ОХУ-д хоригийг үл тоон "iPhone16"-ийн захиалгыг эхлүүлэв

ОХУ-д хоригийг үл тоон "iPhone16"-ийн захиалгыг эхлүүлэв

ОХУ-д хоригийг үл тоон "iPhone16"-ийн захиалгыг эхлүүлэв

Оросын жижиглэнгийн худалдаачид "Apple" компанийн хамгийн сүүлийн үеийн "iPhone 16" утасны урьдчилсан захиалгыг эхлүүлжээ. Ингэснээр ОХУ экспортын хоригийг тойрч, АНУ-аас хэдэн зуун ам.долларын үнэтэй төхөөрөмжүүдийг урьдчилан захиалах боломжийг хэрэглэгчдэд олгосон байна.

Цахилгаан барааны жижиглэн худалдаагаар Орост тэргүүлэгч "M.Video-Eldorado" болон үүрэн холбооны оператор "MTS" нар Пүрэв гаригт ОХУ-д шинэ "iPhone 16"-г анх удаа танилцуулжээ. Утасны хүргэлт ирэх долоо хоногоос эхлэнэ гэлээ.

Барууны орнууд технологийн экспортыг хязгаарлах зорилгоор ОХУ-д хориг арга хэмжээ авсан. Энэ хүрээнд "Apple" компани 2022 оны гуравдугаар сараас хойш Орос дахь борлуулалтаа зогсоож, "ApplePay" зэрэг үйлчилгээгээ хаасан билээ. Гадаадын брэндүүд Турк, Казахстан, Хятад, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират зэрэг хоригт нэгдээгүй улс орнуудаар дамжин тойруу замаар орос хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг. Шинэ утаснуудыг Орост чухам ямар замаар хүргэх нь тодорхойгүй байна.

128 гб багтаамжтай "iPhone 16" утасны үнэ 1225 ам.доллараас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, АНУ-д зарагдаж буй үнээс даруй 400 гаруй ам.доллараар илүү үнэтэй байх юм. Харин 1 тб багтаамжтай "iPhone Pro Max" утас АНУ-д 1599 ам.доллараар зарагдаж байгаа бол Оросын хэрэглэгчид 2710 ам.доллараар урьдчилан захиалах боломжтой байна.

Эдгээр нь "M.Video-Eldorado"-гийн зарласан үнэ юм. "MTS"-йн хувьд илүү өндөр үнээр борлуулах төлөвтэй байна. Мөн урьдчилсан захиалга өгөхийн тулд 25 мянган рублийн барьцаа байршуулах шаардлагатай ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-20 202.126.91.142

Сайхан Орос орон хэдхэн хүнээс болж сүйрч бна даа

Avatar

8очин 2024-09-20 202.126.91.142

Орос үнэхээр хүнд бна лээ. Ард иргэд нь айдас, дарамттай, бүх юмных нь үнэ өдөр өдрөөр маш хурдацтай өсч бна. Бүх бараа. тэр байтугай хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн хувьд ч Хятадаас хамааралтай болсон бна лээ.

Avatar

Нэргүй 2024-09-20 91.166.54.44

Саахалтын айл чинь танай хашааг тойруулж газар хатгаад танай газраас өм цөм газар дээрэмдээд чамайг хашаандаа юу барих барихгүйг ,яаж амьдрахыг заагаад дарамтлаад байвал яах вэ ахаа гээд уйлаад гүйх үү,Чамд ингэж л ойлгуулая даа орк оо.Мөнхийн хөрш ч бид оросоос авдаг хэдхэн зүйлээ өөрсдөө хийдэг болоод эрх тэгш харилцан ашигтай харилцах ёстой ивануудтай.

Avatar

цэрэг 2024-09-20 66.181.190.174

айл хөршийн амь нэг саахалт айлын санаа нэг гэж бий. Тэнэг барууныг шүтэгчид тэд бидэнд юу өгч гийгүүлээд байна. Хоосон ардчилалаар хоол болгосон нь ард иргэд биш шүү.. Баруунаас мөнгө авч тархи угаачдын түрүүвч зузаараад байгаа. Ойлгохгүй мулгуунууд сармагчингаа л хий л дээ

Avatar

Нэргүй 2024-09-20 103.145.234.34

юм үзээгүй нэрэлхүү орсууд улам л хэцүүдэнэ дээ

Avatar

Нэргүй 2024-09-20 91.166.54.44

Барууныг үзэн ядна.Барууны хийсэн бүтээгдэхүүнд үхэн хатна тийш очиж амьдрахыг хүснэ мөрөөднө.Жинхэнэ оркууд

Avatar

Нэргүй 2024-09-20 103.168.34.200

😂😂😂😂😂

Avatar

Иргэн 2024-09-20 103.212.118.136

Дургүй бол дургүйгээрээ л бай л даа. Үзэн яддаг гэж шаана тэгчээд Америк руу цагаачлана Америк кино үзнэ дуу сонсоно бараа хэрэглэнэ. 2 нүүртэй п***а нар.

Avatar

Haha 2024-09-20 103.168.34.200

UNEN😂😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-20 59.153.115.68

AMERIKT JIGTEIHEN DURGUI MORTLOO IPHONE AVNA GEED h*****d BAIJ BDAG BAS L ERGUU PIZ. DA NAR SHU.

Avatar

Zochin 2024-09-20 166.194.132.61

iim.baijeej.uhsenee.hiigeed.Amerik.baruuniihan.
gej.haraaj.zuhej.soliordog.bna.???

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.187.242

iiim unetei utsaar yugaa ch hiihev dee

Avatar

Нэргүй 2024-09-20 46.182.186.67

xaxaxaxax

Avatar

Зочин 2024-09-20 103.212.116.112

чи авч чадахгүй ш дээ

Avatar

зочин 2024-09-20 66.181.160.86

Аргагүй аргагүй Залуус чамин юмнд дуртай л байгаа шд… Харин нөгөө Медведев яагаа бол ..Аягүй бол нэрээ нууцлаад захиалцан шаажж яваа да

Avatar

Нэргүй 2024-09-20 91.166.54.44

Оросуудыг визтэй болгох нь зөв шүү.Хятадуудыг мөн адил

Avatar

Б 2024-09-20 202.131.225.197

МАНГАДАД ХУРЦДАНА ДАА. ХЭЗБОЛЛАХЫН ТЕРРОРИСТУУД ЯАЛАА? ДЭЛБЭРВЭЛ ЯАНА? МАНГАД ОДОО ЗАДРАХЫН ХООРОНД БРЭНД БАРАА ТАВААРААР ЯАДАГ БАЙНАА? МОСКВА ХАВИЙН ХЭДЭН АРЫН ХААЛГАТАЙ, ЦАРЬ БСДАГЫН ХҮРЭЭЛЭЛ ХАМГААЛАЛД БАЙДАГ Н О ВШ НУУД Л ХУДАЛДАЖ АВАХ БАЙХ ДАА?

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.182.77

Орост хэцүү байна билээ. Ганцхан Хятадаас л хэрэглээний бараагаа хангаж байсан. Гэхдээ Оросуудын худлаа пээдгэр зан арилаагүй л байна

Avatar

зочин 2024-09-20 66.181.190.14

Монголын нацистүүд хоёр хөршид дайсагнаж ,үзэн ядаж ,бурж л чадна, Тэд хоёр хөрштэй харилцаа хүйтэрвэл монгол сөнөнө гэдгийг мэдэж л байгаа

Avatar

Нэргүй 2024-09-20 202.126.88.216

Үзэн ядсан юм алга. харин харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж байдаг. тэрнээс биш ах мах гэж далдагнах хэрэггүй байх. монголчууд өөрсдийгөө л бодохгүй бол өөр улс биднийг бодохгүй шүүдээ

Avatar

Нэргүй 2024-09-20 138.199.21.199

Орост бүх зүйлийн үнэ маш хурдтай нэмэгдэж байна. Энэ байдлаараа хэр удаан тэсэх нь ойлгомжгүй. ОХУ Украйнаас газар нутгийг нь булааж үлдсэн ч дэлхийн эдийн засгийн системд буцааж нэгдэж чадахгүй бол томруулсан Хойд Солонгос л болж үлдэнэ. Үр хүүхдүүд нь ОХУ-гаас гарах боломжгүй, дэлхийн бүх интернет орон зайнаас таслагдсан, өөрсдийгөө дэлхийд №1 гэсэн тархи угаалтандаа итгэж, улам ядуу амьдрах болно.

Avatar

Нэргүй 2024-09-20 59.153.115.68

UNEN2.. TOMRUULSAN HOID SOLONGOS CH BOLTSON BH SHU

Avatar

Нэргүй 2024-09-20 103.168.34.220

UNEN

Avatar

Нэргүй 2024-09-20 91.166.54.44

Оросуудыг визтэй болговол таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж