Мальта улсад үргэлжилж буй "ESL Pro League"-ийн 20 дахь улирлын аварга тодрох мөч ойртсоор байна. Өчигдөр/2024.09.19/ шөвгийн наймд учраа таарсан "Vitality" болон "Eternal Fire" багууд тоглов. Францын "Vitality" баг дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол Туркийн "Eternal Fire" чансааны аравдугаарт бичигдэж буй.
"Eternal Fire" өмнөх шатандаа Монголын "The MongolZ" багийг хожсон билээ.
Дан Мадесклер буюу "apEX"-аар ахлуулсан "Vitality" багийн хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч тоглолтод хожигдоогүй гэх сүрдэм амжилттай байсан. Гэвч энэ цуврал өчигдөр зогсох хувьтай байжээ. Угтаа "Vitality" баг 2-0 гэсэн харьцаатай хожих боломж байсан ч тэд "Anubis" дээр тун харамсалтай хожигдож, "Inferno" дээр 8-3 гэсэн харьцаатай байсан тэргүүллээ алдсан юм.
Эцэст нь "Eternal Fire" баг "Vitality"-ийн 11 дараалсан ялалтыг зогсоожээ.
Тоглолтын дараа "woxic" буюу Озкур Экер "Энэ тэмцээнд бид энэ бүрэлдэхүүнээрээ хагас шигшээд шалгарч чадахгүй явсан юм. Харин одоо хагас шигшээд шалгарлаа. Бид дэлхийн номер нэг багийг буулган авлаа. Өрсөлдөөнтэй, хүнд тоглолт болсон. Сэтгэл хөдлөлийн тулаан, хувь тамирчдын тулаан боллоо. Үнэхээр баяртай байна. Үүнийг илэрхийлж чадахгүй юм" гэжээ.
"Anubis" болон "Inferno" дээр нэмэлт цагт гарахад хоёуланд нь "Eternal Fire" илүүрхжээ.
Vitality 1 – 2 Eternal Fire
- Anubis: 14-16
- Nuke: 13-5
- Inferno: 20-22
Өнөөдөр 22.00 цагаас "Spirit", "NaVi" гэсэн орос, украин багуудын тун сонирхолтой тулаан болно.
Нэргүй 2024-09-20 66.181.187.242
za surtei ym bee.ymar forexoos ih ashig hiicheed bayrlaj bgaa bishdee