"Би их азтай хүн. Тавин нас хүртлээ ээжээрээ асруулж, хайрлуулсан" гэж Л.Цогзолмаа гуайн отгон охин Н.Энхтүвшин ярилаа. Л.Цогзолмаа Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ХХ зууны Монголын соёл урлагийн нэрт төлөөлөгч билээ. Тэрбээр "Үр хүүхдүүдэд нь битгий хэл хамт ажиллаж байсан уран бүтээлч, шавь нарт нь сайхан үйл явдал тохиож байна. Их л буянтай хүн 100 насладаг байх. Хүн болгонд тохиолдоод байхгүй л дээ. Алдартай хүн байна уу, ажилчин хүн байна уу ялгаагүй үр хүүхдүүддээ аав, ээж нь байдаг хойно. Нас явах тусам ингэж их ард түмэндээ хүндлэгдсэн, төрдөө үнэлүүлсэн ээжээрээ бахархахын зэрэгцээ ямар их даруу хүн байсан юм бэ гэж бодож сууна" гэв.
Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2024.09.20/ Монгол Улсын Филармонид боллоо.
Н.Энхтүвшин "Би аав, ээжийнхээ отгон охин нь. Төрсөн цагаасаа авхуулаад ээжтэйгээ хамт байгаа. Одоо нас 60 хүрч байна гэхээр 50 нас хүртлээ ээжээрээ асруулж, хайрлуулсан бол сүүлийн 10 жил ээжийгээ өргөж байна. Би их азтай хүн дээ. Би кино судлаач мэргэжилтэй. Гэхдээ энэ мэргэжлээрээ олон жил ажиллаагүй. Ээжийгээ уран бүтээлээсээ холдсон байх үед нь төрсөн хүн.
Ээж маань ардын урлаг тал руугаа түлхүү ажилласан хүн л дээ. Соёлын яамны Соёл гэгээрлийн хэлтэст ажиллаж байхдаа соёл урлагийг хөгжүүлэх, тэр дундаа сайн дурын урын сайханчдыг бий болгосон.
1980 он гэхэд улсын хэмжээнд 300 мянган сайн дурын уран сайханч байлаа. Энэ бол асар том тоо. Улс даяар ардын урлагийн үзлэгийг жил бүр зохион байгуулж, тэр дотроос маш олон алдартнууд төрөн гарсан. Жишээлбэл, Д.Банзрагч, н.Нансалмаа гэх мэт. Тэр утгаараа манай ээжийн хувь нэмэр их юм уу даа гэж боддог. Би тэр үед дөнгөж ухаан орж байсан учраас сэтгэлд тод санагддаг" гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр "Би ээжийнхээ ардын богино дууг нь сонсох дуртай. Миний ээж дуугаа их сайхан хүнд хүргэж өгдөг. Өөрөө жүжигчин болохоор ч тэр юм уу. Тэр дууны утга, аяыг цогц сайхан хүргэж чаддаг уран бүтээлч байж дээ гэдгийг хөгширсөн хойно ойлгож, бахархаж сууна" гэв.
"Би жүжигчин болъё, та нар үз" гээд л айлын хүүхдүүдийг тойруулж суулгачихаад хөшигний араас дуулдаг байсан бяцхан охин бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаа.
Тэрбээр "Дуулбал бууз өгнө" гэж айл аймгийнхан нь хэлэхээр учиргүй их дуулдаг" байснаа дурсан ярьсан байдаг. Арваадхан настай охин цэргийн дарга нарын өмнө хойш урагш алхаад л "Если завтра война, если завтра поход" гээд цэргийн дуу дуулж, хөөрөн баясаж дуучин болохын эхлэл нь тавигдаж байсан тухай хөгжим судлаач Д.Энхцэцэг илтгэлдээ дурдлаа.
"ЭЭЖ МААНЬ УРЛАГИЙН САЛБАРТАА ИХ ОЛОН ХҮНИЙ ЭЭЖ НЬ БАЙСАН"
Том охин Н.Сувд "Хэдийгээр миний ээжийн 100 насны ой гэж нэрлэгдэж байгаа ч Монголын шинэ үеийн соёл урлагийн хөгжлийн нэгэн хэсэг, үүх түүх гэж хэлж болох байх. Монголын Мэргэжлийн урлагийн байгууллагын үүсэл хөгжлөөс авхуулаад ээж минь өөрийнхөө авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан. Манай залуус энэ ойг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ бол ахмад үедээ хүндэтгэл үзүүлж, хойч үедээ ахмад уран бүтээлчдийнхээ туршлага, арга барилыг танилцуулж, судалгааны эх үүсвэрийг тавьж байна" гэсэн юм.
Тэрбээр "Хүн болгоны ээж үр хүүхдүүддээ эрхэм, сайхан байдаг шүү дээ. Миний ээж олон түмэндээ хайрлагдаж, дурсагдаж яваад баяртай байдаг. Манай ээжийн үеийнхэн өөрсдийн төрсөн өдрөө их муу мэддэг. Ээж маань бүр мэддэггүй. Дөнгөж төрөөд, ээж нь бурхан болж, айлд өргүүлсэн охин. Тийм учраас сургаар л төрсөн он сараа 1924 оны зургадугаар сар гэж ярьдаг юм. Тэрнээс өөр баримт бичиг гэж байхгүй.
Аав, ээж маань таван хүүхэд төрүүлж, өсгөсөн. Төрсөн цагаасаа л тайзны дэргэд өссөн учраас ихэнх нь урлагийн замыг сонгосон.
Биднийг ээжээс илүү авга эгч маань өсгөсөн. Бид буурай гэж дууддаг байлаа. Тэр хүнийгээ ээж гэж ойлгодог байлаа. Ээж бол урлагт л их олон хүний ээж нь болж, биднээс илүү тэдэндээ их санаа зовдог хүн байсан даа" гэв.
Үр хүүхдүүддээ "Хүнд хэзээ ч муу санаж болохгүй. Хэнийг ч муу хэлэхийг зөвшөөрдөггүй. Аливаа юмыг сайн талаас нь харж, ярьж байгаарай" гэж захиж сургадаг.
Н.Сувд "Ээж маань урт насалсны нууц нь бусад хүмүүсийн хайр хүндэтгэл. Тийм учраас ээж маань дурсамж номоо "Олон гэдэг оломгүй далай" гэж нэрлэсэн байдаг. Бусдын хайр хүндэтгэл дээр энэ хүний амьдрал дээр тогтсон. Аав маань ээжид ухаангүй хайртай. Авга эгч маань ээжид маань төрсөн эгчээс нь илүү хайртай байсан. Ээжийн төлөө бүх зүйлээ зориулсан. Хамт ажиллаж байсан Ванган, Мөрдорж, Доржпалам, Дамдинсүрэн гуай гээд ард түмний гэж нэрлэгддэг тэр хүмүүс хайрлаж хүндэлж байсан учраас энэ хүн муухай байхын аргагүй, муу хувь заяатай байхын аргагүй. Тийм учраас ээж маань 100 наслаж байна гэж боддог. Тийм учраас монголчууд минь нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, ойлгож, сайхан талаас нь хандаж чадвал бид бүгдээрээ 100 насалж чадах юм байна" гэлээ.
"ЧУУЛГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕИЙН БАРИМТ, ӨВ БОЛ МАШ ИХ"
"Өнөөдөр Л.Цогзолмаа гуайн 100 насны ойд илтгэл тавьж байгаадаа баяртай байна. Сайхан уран бүтээлч маань энх тунх бидний дунд амьдарч байна. Л.Цогзолмаа гуай хөгжимчин, дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагч гээд олон авьяас билэгтэй уран бүтээлч. Энэ болгон эрдэм шинжилгээний хурлын гол сэдэв болж байна. Багш маань 1957-1961 онд Монгол Улсын их сургуульд найруулагчийн ангид суралцсан. Тэгээд 1961 онд их сургуулиа төгсөхөд нь Улсын ардын дуу бүжгийн чуулгад найруулагч, уран сайхны удирдаачаар томилсон. Би бол тэр байгууллагын залгамж болж байгаа дарга, удирдаач юм.
Манай чуулгад ажиллаж байсан үеийн баримт, өв бол маш их.
Тэр дундаа сэдэвчилсэн уран бүтээлийг анх бий болгож, дөрвөн зүг, найман зовхистод амьдардаг үндэстэн угсаатны бүхий л уран бүтээлийг судалж, бүтээл болгосон хүн. Жишээлбэл, Говийн дуу, Алтайн дуу, Хангайн дуун концерт болон Үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн бие даасан тоглолтыг хийж байсан" тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, удирдаач А.Цэдэн-Иш дурдсан юм.
Гэрэл зургийг Б.Батцагаан
Нэргүй 2024-09-20 203.98.77.237
Монгол хүн бүрийн бахархал болсон сайхаг хүн дээ Хөшөө босгоорой Хайрт ээж,эмээ буурайн хөшөө Цогзолмаа гуайд зориулсан хөшөө байвал гоё доо
Нэргүй 2024-09-20 59.153.114.66
сайхан царайлаг байсан буурай шүү.хөшөө босгох хэрэгтэй.бүтэн 100 жил хүн болгон наслахгүй шүү дээ.
Зочин 2024-09-20 202.179.25.140
Монгол түмний бахархал тандаа 100 насны ойн байрын мэнд хүргээд цааш улам өндөр наслаж үр хүүхэд, түмнээ байрлуулж яваарай. Хүүхдүүд нь төвшин төлөв сайхан хүмүүс .Та нартаа аз жаргал , эрүүл энхийг хүсье. Гоё юмаа.
ИРГЭН 2024-09-20 66.181.186.110
Хөөрхий 100-настай хүнд бас атаархаж хорсож байдаг хүмүүс байнаа хаа ккк
Нэргүй 2024-09-20 124.158.104.73
Ямарч хүнд төрсөн нутаг нь амин чухал эрдэнэ. Цогзолмаа гуайн нэг хүргэн нь сайн баян хүүхдүүд ээжийнхээ нутагт ганц цэцэрлэг атугай бариад өгчмөөр юм. Хэрэггүй юмаараа л гайхуулаад байх юм.
иргэн 2024-09-20 66.181.189.180
%
иргэн 2024-09-20 66.181.189.180
Хорвоод *Азтай* нь урт насалдаг юм шүү дээ, Хатуу ч гэсэн Үнэн үг шүү, Цогцолмаа гуай даа Урт удаан наслахыг ерөөе,
Нэргүй 2024-09-20 104.34.136.50
sain saigna buhniig husen eruue
Нэргүй 2024-09-20 202.179.26.115
100насалж байгаа хүний зураг яасан бэ
Нэргүй 2024-09-20 59.153.87.59
100 наслана гэдэг их буян юм аа. Энэ сайхан хүмүүний буян хишиг нь арвижан дэлгэрч, олон живаа хүмүүн 100 наслаж, сэтгэл нь жаргалаар дүүрэн байг ээ.
Нэргүй 2024-09-20 202.9.46.197
Жинхэнэ хотынхон бүгд мэднэ дээ. Хүүхдүүд нь бүгд өөр өөр хүний хүүхэд. Онцгой гайхмаар авьяас байхгүй, зүгээр царайгаараа амьдарсан хүн
Нэргүй 2024-09-20 66.181.186.10
Царайлаг төрөх нь БУРХАНЫ ХИШИГ юмшүү дээ ! Хэн бүхэнд олдохгүй заяа тавилан, чамд бол бүр сураггүй л дээ !
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-09-20 192.82.93.13
ЧАМД БОЛ ЦАРАЙ БАЙХГҮЙ , ЧИ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЖОПА……….
Зочин 2024-09-20 66.181.186.222
ёстой новшийн атаач вэ, чи иймдээ муу амьдарч, бусдад атаархаад л яваа биз.
Нэргүй 2024-09-20 202.72.243.182
яахнав дээ энэ сайхан хөгшнийг буянгүй амьтан бэ
Нэргүй 2024-09-20 202.9.40.184
Сайхан буурайдаа дахин 10 жил амьдрах ерөөл хайрлая
Зочин 2024-09-20 5.34.216.10
Монгол бүсгүйчүүд ээжүүдийн манлай сайхан эмэгтэй шүү урт насалж удаан жаргаарай
Түүх ч 2024-09-20 202.21.120.62
Энэ сайхан хүнээ монголчууд маань магтан дуулж урт удаан наслан жаргахыг ерөөж байна.