Дэлхийн яруу найргийн өдөр энэ сарын 22-нд тохиох билээ. Эл өдрийг угтан Соёл, яруу найргийн академиас өнөөдөр “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншилгыг зохион байгууллаа. Энэхүү уншилгад монголын яруу найргийн шинэ үеийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид шүлэг яруу найргийнхаа дээжийг хурсан олонд сонирхуулсан юм. Монголын яруу найргийн залгамж халаа онгод хийморьтой байгааг хурсан олон бахархан ярилаа.
Б.Цэцэг