Автомашингүй өдрийн АЮУЛ

Автомашингүй өдрийн АЮУЛ

Автомашингүй өдрийн АЮУЛ

Өнөөдөр автомашингүй өдөр. Нийслэлчүүд нэг өдөр автомашинаас татгалзаж, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлдэг уламжлал тогтоод буй. Цагдаагийн байгууллагаас автомашингүй өдөр цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан мотоцикл зэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч хаасан зам дээр цахилгаан скүүтертэй иргэд сүлжилдэж байгааг иргэд шүүмжилж байна. Зарим нь "Автомашингүй өдөр ядаж гудамжаар тайван алхах боломж алга. Хурдтай цахилгаан скүүтерүүд энд тэнд сүлжилдээд, алхахад хүндрэлтэй байгаагаа учирлаж байв.

Албаныхны мэдээлснээр цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуйг насанд хүрээгүй хүүхэд унахгүй бөгөөд явган хүний замаар зорчуулахгүй гэж мэдээлсэн. Гэвч хотын гудамж талбайд хэрэгжиж байгаа юм алга.

Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгджээ. Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтертэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтертэй сүнгэнэх болсон. Скүүтер үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

"ИХЭВЧЛЭН ЯСНЫ ЦУУРАЛТ, ГАР ХӨЛ ХУГАРАХ ГЭМТЭЛ АВЧ БАЙНА"

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш өмнө энэ талаар мэдээлэхдээ "Скүүтер, унадаг дугуйн зориулалтын зам талбай бага учраас машин замаар болон явган хүний замаар зорчдог. Үүний улмаас хүн мөргөх, машинд дайруулах, нүхэнд унах зэргээр бэртэж гэмтэж байна. Мөн суррон дугуй унадаг өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзүүлбэр үзүүлж байхдаа гэмтэх тохиолдлууд гарсаар байна.

Нийслэлд зориулалтын дугуйн зам хангалттай хэмжээнд байдаггүй, мөн цахилгаан моторт унадаг дугуйн хэрэгслийг явган хүний зам авто замын хөдөлгөөнд оролцуулах, тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэлтэй энэ төрлийн осол гэмтэл гарч байна.

Скүүтер болон суррон дугуйны хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, скүүтерээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож байгааг хэлж байв.

СКҮҮТЕРТЭЙ ЗОРЧИГЧ ОСОЛДОЖ, ГЭМТЭХ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

Скүүтер болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор явган хүний замаар зорчих, замын хөдөлгөөнд оролцох үедээ бэртэж гэмтэх, мөргөж гэмтээх тохиолдол цөөнгүй.

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан суррон дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Үүний 25 хүн нь хэвтэн эмчлүүлсэн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгсэд байна. Эдгээрээс 22 нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмөгний хугарлыг засч бэхлэх мэс заслын тусламж авчээ.
Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна. Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм.
Тухайлбал:
  • ▪️Скүүтертэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх-486
  • Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх-20
  • Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх-17

Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтерээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насныхан өндөр хувьтай байна. Скүүтертэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна. Явган зорчигч скүүтэрт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна. Цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна. Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна. Скүүтер болон цахилгаан суррон дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-21 202.72.243.182

цахилгаан дугуйны замаа эхлээд шийдээ

Avatar

Нэргүй 2024-09-21 202.55.188.93

би дугуй унаад 5 гаран жил боллоо хотын төвөөр дугуйн зам байх боловч тэр замаар явган зорчигч явах нь элбэг хотын захад бараг байдаггүй байсан ч нөгөө хулгайн Борнуур өндөр 2 суулгасан овон товон явган зам явхад хүндрэлтэй удаан явах юм бол бөөр хүртэл доргих аюултай замын 1 ээр эгнээний 1м хүртэлх хэсэгээр явахаас өөр сонголт байдаггүй.
1 рт дугуйн замаа сайн тавих хэрэгтэй байна
2 рт замын соёлд их анхаарал тавьдаг баймаар байна явган хүн автомашин ч тэр адилхан хөдөлгөөнд оролцож байж нэг.

Avatar

Иргэн 2024-09-21 103.57.93.93

Бүр мөсөн болиулж санаа амрах юм сан даа!!! цаг хугацааны л асуудал үүслээ!!! Хэд хичнээн хүн хохирсоны хойно гэдэг л бн!!! Монгол улсад заавал олон хүн хохирсон тохиолдол аливаа асуудалд анхаардаг гаж бүдүүлэг тогтолцоотой!!!

