Автомашингүй өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.
Мөн хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.ГОМБОСҮРЭН:
-Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлд хүч хүчээ хуваарилаад ажиллана. Ирэх Бямба гарагийн 07:00-18:00 цагийн хооронд хойд чиглэлд СУИС-ийн уулзвар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар, зүүн талд Дарь-Эхийн уулзвар, Сансарын тунел, Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, урд талдаа Шангри Лагийн уулзвар, Монголын хүүхдийн ордны уулзвар, баруун талдаа Өгөөжийн уулзвар, Баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр буюу өмнөх жилүүдийнхтэй адилхан хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл оруулахгүй.
Хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж, түр хаалт тавих 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана.
Дээр дурдсан байршлууд дотор ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчихгүй гэдгийг энэ бүсэд оршин суудаг иргэд анхаарах хэрэгтэй. Мөн хязгаарласан бүсэд механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох учир суррон, цахилгаан скүүтер, мопедыг дээрх бүсэд хориглоно.
3,548.92






















































Холбоотой мэдээ