“Автомашингүй өдөр-2024″ өдрийн хүрээнд өнөөдөр /2024.09.21/ томоохон зах худалдааны төвүүд ажиллахгүй. Үүнд, Алтжин бөмбөгөр зах, Барс 1,2 зах, Нарантуул худалдааны төв, Дүнжигарав худалдааны төв, Сандэй плаза худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх-2 худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын дэлгүүр, худалдааны төвүүд багтаж байгаа юм.
Автомашингүй өдрөөр 07.00-18.00 цагийн хооронд Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлуудад хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана.
Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг Монгол Улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Э.Эрдэнэбилгүүн
gfkk 2024-09-21 202.9.40.202
адгийн манж хужаагууд монголд бүх салбарт эзлсэн барилга худалда наымаа дулаан ус уул уурхй юу баыдгийн эзлсн монглыг хувьчлаад авчих гээд бхийн эндүүлвэ хувьчлалын нэрээр халхалж эзлчиын гэж боджийн эндүүлвэ. адгиын бузар санаархл монголыг атгацн бузрын адгийн шаарууд монголчуудыг дарласн хогшаарууд. Хувийн өмчыг хөдөлмөрлөж бүтээдгийн ард түмний хөрөнгыг цөлмөхийг адгийн хулгай гэдгийн. 00тэгүүдийг цээрлүүдгиын.
Нэргүй 2024-09-21 66.181.191.215
Н.Учрал 2020 оны УИХ-ын сонгуулиар СХД-ээс олонхийн саналыг авч сонгогдсон боловч тун удалгүй СБД-ийн МАН-ын даргаар зугтаж яваад сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсэн. Тун итгэлгүй хүн