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.182.211

замаа 2 хуваагаад дугуйгаар явах зурвас хэсэг гаргаад хаалт тавих зэргээр зохицуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.40.14

явган хүний замаар дугуйтай авахыг ч хориглосох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-21 202.55.188.106

энэ цахилгаан дугуйг явуулахаа зогсоомоорл бна тайван явж болрхгүй бнаа олон хүнд гай болсон шүү

Avatar

Зочин 2024-09-21 202.126.90.246

чи унахгүй л байлдаа.бусдын хоолыг бүү хорь.унаж бгаа хүн л буруутай хэн ч хүчээр суулгаагүй шүү.дээ хэрэг болгож унаад л дүрэмдээ мөрд.

Avatar

bfddcgg 2024-09-21 202.9.40.231

буудуулах гээгүы бол адгийн манж х***а зулбасгууд хэргээ хүлээгэд ялаа аваад нам төр-с зайлцгаа.гуйхгүы шүү хүчээр гяндлан шүү. Адгибн зулбасгууд. Бууддгийн шдэ.

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.161.7

цахилгаан скүүэрээ хэзээ болиулах вэ. Хүүхдүүдийн амь насаар бизнесс хийж байна Архины бизнессээс долоон дор айн

Avatar

Зочин 2024-09-21 59.153.112.55

гэмтлийн эмнэлэг эмчийн тоогоо нэмэхгүй бол гипс боолтоо ёстой нэг оролдож бналээ

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.40.232

Машингүй өдөр унадаг дугуйтай л явна. Цагдаа унадаг дугуй унасан хүнийг зохицуулах ямар ч боломжгүй. Дугуй, скүүтэр унаж яваа хүн болгоныг цагдаа дагаад гүйх болж байна уу. Бусдаас бурууг бүү хай. Гагцхүү дугуй унаж байгаа хүн хурдаа л тохируулж болгоомжтой явах ёстой. Элбэгдоржийн сайт албаар төр засгийг буруутгах цаад санааны үүднээс хэрүүлийн алим иргэдийн дунд хаяж байна.

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.160.105

Цагдаа машинтай хүн болгоныг дагаад гүйж зохицуулдаг юм уу???

Avatar

GALZUUGAAS galzyy xynui daryi.+; 2024-09-21 216.38.195.74

Gyulagchin Mallagch GUTAMSHIGTAI XARAJ

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.160.105

Хийх ажилгүй, гиюрсэн юмнууд л энэ өдөр хий дэмий зам талбайд бэлчиж яваагаас өөр юм алга!! Цагдаа бүх л юмыг хааж хориглох арга барилтай! Автомашингүй орон зайд харин ч унадаг дугуй, скуутертэй хүүхэд залуус жаахан зугаалж тоглож авах эь зүйтэй шдээ?!! осол гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь цагдаагийн үүрэг!! Бүх юмыг хаачихаад бие амар суухаа бодох юм!!

Avatar

Zochin 2024-09-21 202.72.245.209

bichsen setgegdel yaachivaa ? , yagaad booj chaagaad bgaa um ?

Avatar

иргэн 2024-09-21 66.181.189.180

ха ха манай Авилгажсан төр, Парламент нэртэй Хууль санаачлагчид , Хуулийн байгууллагийнхан Суррон, Скүүтертэй иргэдийнхээ асуудлыг яаж зохицуулах мэдлэг чадвар үнэхээр дутна, Иргэд шаардаад байдаг, Дарга нар, Цагдаа нар яаж зохицуулахаа мэдэхгүй Гаццан байгаа,,,,

Avatar

Zochin 2024-09-21 202.72.245.209

Buch um n chechuu barag amia aldachad ich oirchon ! ? bid yaaj amidarch um be ? , eh b** uzegd ??

Avatar

Зам 2024-09-21 103.212.118.196

Скүүтэр, сурроноос болж үхсэн хүмүүс байгаа юу?

Avatar

Нэргүй 2024-09-21 203.91.115.54

малаа 9-сарын 19 байдлаар 2бүртгэгдээд бна

Avatar

Зочин 2024-09-21 139.5.217.130

Нямбаатар аа скутер мотоциклийг зугээр л хоригло Хэдэн хунийг эоэмдэг болгох гэсэн юмъ бэ Оноодор ясны бэртлийг яахав эдгээчихнэ Гэтэл 50 хурээд тэр хумуус ясны торол бурийн овчтэй болдог юм Артрит ясны суръе бур ясны хавдар гэж дуулаагуй юу Эрх танхи хукхдуудээ биш явган зорчигчдоо бод

