Эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

“Автомашингүй өдөр-2024″арга хэмжээг өнөөдөр /2024.09.21/ 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд Төв талбайн урд хэсгээр урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн тодорхой тооны асрууд гарч иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө гэдгийг албаныхан мэдээлсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өгөхдөө "Автомашингүй өдрийн тухайд нийт 1500 хотод 100 гаруй сая хүн оролцуулж тэмдэглэдэг гэсэн статистик мэдээ бий. Монгол Улс энэ өдрийг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд болдог. Улаанбаатарын хувьд Бямба гаригт зохион байгуулна.

Энэ өдрийн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах. Иргэдийн явган алхалтыг дэмжиж, нийтийн тээврээр олноор зорчиход чиглэж байна.

Энэ жилий онцлог нь "ecomobility"-г илүү тодотгож байгаа. Төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу хязгаарлана. Мөн худалдааны 20 зах, төвийг хаана. Бямба гаригт Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Талбайн урд хэсгээр урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн тодорхой тооны асрууд гарч иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.40.232

Социализмын үед л үнэгүй эмчилдэг байсан. Одоо үед чинь үнэгүй юм гэж ховор доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж