Хятад: Японы далайн хүнсний хоригийг цуцлана

Хуучирсан мэдээ: 2024.09.21-нд нийтлэгдсэн

Хятад: Японы далайн хүнсний хоригийг цуцлана

Хятад: Японы далайн хүнсний хоригийг цуцлана

Фүкүшимагийн цөмийн станцын цэвэршүүлсэн усыг далайд асгаснаас болж Хятад улс Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод байсан билээ. Тэгвэл хоёр улс усны аюулгүй байдлыг хангах хэлэлцээрт хүрч чадсан тул импортыг аажмаар сэргээх болжээ.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компани өнгөрсөн оны наймдугаар сараас Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгаж эхэлсэн. Энэ нь 2011 оны цүнамийн дараа цөмийн реакторуудыг хөргөхөд ашиглаж байсан ус юм. Цэвэршүүлсэн усыг далайд асгахыг НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг зөвшөөрсөн гэж Япон мэдэгдэж байв.

Гэвч Японы шийдвэр Хятадын дургүйцлийг төрүүлж, хориг тавихад хүргэсэн. ОХУ ч мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хэлэлцээрийн талаар Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ "Хятад улс шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан холбогдох арга хэмжээг авч, шаардлага, стандартад нийцсэн далайн бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээнэ. Хоёр талын албаны хүмүүс энэ асуудлаар олон удаагийн зөвлөлдөх уулзалт хийсэн" гэжээ.

Дээрх асуудлыг үл харгалзан хоёр улс худалдааны түншүүд хэвээр байна. Хятад улс 2022 онд Японоос 500 сая гаруй ам. долларын далайн бүтээгдэхүүн импортолжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж