"Huawei"-ийн шүтэн бишрэгчид хоосон хоцров

"Huawei"-ийн шүтэн бишрэгчид хоосон хоцров

"Huawei"-ийн шүтэн бишрэгчид хоосон хоцров

"Huawei" болон "Apple"-ийн шинэ утаснууд Баасан гаригт Хятадад зэрэгцэн худалдаанд гарлаа. Гэвч "Huawei"-ийн олон үнэнч шүтэн бишрэгч 2800 ам.долларын үнэтэй гурав нугарч эвхэгддэг "Mate XT"-г олж авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Тодруулбал, зөвхөн урьдчилсан захиалга нь баталгаажсан хэрэглэгчид л тус утсыг авах боломжтой гэсэн тул Шэнжэнь хотод байрлах дэлгүүрийг зорин ирсэн хэрэглэгчид бухимдаж хоцорчээ. Тэд өөрсдийгөө "супер шүтэн бишрэгчид" гэж тодорхойлсон байна.

"Mate XT" нь "iPhone 16 Pro Max"-аас хоёр дахин өндөр үнэтэй байжээ.

Дэлгүүрийн гадаа өмнөх өдөр нь ирж дугаарласан нэгэн хэрэглэгч ярихдаа "Гурав нугарч эвхэгддэг энэ утас анхдагч учраас би өчигдөр орой 22:00 цагт энд ирсэн. Гэтэл маш их урам хугарлаа. Биднийг худалдаж авах боломжгүй гэдгийг эртнээс ойлгуулах ёстой байсан юм" гэжээ.

Бээжин дэх "Huawei"-ийн дэлгүүр ч адил байжээ. Харин Шанхайн салбарт борлуулалт хүлээлтээс давсан гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

"Mate XT"-ийн урьдчилсан захиалга 6.5 сая давсан нь энэ оны хоёрдугаар улиралд дэлхий даяар нийлүүлэгдсэн 3.9 сая орчим эвхэгддэг утаснаас бараг хоёр дахин их гэсэн үг юм. Урьдчилсан захиалга өгөхийн тулд хэрэглэгч барьцаа байршуулах шаардлагагүй байжээ. "Huawei" чухам хэчнээн "Mate XT" үйлдвэрлэсэн, үүнээсээ хэдийг нь нээлтийн өдөр борлуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-21 139.5.219.148

арга ядчихсан юм бичих юм даа, 2800 долларын утас авах гээд очсон чинь захиалга өгсөнд нь л зарна гэсэн байна. харин хазсан алимыг нь очсон л бол авах боломжтой байсан юм аа даа. тэгээд бод бод

Avatar

21 2024-09-21 202.126.90.128

tolgoi ygaasan.hudal.uguudee boli news.mn

Avatar

Нэргүй 2024-09-21 202.9.46.251

Энэ хогоор яах вэ дээ? Эвхэгддэг утаснууд нугалаасаараа будаа болчихдог юм билээ. Тэгснээс пад эсвэл бүүр лаптоп авсан нь дээр

Avatar

Иргэн 2024-09-21 103.212.118.136

Ориг юм гэж юу ч байхгүй хятадад бүгд хулгайлж дуурайсан л юмнууд. Өрөвдмөөр ш д.

Avatar

Haha 2024-09-21 103.168.34.220

😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж