Төрийнхөн эрхэлж, хувийнхан дэглүүлсээр…

Төрийнхөн эрхэлж, хувийнхан дэглүүлсээр…

Төрийнхөн эрхэлж, хувийнхан дэглүүлсээр…

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэх шийдвэр гаргах бүрт хувийн хэвшилд ажиллагсад чирэгдсээр “ул”-ныхан болов.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны хоёрдугаар улирлын нэгдсэн мэдээллээр төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг болж, өмнөх оныхоос 883.6 мянган төгрөгөөр өссөн бол төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын сарын дундаж цалин 3 сая төгрөгт хүрчээ.

Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагсдын сарынх нь цалин дунджаар 1.5 сая төгрөг байгаа нь хамгийн бага болохыг Үндэсний статистикийн хороо онцоллоо.

МАН Засгийн эрхийг дангаараа барьж байхдаа буюу 2023 оны долдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 40 хувиар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус, тус нэмэгдүүлсэн. Дээрх арга хэмжээний дүнд төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг болж нэмэгдсэн.

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлого ирэх онд ч үргэлжлэх бөгөөд  хувийн хэвшлүүд дахиад л ачааг нь үүрэх болж байна.

Учир нь, төрийн байгууллагад ажиллагсдын цалин өсөхтэй зэрэгцэн хувийн хэвшлүүдээс татварт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлдэг. Мөн цалин өсөх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь цалин нь нэмэгддэггүй хувийн хэвшлийн салбарт ажиллагсдад улам нэрмээс болсоор ирсэн юм.

Одоо иргэд “Төрд л орж ажиллая. Сарын цалингаас гадна улирал бүр урамшуулал авна. Тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна.  Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг улсын сургуульд үнэгүй сургана. Орон нутагт ажиллаж байгаа бол ипотекийн гурван хувийн хүүтэй зээл авна” гэхчлэн хувийн хэвшлийн салбарт ажиллахад олддоггүй хангамжид нь дурлах болов.

Гэвч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2024.09.20/ мэдээлэл хийх үеэрээ багш нарын үндсэн цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавилаа. Шаардлагыг хүлээн авахгүй бол жагсаж, ажил хаялт зарлана.

Багш нарын цалинг нэмэх шаардлага нь эхнийх биш, бас эцсийнх ч биш болов уу. Өмнөх жилүүдэд ч дээрх шаардлага тавьж, жагсаж цуглаж байсан.

Уг нь Боловсролын сайд П.Наранбаярын мэдээллээр бол ур чадвар сайтай багш сарын 3.8 сая төгрөгийн цалин авч буй. Улсын хэмжээнд дээрх цалинг 1000 гаруй багш  авдаг. Бусад багш нарт сарын 3.8 сая төгрөгийн цалин авах боломж бүрэн бий. Гэвч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй шаардлагаар багшийн ажлын чанараас үл хамааран үндсэн цалинг сарынх нь 3.8 сая төгрөг болгох шаардлага тавьсан нь өнөөдрийн нийгэмд эдийн засгийн хувьд биелүүлэх боломжгүй, асар их хөрөнгө мөнгө шаардсан шахалт болж хувираад байна.

Цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал бүтээмжтэй уялдах ёстой. Гэтэл сайн заадаг багш, муу заадаг багш хоёрын суурь цалин адилхан сарынх нь 3.8 сая төгрөг байна гэдэг бол буруу шаардлага.

Хэн сайн хичээлээ зааж хүүхдэд мэдлэг эзэмшүүлж чадна тэр багш өндөр цалин авдаг тогтолцоо л үйлчлэх ёстой.

Хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Монголын багш нарын цалин бага нэмэгдүүлэх шаардлага байгаа ч ур чадвартай нь уях ёстой. Дээр нь ачааллыг бодолцох ёстой. Сумын сургуулийн багш, нийслэлийн сургуулийн багш хоёрын үүрч буй ачаа газар тэнгэр шиг зөрүүтэй нь үнэн. Жишээлбэл, сумын сургуулийн багш дунжаар 15 хүүхдэд хичээл зааж байгаа бол нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш  40-50 хүүхдэд хичээл зааж буй. Физик, математик, хими, англи хэлний багш дутагадалтай сургуульд олон цагаар хичээл заахаас аргагүй болж буй. Гэхдээ багш хэр олон цагийн хичээл заана, тэр хэрээр цалингаа бодуулж авдаг. Хэдий тийм ч ачааллыг тэнцүүлж гэмээнэ сургалтын чанар дээшилнэ. Тиймээс багш нарын цалинг өсгөх бол чанарт анхаарч, бүтээмжтэй нь уяж өгөхгүйгээр боловсролын салбарт ахиц дэвшил гарахгүй.

Боловсролын салбар уналтад орсныг жил бүрийн хавар их, дээд сургуульд элсэхээр өгч буй Элсэлтийн шалгалтаас харж болно. Элсэлтийн шалгалтад ирсэн даалгаврыг зарим багш бодож чаддаггүй тухай хөндөгдөх болсон нь ямархуу боловсон хүчнээр хүүхэддээ хичээл заалгаж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон. Ийм багшийн сарын үндсэн цалин 3.8 сая төгрөг байх нь хэр зөв бэ. Эндээс эхлээд олон талыг бодолцож цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг тавихгүй бол юм л бол “Цалин нэмэгдүүлэхгүй бол жагсана, ажил хаяна” гэж шантаажилдаг буруу жишиг тогтлоо.

Чанарын асуудлыг зөвхөн багш нараар хязгаарлах ёсгүй төрийн албанд ажиллаж байгаа 225 мянган албан хаагч, ажиллагсдаас шаардах ёстой.

Дээр нь төр хувийн хэвшлийн салбарт ажиллагсдыг бодолцдог байх ёстой.  Төрийн албаныхны цалинг нэмэгдүүлэх шийдвэр хувийн хэвшлийн салбарынханд хүндхэн ачаа болж бууж буйг анхаарахгүй бол мөдхөн татвар төлдөг аж ахуй нэгжгүй болж мэднэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2024-09-20 66.181.161.103

40, 50 хүүдэдтэй ангид хичээл зааж баыгаа багшаас юуны бүтээмжтэй уяах гээд бгаам ? Харин ч 2 дахин их ачаалал үүрч байгаам бишүү. Багш, эмч, сувилагчдаа олигтой цалин өгөхгүй бол манай ард түмэн удахгүй сүйрнэ шүү.

Avatar

Зочин 2024-09-20 76.220.74.140

Өнөөгийн Монголын нийгэмд хувийн хэвшлийнхэн ашиг олж цалин хөлс бусад зардлаа зохицууулж явах үнэхээр хүнд. Ямар ч дэмжлэг байхгүй .

Avatar

Зочин 2024-09-20 76.220.74.140

Төрийн албаны нүсэр бүтцийг цомхотгож багасгах хэрэгтэй. Ачааллыг нь тэнцүүлэх хэрэгтэй гэсэн үг л дээ. Зарим нь маш их ачаалалтай зарим нь ажилгүй шахам байдаг юм шиг байна лээ. Дэд сайд бусад салбар хэлтэс гээд хий эргэсэн нөхдүүд олон бий. Хувийн хэвшил үнэхээр хүнд байдалтай байгаа. Бараг ковидоос хойш сэргэж амжаагүй байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-09-20 14.1.81.149

хохь нь өөрсдөө дандаа МАН-ын төлөө саналаа өгдөг ёстой хохь чинь

Avatar

Бохир 2024-09-20 202.126.89.221

ТӨРД БОЛОН ГАДААДЫН САНГУУД, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭД "АЛТАН УРАГ"-ЫХАН ИХ АЖИЛЛАЖ БАЙНАА……МОНГОЛЫН ХАРАНХУЙ ҮЕ ХЭЗЭЭ ДУУСГАВАР БОЛНОООО…..БОХИР УЛС ТӨР, БОХИР БИЗНИС

Avatar

Нэргүй 2024-09-20 103.57.92.21

Монгол яагаад ядуу, нийтээрээ боловсролгүй орк байдгийг мэдэх үү

Avatar

Нэргүй 2024-09-20 103.168.34.220

BUH NAMUUD HULGAICHID

Avatar

Нэргүй 2024-09-20 202.9.40.184

Төрийн албаны алба хаагчдын цалинг нэмэх ёстой. харин хувийн хэвшлынх дагаад л нэмэх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь ньюс сайт Хорол болон Нарантөгс нарын цалинг нэмэх л хэрэгтэй. Тэгэхгүй төрийн алба хаагчдын цалинг нэмэгдзүүлэхгүй байх шаардлага тавиад сууж таарахгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэг нэмэгдвэл хэзээ ч буудаггүй гаж тогтолцоотой. Зах зээлийн ардчилсан нийгэм байгуулж байна гэж түүнийгээ ярьдаг. Үнэндээ монголын гаж зах зээл юм л даа

