Сурвалжлага: Хүмүүс лангуунаас биш онлайнаар бараа авах нь ихэсчээ

Сурвалжлага: Хүмүүс лангуунаас биш онлайнаар бараа авах нь ихэсчээ

Сурвалжлага: Хүмүүс лангуунаас биш онлайнаар бараа авах нь ихэсчээ

Сэрүүн орж байгаа энэ цаг үед хэн хүнгүй өвлийн бэлтгэлээ базааж, боломжийн хэрээр дулаан хувцасаа урьтаж авахыг хичээдэг. Харин энэ жил хүний хөл үргэлж их байдаг “Нарантуул” зах өнгөрсөн намруудаас ч нам гүм байлаа. Ажлын өдрүүдэд хүнгүй, худалдан авагч ихэсдэг сард ч хоосон шахуу байгаа нь эдийн засагтай холбоотой гэлцэнэ.

Цар тахлын жилүүдээс хойш хүмүүс хэрэгтэй бараагаа онлайнаар л захиалж авах болжээ. Гэхдээ хэрэгтэй бараа нь тун цөөрч.

Мөн зах зээл дээр худалдан авагч багасч, эрэлт буурсан учир наймаа эрхлэх хүн цөөрсөн байна. Бид хамгийн олон хүн зорин очдог “Нарантуул” захаас энэ удагийн сурвалжлагаа бэлтгэв.

“ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭР САРЫН ОРЛОГОО НӨХДӨГ”

Худалдаа эрхлэгчид бидний асуултад ундуйцаж, хариулахаас татгалзаж, бүгд л өөрсдийн лангууны зургийг авахаас ч татгалзана. Сарын орлого, худалдан авагч өмнө жилүүдтэй харьцуулахгүй. Өвлийн бараагаа ирэх долоо хоногоос гаргаж, жаахан эргэлттэй болох байх. Түүнээс есдүгээр сарын 5-наас хойш хүний хөл цөөрсөн гэдгийг худалдагчид хэлж байлаа. Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл базаах үеэр сарын орлогоо хийж, түүгээрээ өвлийн бараагаа захьсан. Жил бүрийн 8-9 сард сарын орлогоо олдог. Баяр наадмаар хүмүүс зах их зорьж ирнэ. Одоо харин өвлийн бараагаа гаргахгүй бол орлогогүй шахам өнжиж байна.

Гэхдээ энэ удаа контейнерт үлдсэн өвлийн бараагаа эхэлж зарна. Хил гааль, карго гээд бараа 7-14 хонож ирнэ.

Одоо лангууныхан бараагаа өөрсдөө явж авахаа больсон. Шууд утсаараа харж байгаад л авахаасаа цөөн, цөөн тоогоор өнгө, размераа хэлээд захиалдаг. Хүмүүс өөрсдөө WeChat, Taobao- гаас авчихдаг болсон. Орон нутгийнхан л захаар их ирнэ. Түрээсээ төлөөд, зээлээ багасгаж, эргэлтийн багахан бараа захиад л сарын орлого дуусч байна. Олон худалдааны төв, үйлчлүүлэхэд тухтай захууд их нээгдсэн учир “Нарантуул” бараг л моодноос гарч байна. Гэхдээ энд 10-20 жил худалдаа эрхэлж, амьдралаа залгуулж сурсан хүмүүс л шилэгдэж үлдсэн гэв.

11:00-17:00 ЦАГ ХҮРТЭЛ ХАЛУУНД ХАЛЖ, ХҮЙТЭНД БЭЭРЧ ОЛОН ХҮН АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА

Бид бүс бараа, хивс, гадуур хувцас, гутал, жижиг хэрэглэл гээд бүх хэсгээр нь явлаа. Наймаа хийж байгаа хүн бараг харагдсангүй. Хоёр охиноо дагуулан яваа эмэгтэйгээс хэдэн төгрөгт юу бэлдэж явааг нь асуухад цэцэрлэгийн зарим хэрэглэгдэхүүн, охиддоо тирко, малгай ороолт авахаар явж байна гэлээ. Гэр нь ойрхон байдаг учир хэрэгтэй зүйлсээ “Нарантуул”, “Нийслэл” худалдааны төвөөс базаадаг. Үнэ нь бусад дэлгүүртэй бараг ялгаагүй ч олноор авбал хамаагүй хямд. Өмсч үзээд, яриад авдаг болохоор хэрэгтэй зүйлсээ нэг дороос бэлддэг гэсэн юм. Өвөл ирдэг үү гэхэд, хүйтэрвэл захаас биш ойрхон дулаахан газраас авчихдаг хэмээв. Өвлийн гутал хүүдээ авч байгаа эмээгээс асуухад 120 мянган төгрөгт гутал авахаар ирсэн. Бас зааланд өмсөх кет 25 мянгаар авна. Ихэнх лангууны бараа нь адилхан, үнэ нь 5-10 мянгаар л зөрүүтэй байна. Ялгаа алга дөө. Одоо бол их сонголт алга гэсэн юм.

“Нарантуул” захынхан өглөө эрт хүн ирдэггүй гээд 11:00-12:00 цагт бараагаа өрж, 13:00 цаг гээд жигдэрдэг байна.

Харин оройдоо 16:30-17:00 гээд бараагаа хумьж, хаахдаа бэлддэг гэв. Бусад орны зах, худалдааны төв аль болох эрт нээж, үйлчлүүлэгчээ татахыг хичээдэг. Монголд бол том гэх нэрнээс цаашгүй захад худалдааны төвийн соёл ийм л байна. Худалдагч нар нь хээв нэг халуунд халж, хүйтэнд хөрч ажилладаг учраас өөрсдөө хүн ихтэй цагт нээж, сэрүүн орж харанхуй болонгуут хаадаг гэнэ. Түрээслэгчээс төлбөр, ариуэ цэврээс бусад асуудлаар шаардлага бараг тавьдаггүй байна. Захынхан хэдийнэ өвлийн хуваарьтаа шилжжээ.

ХҮНИЙ ХӨЛ ТАСАРЧ, ХАЛУУН ААРЦ, ТОР АВААРАЙ ГЭЖ ОРИЛОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖЭЭ

Жаахан байхаас минь танил болж сонсогдсон “Нарантуул”-д нэг нэгнээсээ өрөсч, орилох худалдагч цөөрчээ. Хүний хөл тасарч, худалдан авагчийн хүслэн болсон хэдэн худалдаачин лангуугаараа нэгдэж, хөзөрдөж, буу халж сууна.

Намрын зэврүүн, хүйтэн салхитай өдөр байхгүй зүйл байдаггүй захад хүн холхих нь эрс багасч. Гэхдээ огт хүнгүй биш. Хүмүүс гадаа даарч, яарч худалдан авалт хийхээс илүүтэй дотор тав тухтай үйлчлүүлэх сонирхол их болж. “Баялаг Ундраа” төв рүү ороход гадаа захаас илүү хүн холхиж байх нь тэр. Давхар бүрдээ хүний хэрэгцээг багтаасан худалдааны төвд зээлийн аппликейшнээр авах боломж ч олгодог болж. Хүмүүс хэрэгтэй бараагаа урьдчилгаа, хүү төлөхгүй хувааж авах нь нэг талаар давуу тал. Нөгөө талдаа эдийн засгаа дагаад үүнээс өөрөөр худалдан авагч татах боломжгүй гэнэ.

Дотоод, гадаадынхны заавал зорин очдог худалдааны төв ч хүнгүй болсон гэхээр нийгэм, эдийн засаг, хүмүүсийн эрэлт ямар байгаа нь илт. Ямартай ч худалдаа эрхлэгчид хүн татах бүх л боломжийг ашиглаж цахим хуудсаар захиалга авахаас гадна хүргэлт хүртэл гаргаж эхэлжээ.


 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.183.253

Нарантуулыг хаах, эсвэл нүүлгэх цаг болсоныг илтгэж байна даа.

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.179.206

Odoo tsagt iim zah hotsrogdson…odoo bolivol yasiin

Avatar

Зочин 2024-09-23 59.153.112.55

захын бараа дэлгүүрээсч үнэтэй болсон одоо гадаа захуудын зогсох цаг нь болсон өвөл улам л хүйтэрдэг болсон эрүүл мэндээ бодоцгоо

Avatar

Нэргүй 2024-09-23 103.57.92.131

хотын захиргаа хотын төвд зах ажиллуулахаа болимоор. зах байсаар байхад, орлого улам багасна. ер 1км 5км-т хэдэн дэлгүүр зах байх юм. бүх хүн дэлгүүр лангуутай боллоо. одоо онлайн лангуутай. онлайн найдваргүй. түрүүлж захилга мөнгө авч бараа авчирна гэх

Avatar

Нэргүй 2024-09-23 180.66.63.125

ДЭЛХИЙ ДАЯАРАА БАРААНЫ ИЛҮҮДЭЛД ОРЖ БУЙ ТУЛ ЦААШИД ХУДАЛДАН АВАЛТ ХУДАЛДААНЫ БИЗНЕС ХУМИГДАХ БАЙДАЛТАЙ Л БОЛОХ БАЙХ ДАА …ХАРИН ХҮНС , , ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛ ИЛҮҮ Ч БОЛЖ МАГАД …

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.90.254

muu hujaa baraagaa turk, yovrop baraanaas unetei zaraad bhaar udur2uur l uilchluulegchee aldiishdeeee

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.171.98

Нарантуул захын бараа дэлгүүрийн бараанаас үнэтэй болцон байна лээ

Avatar

Нэргүй 2024-09-23 103.57.93.105

zahiin languunuud, horoolliin languunuud udahgui bugd archigdana doo, bugd online-r uursduu hyamd zahiad avaad surchihna. hen ch ted nart 2 dahin iluug tuluhgui, uursduu mash hyamdaar hussen baraagaa avch bgaa.

Avatar

Нэргүй 2024-09-23 103.140.10.214

Ард иргэд бэлэн мөнгөгүй болсон байна. Одоо орон нутгийн сонгуулиар МАН ялагдал хүлээх нь тодорхой харагдаж байна. Хичээл, сургуулийн бараа сизон орохгүй зарагдахгүй байна хүн орж ирсэнгүй гэж 3 хороололын наймаачид шатлаа гэж ярихаар Нарантуул зах хүнгүй болохоос яахав дээ. Тэгээд тархи угаах гээд зам засаад байх юм. Дарга нар л мөнгөтэй төгрөгтэй. Тэдний шунал яасан ч дуусахгүй. Нэг өдөр Казахстан шиг хувьсгал гарна даа.Харж л байгаарай.

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.188.34

nogoon baiguulmj bolgo

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.89.181

Saihansambuu gej neg um. Humuus gadaa zogsoogood hajuud ni harboring b**s doctor orchlooshdee. Har huitend gaxuur yavj um avah hun bh uu

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.179.81

Online dr 28k zarna gsen medregchtei gerel bi 100 ail deerees 23k aar avch bsan. Tenegyyd n tegeed ilyy tolj l baigee kkk

Avatar

Нэргүй 2024-09-23 45.117.35.10

5k n toloo hen ch tugjrelj 1-2 tsag zarahgui bolson shuu de tsagaar mongo oldog humuusd naad teneglel chin ogtoosoo hamaagui lol

Avatar

Нэргүй 2024-09-23 103.161.242.219

Цаг үед өөрчлөгдөж байна наад зах нэртэй балгасныхаа өнгө төрх зохион байгуулалтыг сайжруулмаар юм.

1. наймаачид нь өөрсдөө АВТО зогсоолоо машинаар дүүргэчихнэ. тийм байхад хэн очиж худалдан авалт хийхэв дээ. ХУДАЛДАЖ АВСАН ЮМНУУДАА тэврээд микронд суух ёстой юу. АВТО зогсоол чөлөөтэй болго.
2. ЛАНГУУ хоорондынхоо зайг жоохон зайтай болгоод явган хүн тухтай алхах боломжтой болгочих.
3. явган хүн захаар явж ядраад тухтай суух сандал сүүдрэвчтэй болгочих.
4. Тамхины цэгийнхээ асуудлыг шийд

Avatar

Нэргүй 2024-09-23 202.9.40.235

ТҮЦ хүртэл CU, G25-д байраа тавьж өгч байна. Шахалдаж, халж хөрч, хулгайд мөнгөө алдах шахан, зах руу орж байснаас илүү тохитой газраар үйлчлүүлсэн нь дээр. Энэ бол хөгжил дэвшил, та бүхэн ч бас хөгжих ёстой.

Avatar

Нэргүй 2024-09-23 124.158.120.146

Үлдсэн кулцаацууд нь мэдрэл юмнууд бгаа, халуун хүйтэнд эргүүтээд зогссон

Avatar

Нэргүй 2024-09-23 124.158.120.146

Өлбөрч байвал таарна муусайн юмнууд.

Avatar

Иргэн 2024-09-23 66.181.188.216

энэ Оюун эрдэнэ гэх этгээд хулгайгаа дарахын тулд АН гэх өлөн цөөврүүд дээр нь ХҮН гэх хогийг тойруулж хулгай бусад юмаа нуухаар тохирсон .
Төрийн албан тодосгож цалин хангамжийг эрс нэмсэн Одоо төрийн албанаас гарч байгаа хүмүүс тэтгэвэрт гарахдаа 100 сая төгрөг авч тэтгэвэр нь хэдэн сая хүрсэн
Энийг дагаад юмны үнэ өснө Өссөн барааг жирийн иргэд авахгүй Харин цалин хангамж их хүмүүс Монголоос бараг юм авахгүй .Ингээд ядуу нь улам ядуурна

Avatar

Нэргүй 2024-09-23 103.168.34.61

Монголын ард түмэн юм худалдаж авах мөнгө байхгүй дээ. ЧҮҮ ЧАЙ ХООЛОО ЗАЛГУУЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-09-23 202.70.43.34

Тэр ч тийм шүү. Онлайн нь дээр

Avatar

Нэргүй 2024-09-23 103.168.34.5

онлайнаар сайн сурталчлах хэрэгтэй. Тэгвэл очиж авна.

Avatar

Нэргүй 2024-09-23 139.5.218.104

Шал мангар юмнууд байдаг юм. Оронд чинь орох хүмүүс очерлож байна гэхээр тэдэнтэй өрсөлдөөд л тэнд амьдралаа барж байгаа хүмүүс. Өөрснийгөө одоо өөр юм хийж чадахгүй гэж бодоод л тэнд уяж байдаг. Ядаж дулаан газар зогсоосой билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж