МАН-ын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

МАН-ын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

МАН-ын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Монгол Ардын Нам “Удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн”-өө өчигдөр/2024.09.20/ хийжээ. Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-x сонгуулийн өмнө болж байгаа энэхүү зөвлөгөөнд тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон  УИХ болоод Засгийн газрын гишүүд, намын Нарийн Бичгийн дарга нар, дүүргийн намын хорооны дарга,  тэргүүлэгчид  зэрэг удирдах албан тушаалтнууд оролцсон  өргөн бүрэлдэхүүнтэй арга хэмжээ болж байгаа юм. 

МАН Улсын Их Хурлын ээлжит сонгуульд  “Ард түмний ялалт” уриатай орж байсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа удирдах ажилтнуудад “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэлийг танилцуулсан.  Мөн хамтарсан Засгийн газар байгуулсан учир шалтгаан, улс орныг бүсчилэн хөгжүүлэхээр салбар бүрээр тусгасан томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хүргэлээ. Харин Нийслэлийн намын хороон дарга Х.Нямбаатар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл ба өнөөгийн нөхцөл байдал” илтгэлийг тавьсан аж.  Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгалан,  генсек  Я.Содбаатар нар ч мөн удирдах ажилтнууддаа илтгэл тавьж, сургалт өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.40.232

Монгол улсыг хятадаас тусгаар тогтнуулж өдий хүртэл авч яваа итгэл даасан зангарагтай ганц нам юм даа. Юу үнэн энэ л үнэн. АН-ын зарим хүмүүс 1921 оны хувьсгалд голлох үүрэгтэй оролцож Монголоо туурга тусгаар улс болгосон гавьяатны нэг Д.Сүхбаатарыг мөн ч их харлуулж муулах юмаа. Тэдний эрх ашигт харшилдаг бололтой

Avatar

Нэргүй 2024-09-21 139.162.52.87

Монгол хэзээ ч хятадын доор байгаагүйг МаНгар авилгач намынхан яаж ч мэдэх билээ. Манжаас салсан юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.186.10

МАН-ыхан 100 жил худлаа түүх зохиож, монголчуудын тархийг угааж, өөрийгөө өргөмжилжмагтаж ирсэн түүтэй !

Avatar

Нэргүй 2024-09-21 103.212.118.43

Мэеэгийн боо выг гөхдөг авгай зогсож бна

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.46.133

МАНгар оркуудын нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж