Өмнөд Солонгосын нэрт дуучин "IU" урлагийн карьераа эхлүүлээд 16 жил болж байна. Тэрбээр энэ тэмдэглэлт өдөртөө зориулаад сайн үйлсэд 225 сая вон буюу 169 мянган ам.доллар хандивласныг түүний харьяалагддаг "EDAM" агентлаг мэдэгдлээ.
Хандивыг Өмнөд Солонгосын хүүхдийн эдгэшгүй өвчинтэй тэмцэх нийгэмлэг, Ахмадуудын эрүүл мэндийн төлөөх сүү хүргэлт, Хансаран хотхон, Хансарангийн хөгжлийн бэрхшээлтэй нялхасын төв гэсэн газруудад хүргэх аж. Өөрөөр хэлбэл, түүний хандив ховор буюу эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийн эмчилгээ, боловсрол, сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн хэрэгслийн санхүүжилт, ганцаараа амьдардаг ахмад настнуудын сүү, сүү хүргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан байгууламжийн цахилгаан шат, нярайн асрамжийн төв зэрэгт зориулагдана.
Дуучин "IU" сайн үйлсэд тогтмол хандив өргөдгөөрөө алдартай. Тэрбээр дебют хийсэн ой, төрсөн өдөр, үндэсний баяруудаар сайн үйлсийн хандив өргөдөг.
Дашрамд дурдахад, Сөүлийн баруун хэсэгт орших "Seoul World Cup" цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд "IU"-ийн тоглолт болж байна.
Эх сурвалж: KOREA JOONG ANG DAILY
YASAAN 2024-09-21 216.38.195.74
yacaa;
Зочин 2024-09-21 59.153.112.55
Монголд яагаад ийм хүн байдаггүйн бол