Ц.Тувааны эр зориг ч, ухаан ч эс хүрнэ

Ц.Тувааны эр зориг ч, ухаан ч эс хүрнэ

Ц.Тувааны эр зориг ч, ухаан ч эс хүрнэ

УИХ-ын сонгуулийн өмнө уламжлалын дагуу бизнесийн салбарынхныг онилсон баривчилгаа, үйл ажиллагааг нь чиглэсэн акц явагдсан. Түүнд өртсөн хүмүүс нь "Алтайн хүдэр" компанийн эзэн Р.Базар, "Ачит Ихт" компанийн П.Цагаан, "Монполимет"-ын Ц.Гарамжав нар. Тухайн үед эрх баригч нам өрсөлдөгч намуудынхаа том хандивлагчдыг зорилготойгоор баривчиллаа гэх шүүмжлэл ч дагалдсан юм.

Өмнөх парламентын үед УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Уг хуульд заасны дагуу стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан"-д төвлөрч, эхний ээлжинд Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрт зарцуулахаар болсон юм. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг ашиглаж байсан "Ачит Ихт" компанийн үйл ажиллагааг зогсоож, хуульд заасан 34 хувьд ногдох ашгийг төлүүлэхээр болсон юм.

Тэгвэл тус үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Гэхдээ үнэндээ Ц.Туваанд  ийм эр зориг хийгээд ухаан ч байхгүй. Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Ц.Туваан "Ачит Ихт" компанийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргасан нь нэгэнтээ тодорхой.

Үнэндээ хамтарсан засагт орсон АН-ын сайд нар толгой мэдэн МАН-ын бодлогыг эсэргүүцэж чадахгүй. Ц.Тувааны хэвлэлд өгсөн  “Ачит Ихт” компанийн үйл ажиллагааг зогсоосноор тэнд ашиглагдаж байгаа далангуудын дүүргэлттэй холбоотой байгаль орчны ноцтой асуудал үүссэн. Тодруулбал, хүхрийн хүчлийн уусмал алдагдах нөхцөл бий болсон. Тиймээс Засгийн газраас яаралтай арга хэмжээ авах чиглэл өгсөн. Тухайн компанийн хууль шүүхтэй холбоотой болон 34 хувьтай холбоотой асуудлыг хөндөлгүй компанийг хэвийн ажиллах чиглэл өгсөн. Хуульд нөлөөлсөн асуудал байхгүй” гэдэг нь түүний гэхээсээ МАН-ын үг гэж ойлгоход  болно.

Товчдоо, сонгууль угтсан улстөржилт эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг МАН-ынхан ойлгосон байх талтай. Мөн үндэсний хөрөнгө оруулагчид гадагшаа зугтахаас болгоомжилсон ч байх. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын сонгууль дууссан. Орон нутгийн сонгуульд удахгүй болно. Тэгэхээр улстөржилтөө зогсоогоод эдийн засагтаа анхаарахаар шийдсэн байж болох юм.

Ямар ч байсан үндэсний үйлдвэрүүд улстөржилтөөс болж үүд хаалгаа барих нь Монголын эдийн засагт, улсын төсөвт таатай үйл явдал биш билээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Төөрсөн төөрийн 3 өөндөрлөгт ээдийн заасаг гаадарлах гаанц ч амьтан байхгүй ээ ! Устгах, улс төржих, уух идэхээ с өөрийг мээдэхгүй үүкээрүүд ш дээ !
Тийм намыг соонгосон та бидний л бууруу ш дээ, көөркөс!

Avatar

Нэргүй 2024-09-20 202.9.40.232

Ашигт малтмалын орд олоод ашиглах болвол орлогын 50 хувийг улсад тушааж байх ёстой. энэ бол шударга явдал. Тэр ордыг өвгөд дээдэс минь амиараа хамгаалж бидэнд авчирч өгсөн байхад нэг гэр бүл яахаараа ганцаараа өмчилж ашгийг нь хүртдэг юм бэ. Бусад орны жишгээр явах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Нэг гэр бүл хамаг хөрөнгө хүчээ зарцуулж үйлдвэрлэл явуулаад үр ашгий нь цөмөөрөө хувааж идэж байхым биз дээ, ёстой мөрөөдчихсөн социализм бана доо, хи хи хи…..!

Avatar

Нэргүй 2024-09-20 59.153.115.188

MAN aa magtah gej arga yadchih yam aa,zugeer l haachihsan uildveruudiig ajilluulahad yamar yhsen hatsaniih ni er zorig,uhaan hereg boldog ya be,mal aa,uls oron ard irgediin tuluu hiij baigaa uildel shuu

Avatar

Түүх ч 2024-09-20 202.21.120.62

Европын болон Австрали улсууд уул уурхайн баялагаасаа сан босгоод түүгээрээ ард түмэндээ ижил тэгш хүртээгээд мөн ирээдүй хойчдоо зориулаад явж байгаа нь маш зөв юм. Уул уурхайн компануудаас манайх ийм сан байгуулаад зохих хувиар нь татан төвлөрүүлээд явах хэрэгтэй. МАК гэхэд олон жил урд хилд ойрхон уурхай нээгээд нүүрс хятад руу гаргалаа түүнийгээ үндэсний бүтээн байгуулагчаа ад үзлээ гэх юм. Энэ бол яавч үнэнд нийцэхгүй бид бүгдийн өвөг дээдсээс адилхан заяасан газар шороо баялаг юм.

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Баялагийн тэгш хуьаарьлалт гэдэг ойлголт огтоосоо байдаггүй, байх ч ёсгүй юмаа ! Тэр баялагийг бүтээхэд хэн ямар хувь нэмэр оруулсан бна, түүнийхээ хир хэмжээ гээр л үр шимийг нь хүртэх учиртай юмшүү дээ !!!
Үүнийг ШУДРАГА хуваарьлалт гэнээ.
Түүнээс биш зүв зүгээр сууж байгаад л баялагаас хувь хүр тээд баыж болохгүй ш дээ !!!

Avatar

Түүх ч 2024-09-20 202.21.120.62

Зөв зүгээр суудаг хүн энэ хорвоод байхгүй, тэтгэвэрийнхэн насаараа улсдаа хөдөлмөрлөсөн, бусад хүмүүс бүгд улс орныхоо хөгжилд зориулж ямарнэгэн хөдөлмөр эрхэлж байгааг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ойлгож байна шууд аваад зараагүй олборлолт хийхээд мэдээж зардал өндөр гаргана гэхдээ л газрын баялаг гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Чи бол ажил хийлгүй амьдраад л яваа амьтан бна даа !

Avatar

Зочин 2024-09-20 72.66.50.147

хүнд сурталтай яравгар дүрийг олоод ир гэвэл энэ тулаан яг таарна. энэ хүн инээдэггүй байхаа…

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Хшн хүнд тал зассан, худлаа инээсэн амьтан байсан, Сайд болоод их хурдан хувьсан өөрчлөгдөж ярвайсан яндайсан амьтан болчоод байгаан !

Avatar

Нэргүй 2024-09-20 103.168.34.69

АН ынхан зөв явж байсан бүхнийг уруудуулна. Бид л ийм дампуурлын сонголт хийсэн. Одоо хэдэн жил хэрүүл , уруудуулалт , авлигаоын цэцэглэлт үргэлжлэхийг хэлж мэдэхгүй.дараа нь улсаа дампуурлаас гаргах гээд нэг их ажил болдог доо

Avatar

Зочин 2024-09-20 66.181.190.227

үхсэн бахс тувааныг магтаж ыгаа үхаантай юмуу?! мөнгө албан тушшалын өрөнд төрсөн эхээч худалдах хүн бол тувааг. сайн ёанаж авцгаа

Avatar

Иргэн 2024-09-20 66.181.186.125

Хархад хэдий том биетэй харагдавч зүүний сүвэгчээр гарах ухаан цог заль Туваанд бий шүү!!! Монгол цөлөх сайхан гүндүүгүй гүжирмэг эрчүүд хэзээ ч бузар улс төрчдийн баасанд хутгалдаж МАН-АН-Н мафиуудтай нийлэж улс төрч болдоггүй юм!!!

Avatar

Danigai 2024-09-20 202.126.88.211

Тийм шудрага ард олныхоо төлөө хүн

Avatar

Zochin 2024-09-20 66.181.189.200

Дансыг нь хааж, үйлдвэрлэлийг нь зогсоодог арга барилыг ойлгохгүй юм. Шалгаж болноо, шалгах ч ёстой. Гэхдээ үйлдвэрлэлийг хааж , ажилчдыг цалингүй бас дээр төр өөрөө сар, улирал тутамд авдаг татвараа тасалдуулан зогсоодог нь эрүүл бус ёстой нөгөө улс төржүүлэлт нь байх. Дансны гүйлгээнд хяналтаа тавиад үйлдвэрлэлтийг тасалдуулах байх нь чөлөөт эдийн засгийн байтугай коммунист, социалист нийгмийн үед ч авч хэрэгжүүлдэггүй улс орны эдийн засгийн эсрэг үйлдэл мөн.

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Хүүк илжил тэрий чинь мэдэхгүй ш дээ !

Avatar

Нэргүй 2024-09-20 202.9.40.184

Элбэгдоржин сайт яагаад Тувааныг гоочлоод эхлэв. хамтарсан засгийн газарт оросн хүн бүрийг энэ сайт буруутгаж харлуулж байх шивдээ.Туваан ажлаа л хийж байна. харин та нар улс төржүүлэхээ боль. Монголчууд хоорондоо хэрэлдэж талцаж байх нь энэ сайтынханд хэрэгтэй бололтой. Дандаа новшийн юм бична

Avatar

Нэргүй 2024-09-20 103.71.100.179

Түүнд өртсөн хүмүүс нь "Алтайн хүдэр" компанийн эзэн Р.Базар, "Ачит Ихт" компанийн П.Цагаан, "Монполимет"-ын Ц.Гарамжав нар. ЯГ Л ЗӨВ ХҮМҮҮСЭЭ БАРИВЧИЛСАН Ш ДЭЭ…

Avatar

Баяр 2024-09-20 202.21.120.62

Цагааныг баривчилсан гэж сонсоогүй юм байна

Avatar

Зочин 2024-09-20 103.57.93.113

Туваан улс төрийн тоглоом болж золиосонд явна. Даа. Хамаагүй хадуурч байж. АН олигархууд өөрсдийн ашгаа л түрүүнд тавина. Улс орон ард түмэн тэдэнд падгүй. Хамаагүй сул тавьж байж хөлд нь чирэгдэв дээ туваан минь. Чи шоронд орнуу гэхээс олигархууд орохгүй шүү

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Зүгээрээ хө, 461-д суугаад жаахан тураад авахад зүгээр !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж