Моцартын шинэ бүтээл олджээ

Моцартын шинэ бүтээл олджээ

Моцартын шинэ бүтээл олджээ

Германы Лейпциг хотын номын сангаас Вольфганг Амадей Моцартын зохиосон хөгжмийн зохиол олдсон байна. Энэхүү бүтээл нь 1760-аад оны дунд үе бичигдсэн байж болзошгүй бөгөөд 12 минут орчим үргэлжилдэг. Моцарт 1756 онд төрсөн бөгөөд бага наснаасаа эхлэн хөгжмийн өндөр мэдрэмжтэй нэгэн байсныг түүх өгүүлдэг билээ. Түүний хөгжмийн бүтээл хадгалагдсан архив нь тус номын санд хадгалагддаг аж.

Кочелийн каталог гэж нэрлэгдэх хамгийн сүүлийн бүтээлүүдийг нь судлаачид цэгцэлж байхдаа шинэ хөгжмийн ноотыг олжээ.

Шинээр олдсон гар бичмэлийг Моцарт өөрөө бичээгүй, 1780 онд хийгдсэн хуулбар гэж судлаачид таамаглаж буй. Өнгөрсөн Пүрэв гаригт /2024.09.19/ Австрийн Зальцбург хотод болсон Кочелийн шинэ каталогийн нээлтийн үеэр тухайн шинэ хөгжмийг тоглосон байна. Харин ирэх Бямба гаригт Германы Лейпцигийн дуурийн театрт тоглогдоно.  Лейпциг хотын номын сангийн мэдээлснээр уг бүтээлийг Кочелийн каталогт "Ganz kleine Nachtmusik" гэж нэрлэгдсэн байжээ. Мөн Моцарт уг бүтээлээ Итали руу явахаасаа өмнө бичсэн байж магадгүй юм.

Эх сурвалж: JAPAN TODAY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж