"Bank of Japan" буюу Японы Төв банкны мэдээлснээр, зургадугаар сарын 31-ний байдлаар тус улсын нэг өрхийн орлого 2212 их наяд иен болж дээд амжилт тогтоосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард тэмдэглэгдсэн 2186 их наяд иенээс давсан үзүүлэлт юм. Тус улсын засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард татварын буцаан олголтын системийг шинэчилсэн.
Мөн жижиг, дунд бизнест хөрөнгө оруулсан иргэдийг татвараас хөнгөлдөг болсон тул өрхийн нэг сарын орлого нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна.
Иений ханш өнгөрсөн зургаан сарын турш буурч байсан. Энэ нь тус улсын бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад хүргэж, экспортын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Улмаар гадаадаас худалдан авалт нэмэгдэж, Япон дахь хувьцаа 15.6 хувиар өсөн, 301 их наяд иен болж дээд амжилт үзүүлжээ.
Никкейн жишиг индекс энэ оны эхний хагаст 18 орчим хувиар өсч, долдугаар сарын 11-нд 42,224.02-д хүрч бүх цаг үеийн хаалтын дээд цэгт хүрэв. Мөн хөрөнгө оруулагчид тус улсын жижиг, дунд бизнес, хувьцаанд хөрөнгө оруулснаар нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 27.1 хувиар өсч, 128 их наяд иен болсон. Иргэд бэлэн мөнгөний хадгаламж нээж, өрхийн тал орлогоо хадгалдаг болсон байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Нэргүй 2024-09-20 103.168.34.151
1 өрхийн орлого их наяд болохгүй байхаа
Зочин 2024-09-20 103.168.34.34
тоон нэгжийн алдаатай мэдээлэл хийсэн бна.
Нэргүй 2024-09-20 66.181.160.122
ажил хийж хүний орлогыг дэмжих ёстой татварыг бууруулах хэрэгтэй тэгж байж өрхийн орлого дээшилнэ
Уншигч 2024-09-20 139.5.217.75
4.6 дахин өсөх боломжгүй, 4.6% өссөн байх. Алдаагаа засна уу.
Нэргүй 2024-09-20 66.181.185.83
Японд бол өрхийн бус, нөхрийн орлого гэвэл таарна.
Нэргүй 2024-09-20 103.57.95.153
дандаа л найр наадам, морь бөх, Чингис гээд хоосон яриад байдаггүй ажилсаг япончууд амьжиргаатай юмаа.