Хятад: Сахилга батгүй загнасан албан тушаалтан 13 жилийн ял авчээ

Хятад: Сахилга батгүй загнасан албан тушаалтан 13 жилийн ял авчээ

Хятад: Сахилга батгүй загнасан албан тушаалтан 13 жилийн ял авчээ

Хятадын Гуйжоу мужийн Цяннань тойргийн захирагч, намын дэд нарийн бичгийн дарга асан Жон Ян гэх эмэгтэй сахилга батгүй загнасныхаа төлөө 13 жилийн ял авч, нэг сая юаниар торгуулах болжээ. Түүнийг доод албан тушаалынхаа 58 хүнтэй дотно харилцаа үүсгэсэн, 60 сая юанийн авлига авсан хэрэгт буруутгаж байна.

58 настай Жон Ян эгэл жирийн гэр бүлд өссөн бөгөөд түүхийн чиглэлээр их сургуульд сурчээ. Тэрбээр 22 настайдаа Хятадын Коммунист намд элсэж, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын депутат болтлоо өссөн. Сайхан царай зүсээрээ алдартай учир түүнийг албан тушаал хаших хугацаанд нь "үзэсгэлэнт захирагч" гэж нэрлэдэг байв. Жон гэрлэж байгаагүй, хүүхэдгүй. Тэрбээр тариаланчдад туслах зорилготой жимс, хөдөө аж ахуйн холбоог үүсгэн байгуулснаараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн тусламж хэрэгтэй ахмад настнуудыг дэмжихэд өөрийн хөрөнгөө зарцуулжээ.

Гэвч түүний карьерын цоорхойг нэгдүгээр сард цацагдсан баримтат нэвтрүүлэг ил болгосон юм. Авлига авсан, засгийн газрын хөрөнгө оруулалт нэрийдлээр албан тушаалаа урвуугаар ашигласан гэж тус нэвтрүүлэгт түүнийг мэдээлжээ.

Тэрбээр дотно харилцаатай байсан бизнес эрхлэгч эрэгтэйдээ 170 мянган метр кв хэмжээтэй, өндөр технологи бүхий үйлдвэрийн газар эзэмших боломж олгосон байна. Хожим тухайн бизнес эрхлэгч нь тэр газарт үл хөдлөх хөрөнгө барьж, Жон Ян эндээс нь их хэмжээний ашиг унагасан гэж үзжээ. Тухайн бүс нутаг дахь бусад бизнес эрхлэгч Жонтой хувийн харилцаагүй бол ахиж дэвших боломжгүй байжээ.

Цаашилбал, илүү цагаар ажиллуулах, бизнес айлчлалд явах нэрийдлээр өөрөөсөө доод албан тушаалын эрэгтэйчүүдтэй дотно харилцаа үүсгэж байсныг илчилсэн байна. Түүнийг 58 эрэгтэйтэй холбоотой байсан гэж үзэж буй. Эрчүүдийн зарим нь Жоны тавьсан саналд татагдсан бол зарим нь түүний эрх мэдлээс айсандаа холбоо тогтоожээ. Мөн Жон Ян байн байн шөнийн клубүүдээр явдаг, гар цүнхэнд нь үргэлж бэлгэвч байдаг гэжээ.

Жон Яныг мөрдөн шалгах ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Улмаар есдүгээр сарын 1-нд түүнийг Коммунист намаас хөөж, хэд хэдэн ял оноосон нь улс төрийн хамгийн хүнд шийтгэлүүдийн нэг байв.

Тэрбээр буруугаа хүлээн мэдэгдэл хийхдээ "Улс төрийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд итгэмжит бизнес эрхлэгчидтэй харилцах хэрэгтэй гэсэн буруу итгэл үнэмшлээс энэ авлигын хэрэг үүдэлтэй" гэжээ.

Эх сурвалж: THE STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-09-20 66.181.186.110

Монголын улс төрийн тогоог ямар гэж бодоцгоож байна даа!!! Биеээ үнэлэхгүйгээр улс төрд хол явахгүй!!! Улс төрчдийн янхандалт Монгол улсад мэргэжлийн түвшинд хөгжисөн!!! Сумаасаа эхлээд ккк

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.187.39

Тлллл сүртэйн. Манай Монголиад энэ байтугай авилгал, хулгай, луйвар, эрх мэдлээ хувьдаа завшдаг, з**х*й зайданг өөгшүүлж байхад та нар зүгээр боль үз Хятадууд. Бид бол тоодоггүй, ийм хүмүүсээ улам өөд нь татаж магтан сайшааж үлгэрлэн дуурайдаг билээ. Зээ наанаа нандин хээтэй цаанаа лалрын хөөтэй ийм л дарга нартай улс билээ бяд.

Avatar

Нэргүй 2024-09-20 202.179.26.115

үзэсгэлэнт гэчжээ. сартгар балин хамартай авгайг

Avatar

Нэргүй 2024-09-20 103.212.118.43

Хужаадштээ

Avatar

Tsuivan 2024-09-20 202.9.46.65

улаантан коммунист авгай чинь гошногондоо адууны 6оов зоолгон жаргадаг байсан гэсэн

Avatar

Нэргүй 2024-09-20 81.199.26.22

yahavdee huurhii. nuhur huuhed baihgui yum chin uur yaj ch heregtseegee hangav vedee

Avatar

Иргэн 2024-09-20 103.212.118.136

Үзэсгэлэнтэй ч гэх шиг ха ха ха нахиу боовон хамартай зураасан нүдтэй х***а авгай юу даа???

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.179.155

oooo boovshjihson avgai bjeee gerlej barihguidee hudlaa yum golod yavaad baihaar chin ingedeg gej bgaa shdee gadnaa neg l saihan huuhnuud bugd y****n shuu geed anhaaruulaad bsan unen gedgiig batallaa daa

Avatar

Нэргүй 2024-09-20 122.201.31.248

boovnii amtand orson avgai bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж