Ард түмний сонголт боловсрол, Цэдэвийн Эрдэмбилэг

Ард түмний сонголт боловсрол, Цэдэвийн Эрдэмбилэг

Ард түмний сонголт боловсрол, Цэдэвийн Эрдэмбилэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд мэдлэг боловсролтой олон залуус өрсөлдөж байна. Тэгвэл манай сайт Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандангийн зээ хүү Цэдэвийн Эрдэмбилэгийг энэ удаа онцолж байна. Түүний боловсрол, ажлын туршлагийн хувьд PricewaterhouseCoopers-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Хитоцүбаши Их Сургуульд (Япон) бизнес удирдлагын магистр, Чикагогийн Их Сургуулийн (АНУ) Төрийн бодлогын магистр, Лондонгийн эдийн засгийн сургуулийн Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын чиглэлээр магистр зэрэгтэй юм. Мөн PricewaterhouseCoopers-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Одоогийн байдлаар Цэдэвийн Эрдэмбилэг нь 150 гаруй ажилтантай тэргүүлэгч эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг Монголын SOS Medica клиникийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.  Мөн Монголын анхны хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх зорилготой Нааново Грин Энержи Монголиа компанийн үүсгэн байгуулагч.

Жилд Улаанбаатар хотод 1,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Нийслэл Улаанбаатар хотод нийт гурван том хогийн цэг байдаг бөгөөд харамсалтай нь эдгээр хогийн цэгүүд нь гэр хороолол дунд, салхины дор байршилтай байдаг.

Тэгвэл Цэдэвийн Эрдэмбилэгийн санаачилсан Монгол Улсад анх удаа ХОГ ХАЯДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ЦАХИЛГААН СТАНЦ ашиглалтад орсноор өдөрт 500 тн, жилд 177,500 тн хог хаягдлыг боловсруулж, цагт 14МВт, жилд 119,280,000кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох юм.

Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орвол бид хогноосоо салаад зогсохгүй хямд үнээр тогоор хангагдаж, эргээд иргэд маань дулаахан амьдрах нөхцөл боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтай 2024-09-21 202.126.91.211

хэний ч хийгээгүйг хийэ байгаа залуу даа

Avatar

Амараа 2024-09-21 202.126.91.211

залуу боловсролын эзэн мэдлэгийн түвээн, хүнд итгэж байна. АН дэвшиж байгаад, ЧИНГЭЛТЭЙгийнхан азтай санагдаж байна

Avatar

Нэргүй 2024-09-21 139.5.217.186

Хаанаас ямар намаас дэвших юм харж байж болно

Avatar

Нэргүй 2024-09-21 213.87.138.150

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн Ц 2024-09-21 66.181.161.84

Ийм боловсролтой залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй шүү .

Avatar

Иргэн Б 2024-09-21 59.153.113.48

Боловсролтой хийж бүтээх эрмэлзэлтэй залуу хүмүүсээ дэмжье! Эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг хамт олонтой үйлчилгээ сайтай эмнэлэг шүү👍🏻👍🏻👍🏻👍🏻

Avatar

Bamboo 2024-09-21 103.57.94.123

Bolovsroltoi salbariin zaluuchuudiigaa demjitsgeey! hedii boltol boh duuchidaa turd gargasaar baih ve

Avatar

нэргүй 2024-09-21 66.181.185.30

дэмжиж байгаа шүү амжилт хүсье

Avatar

нэргүй 2024-09-21 66.181.185.30

дэмжиж байна 💪🏾

Avatar

Дөлгөөн 2024-09-21 202.126.94.98

Энэ хүн хэнтэй ч боловсон харилцдаг. Их сайн залуу байна лээ. Харин ч нэг дэмжинэ шүү. Боловсрол бол үнэхээр сайн

Avatar

Содов 2024-09-21 202.126.94.98

Сэтгэлтэй, зүтгэлтэй залууг дэмжинэ

Avatar

Бат 2024-09-21 66.181.191.168

Хогны талаар хамгийн зөв зүйлийг ярьдаг хийдэг залуу хүн дэмжмээр байна

Avatar

Хэн нэгэн 2024-09-21 66.181.185.30

Боловсролтой хүмүүсээ төрд гаргах цаг нь болсон хэдий болтол галч хүмүүсийн яаж тэнэгтэхийг харж суух юм.!

Avatar

Бадамсэрээнэ 2024-09-21 66.181.191.168

Зөв бодол сэтгэлтэй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн тууштай залуу шүү. Төсөлтэйн танилцаад үзээрээ амжилт

Avatar

Нэргүй 2024-09-21 172.91.182.247

Лу. Болдын хамаатан юм бололтой. Олигархууд төрийг эзэллээ

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.185.83

SOS Medica эмнэлгийн шүдэнд үзүүлсэн чинь намайг мангар гэж бодоод үнэтэй, хор уршигтай эмчилгээг надад шахах гээд байсан.

Avatar

Demjigch 2024-09-21 66.181.187.21

Her bargiin aawiin huu Mongold hugjuugui hognii asuudal dr iim tom tusul bariad 6, 7 jil ywj chdahgui. Demjineee. Setgeltei zutgeltei tuushtai hun bidend heregtei shuude.

Avatar

И 2024-09-21 122.201.31.232

Хор уршигтай гэдэг нь ямар эмчилгээ билээ? Эмнэлэг эмч стандартынхаа дагуу л эмчилгээгээ хийнэ байх. Ямар бараа зарах гэж байгаа биш дээ. Өөрт чинь шаардлагатай эмчилгээний сонголтыг л өгсөн байхдаа. Өөрөө хор уршигыг мэддэг тодорхойлдог юм бол эртхэн анхаарах л байж дээ шүдээ. Битгий ийм ядмаг сэтгэхүйтэй бай монголчуудаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж