Ливан дахь Хезболлагийн гишүүдийн гар утасны пейжер дэлбэрсний улмаас бүс нутгийн мөргөлдөөн хурцадмал хэлбэрт шилжээд буй. Тэгвэл Ливанаас Израиль руу Баасан гаригт 150 орчим пуужин харважээ. Одоогоор гэмтэж хохирсон хүн байхгүй гэж Израиль мэдэгдлээ. Хезболла бүлгийнхэн Катюша пуужингаар Израилийн объектүүд рүү долоон удаагийн цохилт өгсөн гэж зарласан байна.
Харин Израилийн арми мөн өдөр Хезболлагийн томоохон төлөөлөгчийг онилж, Бейрутын өмнөд дүүрэгт цохилт өгчээ. Ливан дахь эх сурвалжийн мэдээлснээр Хезболлагийн гол байгууламжийн ойролцоохон энэ үйл явдал болсон байна. Хезболлагийн томоохон төлөөлөгч нь командлагч Ибрахим Акил гэх хүн юм. Тухайн хүн үнэхээр цохилтод өртсөн эсэх нь тодорхойгүй байна.
Энэ халдлагын улмаас нэг хүн нас барж, 14 хүн шархадсаныг Хезболла мэдэгдлээ. Гэхдээ энэ нь урьдчилсан тоо учир дахин нэмэгдэж магадгүй.
Эх сурвалж: REUTERS
kameruin xyanaltaar###-+Utasaaaarg#; 2024-09-21 216.38.195.74
zelj
ylcuun 2024-09-21 216.38.195.74
-fax #;
Cymashe xybiin emlegtei -XOLBOj- yu CJ xuij, galzyy bainguin xylgailj daramtaljardg; 2024-09-21 216.38.195.74
###—;
Зочин 2024-09-21 139.5.216.193
орос, иранууд энэ хамаз, хезболла гээч нөхдийг хөөргөөд сайхан хүний гараар могой барьж байна аа, хүний өмнөөс ингэж алуулж байх хэрэг юун
Нэргүй 2024-09-21 103.168.34.200
ZOV
Нэргүй 2024-09-21 202.126.89.202
Зөрүүлээдшаа,,,,халтар хамас хэзболлагын оркуудыг,,,,