Avatar

Зочин 2024-09-20 139.5.217.130

90 ээд онд цээжилсэн юмаа л давтаад байх юмаа Тэр 225 мянган торийн албан хаагчдын дийлэнх нь багш эмч нар ш дээ Монгол чинь хуухэд залуучуудын орон Тэр олон хуухдийг л сургаж байна багш нар Хувийн хэвшлийнхэниий хуухдууд байгаа биз дээ Хооронд нь соргуулнэ гэдэг арчаагуй монго шутсэн ихэмсэг зан Бидний татвараар тэжээлгэж байна гээд л бичдэг юм Ятэгэж яривал цалин тэтгэврийн дийлэнхийг Эрдэнэт болон уул уурхайн том кампаниудын татвараас бурдуулдэг юм Унийг бол хувийн хэвшлийнхэн л хоорогддог

Avatar

Зочин 2024-09-20 202.9.40.49

Цалин орлого 2 дахин нэмбэл эд бараа үйлчилгээний үнээ 3-4 дахин нэмдэг шулаа мөлжлөгийн бичигдээгүй хууль монголд үйлчилдэг. Ийм байдлаар байвал монгол улс сүйрч сөнөхөөс өөр гарц байхгүй. Хулгайч баячууд улам баяжиж ядуучууд туйлдаж өлсөж амиа хорлож үхэцгээнэ.

Avatar

Нэргүй 2024-09-20 202.126.89.212

төринй албан хаагчдыг цомхтгож зам гүүр барилга зэрэг бүтээн байгуулалтад албадан дайчлая

Avatar

s 2024-09-20 59.153.113.92

ANUSDI80955877

Avatar

Д 2024-09-20 103.57.94.127

Сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ. цүнх баригч багш уу

Avatar

Зочин 2024-09-20 66.181.189.49

Коммент идчихлээ

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.189.49

Төр байхгүй бол хувийнхан байхгүй, улмаар зэрлэг хүй нэгдэл рүүгээ орно. Эмч багш дийлэнх нь. Хулгайчууд л улсын хэдэн албан хаагчдыг ад үзэх учиртай

Avatar

zochin 2024-09-20 202.9.40.39

Төрийн албан хаагчид гэдэг чинь төрд үйлчлээд бгаа юм биш төрийн үйлчилгээг нийт ард түмэнд хүргэдэг гүүр нь юм шүү дээ. Хувийнхан бол хэсэг бүлэг хүмүүсийн төлөө л үйлчилнэ. Үнийн өсөлт ийг хэн бий болгож бгаа юм. Бизнесс эрхлэгчид бий болгож бгаав Жишээ нь: маш энгийн иргэдийн үйлчилгээ болх 2 зүйлээр жишээ болгоё. Үсчин 5.0 -байснаа 20.0-25.0, Шинээр авсан өмдөө хасуулаад шуумаг оёход 5.0 байснаа 10.0-15.0 мян төгрөг болгож зүгээр л жаахан цалин тэтгэвэр нэмэхээр дагуулаад л нэмчихдэг.

Avatar

Б 2024-09-20 202.131.225.197

ЯГ ЧИНИЙ БАЛАЙРЛЫГ НЯЦААСАН ДООРХИ КОММЭНТИЙГ УНШ ДАА. ХУВИЙН ХЭВШИЛ УЛС ОРНЫГ НУРУУНДАА ҮҮРЧ ЯВДАГ ЮМ.

Avatar

Нэргүй 2024-09-20 138.199.21.199

Төрийн 225 мянган ажилтан ажиллагсадын ТАТВАР ТӨЛӨГЧИД тэжээж байгаа. Татвар төлөгчид багасаад ихээр цалин, тэтгэвэрийг нь тавих мөнгөгүй болно. Төрийн сан хоосроход Улс дахин мөнгө хэвлэхээс өөр сонголт үлдэхгүй. Мөнгө хэвлэх тоолонд ам.доллартай харьцах ханш суларч, худалдан авах чадвар нь багасна. Өнөөдөр 100,000 төгрөгөөр авдаг хүнсийг маргааш 500,000-аар авдаг болно гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-09-20 78.187.120.177

Тэр 225 мянган ажилтан чинь өөрсдөө бас татвар төлөгч нар байдаг юм шүү.

Avatar

Б 2024-09-20 202.131.225.197

ТАТВАРААС БҮРДСЭН ЦАЛИНГААС НУЛИМАХ ТӨДИЙ ЖААХАН ЮМ ӨГДӨГ ШД ТЭР 225 МЯНГАН АЖИЛТАН?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж