Энэ долоо хоногт Улаанбаатар хотын зургаан байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал,
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
- Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.
- Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Монголчууд ч хийморьтой шүү 2024-09-21 59.153.112.22
Ийм цэцэн даргатай ард түмэн сайхан амьдарна. МАН сонгуулийн мөнгө хэрэгтэй үед хотын бүх замыг өнгөлж, адаг нь 1 их наяд (Энэ нь Монголын бүх дундаж амьдралтай хүний нэг сарын цалинг нийлүүлсэнтэй ойролцоо мөнгө) төгрөг өлхөн олж, тэрнийхээ 900 тэрбумыг өөрсдөө Швейцарийн банкиндаа хадгалж, 100тэрбум орчмыг нь ноходдоо хаяж өгнө. Бас юмыг эергээр хардаг ард түмэн зэрэг зэрэг зам бөглөснөөс үүсэх түгжрэл биш, шинээр будсан замыг харж, Нянбак даргадаа мөргөнө. Ингэснээр ялалт 100%. МАНдтугай
Нэргүй 2024-09-21 202.126.90.136
Чамд энд таалагдах юм юу ч байхгүй бол Монголоос зайл