Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд БНХАУ-ын Лиаонин мужийн Ардын Засгийн ордон, Лиаонин мужийн Худалдааны танхим болон, Монгол улсын Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо хамтран БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн эдийн засаг, дэвшилтэт технологийн салбарт тэргүүлэгч Лиаонин мужийн аж ахуй нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор "Лиаонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 2024" үзэсгэлэнг 2024 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээнд БНХАУ-ын талаас хөдөө аж ахуй, эрчим хүч, барилгын материал, техник технологи, зэрэг салбарын 70 гаруй аж ахуй нэгж оролцоно.
Холбоотой мэдээ