Avatar

bainguun sadaani tsybaj 12,3456 2024-09-21 216.38.195.74

gyilagchduin

Avatar

Нэргүй 2024-09-21 103.57.93.99

дугуйн зам байхгүй ээ олигтой ч зам байхгүй больцгоо малууд аа

хориглоо дугуй скүүтэр суррон

Avatar

Зочин 2024-09-21 59.153.112.75

Манайхан А гэхээр Б гэх. Хотынхон алхахдаа биш амрах аятайхан газар л гэж ихэнхи нь боддог. Манай хотод ядаж л 4 талд нь цэцэрлэгт хурээлэн байгуулвал амрах газар болчихно. Мод устай бас ядаж шорлогоо еерсдее хийчих турээсийн зуухтай, хуухэд тоглох тоглоомтой байхад л болоод явчихна. Бас машины зогсоолтой. Тэгвэл амралтын едер хэд хэдэн газар агаарт амарчихна даа. Газаргуй шахам улсууд л ийм байдаг. Харин ечнеен газартай манайх чихэлдээд л. Дэлхийн том хотуудад машингуй едер гэж узээгуй.

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.188.212

Хянаж чадахгүй зүйлээ хориглосон нь дээр.

Avatar

Зочин 2024-09-21 103.212.116.243

явган хүний замаар тайван алхаж чадахаа байсан. байнга хаанаас юу гарч ирээд дайрчих бол гэсэн айдастай болсон ш дээ.

Avatar

Зочин 2024-09-21 59.153.113.141

автомашин гүй өдөр гээд балай юм хийж байх юм Тэр өдөр олон хүн гэмтэж бэртсэн байх юм тэдний нэг нь манай охин байлаа. Автомашин гүй л юм бол тоглоом ч бай дугуй сүүдрийг дураар нь ашиглуулаад хүүхдүүд дайрч гэмтээх буруу юм

Avatar

Зочин 2024-09-21 192.82.92.42

Явган ч явах эрхгуй боллоо!!! Аймшиг. Ийм дунхуу, харгис тертэй байх гэж!

Avatar

Нэргүй 2024-09-21 119.40.98.153

uneheer hetsuu bolloo yavgan hunii zamaar taivan yavah bolomjgui b anhaarch yaraltaii zohiysuulah arga hemjee avaach

Avatar

Зочин 2024-09-21 59.153.112.75

Бид еерсдее буруутай. Дурэм журмаа баримталж сурах хэрэгтэй. Тэгвэл асуудал дуусаа…

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.182.139

төр ямар хамаа байнаа

Avatar

И 2024-09-21 103.168.34.208

Төр, засгаас зарласан ганц өдрийн арга хэмжээнд саад болсон скутер, мопед түрээслүүлэгч нарт хариуцлага тооцож энэ үйлчилгээг бүрэн зогсоо. Алийн болгон иргэдээ эрүүл мэндээр хохироож танхай хүмүүсийг дэмжих вэ ?

Avatar

Нэргүй 2024-09-21 119.40.98.153

yag unen

Avatar

зочин 2024-09-21 66.181.180.189

ямар ч номер дугааргүй учраас хүн мөргөөд зугатаж байгаа скүүтер дугуйны асуудлыг шийдмээр байна, явган хүний замаар тайван алхаж болохгүй дайрч унагах, шүргэх зэрэг зөрчил гаргаад зугатааж байгаа хүмүүсийг яах ёстой юм, ямар ч байсан зүгээр байсан хүнийг бэртээгээд зугатах, зугатахгүй байсан ч эрүүл мэндээр нь хохироож байгаа энэ үйлдэл дээр хариуцлага тооцох шаардлагатай байна, энд хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. их хурлынхан хууль гаргаачээ.

Avatar

Нэргүй 2024-09-21 172.91.182.247

Хэрэгтэй л эд шүү дээ. Цаг хэмнэж байгаа юм чинь яахийн. Юм л бол хориглоно гэхийн. Өөрсдөө хэрэглэж чадахгүй, хүсэхгүй болохоороо атаархаж байгаан

Avatar

Зочин 2024-09-21 66.181.183.147

Скүүтер, мопедуудыг бүгдийг ачиж төмөрийн хогонд ачуулаачээ, ингээд л хууль дүрэм зөрчөөд осол гаргаад байхий муу.

Avatar

Иргэн 2024-09-21 66.181.161.39

Яаасан хэцүү юм бэ машинтайгаа түгжирээд явж байвал аминд өлзийтэйч юмуудаа энэ нэг энэ нэг цахилгаан скүүтр мотоцикл унасан сундалсан энэ үеийн орк охид залуучуудал дайруулж хичнээн олон хүн гэмтэж бэртэж байгааг анхаараачээээээ

Avatar

ХҮН-эсэ л болдог орчлон л доо хө 2024-09-21 202.126.89.221

Дэлхий нийт, Ялангуяа хөгжсөн орнууд Техник, Технологиуд, Хотжилтоосоо буцаад ТАТГАЛЗАЖ бнадаа. Зовлон хийгээд Зовлонгийн Шалтгаан ХҮН өөрөө гэдэг үнэн шүү

Avatar

Зочин 2024-09-21 59.153.112.75

Гэрт амьдрах болсон уу. Улс болгон адилгуй.

Avatar

kgfhh 2024-09-21 202.9.40.202

монголд х***а бараа авахгүй зарахгүй япон солонгос амерки хувцас оруул ирий .

Avatar

Зочин 2024-09-21 59.153.112.75

Яана аа, нуцгэн явах нь дээ….

Avatar

Нэргүй 2024-09-21 103.57.95.153

Эдгээр хэрэгсэл манайх шиг дугуйн замгүй хотын амьдралд таарахгүй гэдэг нь амьдаралд нотлогдож байна. Одоо бага дээр нь импортыг хязгаарлахгүй бол хүүхэд, хөгшдийн бэртэл улам ихсэх нь тодорхой болов. Нөгөө хүүхдийн эрх гээд хашгиралдаад байдаг хүмүүс хаана байна.

Avatar

Ховч 2024-09-21 66.181.185.222

Их дэлгүүрийн хажуугийн замаар машин явж байна лээ. Дотроос нь цагдаа гараадалхаж харагдсан. Энэ засгийн бүх юм худал…Өнөөдөр гудамжаар тайван аюулгүй явах боломжгүй дугуйтай скуутертэй, сурронтой тэр ч бүү хэл машин мотоцикл явж байна лээ гудамжаар дүүрэн наймаачид

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.40.232

Одооний иргэд чинь төр засгийнхаа шийдвэрт огт захирагдахаа больчихсон. Зарим нам холбоодын улстөрчид залуусыг төрийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тал дээр тэднийг байнга өдөөн турхирч байхад яаж ч дэг журамтай байх билээ. Хүний эрх гэдгийг хүссэнээ хийж болно гэж ойлгуулаад байхад арга ч үгүй юмуудаа

Avatar

nff 2024-09-21 202.9.40.202

Чи адгийн манж х***а нам төрд шургалсн адгийн манж хужаагуудаара монголын ард түмниы дарлуулах санаархл гаргдиын эндүүрдгиын бузар манж манжлаад.

Avatar

Зочин 2024-09-21 202.9.40.49

Тааралдсан газар нь эвдэж шатааж устга. Эсэргүүцсэн эздийг нь шууд буудаж устга. Зэрлэг танхайчуудтай өөр ярих ямарч арга байхгүй гэдгийг сүүлийн гучин жилийн монголын түүх харуулж байна. Мөнгөтэй хулгайч баячуудын зугаа цэнгэл ард түмнийг алж сүйрүүлж байна. Тэдний үр хүүхэд зулбасгууд эд мөнгөөрөө бүхнийг дарлаж дэндүү даварч байна.

Avatar

Нэргүй 2024-09-21 59.153.113.145

ЦАГДА АЖИЛА ХИЖ ЦАЛИНГА АВАЧ ДУ ЧИМЭ ИХТЭИ МОТОЦИКЛИГ СОНСОГҮИ ЮМ ШИГ ӨНГӨРӨДӨГӨ БОЛИ

Avatar

Хотын уугуул иргэн 2024-09-21 66.181.178.140

Насны хязгаар тавиад асуудлыг шийдэхгүй. Хууль нь гарлаа гээд хэн хяналт тавих юм. Өнөөдөр машингүй өдөр гэхэд скутертэй нөхөд зөндөө байна. Цагдаа нар ийм нөхдүүдийг ер тоохгуй байна. Скутерийг бүрмөсөн хориглохгуй бол энэ асуудыг шийдэхгүй: Дэлхийн том хотууд аль хэдийнээ скутерийг хориглосон байна. Манайхан юу хүлээгээд байна. Зоригтой хориглох шийд гаргаач ээ. Хэсэг хүмүүсийн бизнес нь олон мянган иргэдийн амь нас, эрүүл мэндээс үнэтэй гэж үү. Аюулгүй орчинд аж төрөх эрхээ эдэлмээр байна.

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.184.71

гол буруутан нь бизнесийг нь дэмжиж зөвлөхөөрөө авсан Нянборжуур. Дашням фозда минь энэ бизнес санаатай залуусыг хорлогч тэргэнцэрээ татаж ав. Нян хулгайч мөнгө л олж байвал хамаагүй болжээ чи…Зайлах цаг чинь ирнээ

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.187.94

Хамгийн гол буруутан нь Тээврийн цагдаагийн алба.

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.179.155

hamgiin gol buruutan irged uursduu yamarch uhamsar algaa aldaa buruugaa busdaas haigaal uursduu buruugaa uildeel huleen zuvshuuruhgui sdaa hereg alga ene uls oron

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж