Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав

Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав

Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин одоогийн ерөнхийлөгч Юн Сук Ёлын засаг захиргааг буруутгав. Тодруулбал, 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Солонгосын хойгт хамгийн аюултай байдлыг үүсгэлээ гэж Юны засаг захиргааны Умардад чиглэсэн бодлогыг шүүмжилжээ.

Мүн Жэ Ин албан тушаалынхаа он жилүүдэд дипломат арга барилаар энх тайвныг эргүүлэн авчрах бодлого баримталдаг байсан. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай байгуулсан хамтарсан тунхаглалын зургаан жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр Мүн эл шүүмжлэлийг хэлжээ.

Тэрбээр "Юны засгийн газар энх тайвныг хүчээр уриалж, яриа хэлэлцээнээс татгалзсанаар нөхцөл байдлыг улам дордуулж байна. Хойд Солонгостой итгэлцэл бий болгож, яриа хэлэлцээ хийх гэсэн өмнөх засгийн газруудын оролдлого юу ч биш болсон. Юны засгийн газар нэгдэх санаагүй гэдгээ удаа дараа илэрхийлж байна. Солонгосын хойгийн эргэн тойронд хүйтэн дайны байдал эрчээ авч байна. Өмнөд Солонгос үүнийг даамжруулах бус тэнцвэртэй дипломат бодлого явуулж, энх тайвныг зуучлагч байх ёстой" гэжээ.

Хамтарсан тунхаглалын хүрээнд хоёр Солонгосын цэргийн хурцадмал байдлыг бууруулах хэд хэдэн алхам хийхээр тохиролцсон ч Умардын өдөөн хатгалгаас улбаатайгаар Юны засаг захиргаа энэ арга хэмжээг зургадугаар сард зогсоосон. Тиймээс Солонгосын хойг ямар ч үед цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй аюултай байдалд байгааг Мүн Жэ Ин онцолжээ. "Яг одоо Солонгосын хойг иргэний дайнаас хойших хамгийн аюултай байдалд байна" гэж тэр хэлэв.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын шинэ засаг захиргаа Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийг эрмэлзэж магадгүй гэж Мүн Жэ Ин үзэж байна. Ийм зүйл тохиолдлоо гэхэд Өмнөд Солонгос өмнөх шигээ гадуурхагдах ёсгүй аж. Мүн Жэ Иний үед Дональд Трамп, Ким Жон Ун нартай гурван удаа дээд хэмэжэний уулзалт хийж байв. Гэвч Умардын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг устгах талаар тохиролцоонд хүрч чадаагүй. Энэ удаад Умардыг хэлэлцээрт эргэн орохыг Мүн уриалжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 202.9.46.233

Ерөнхийлөгч байх даа Цө ийн зэвсэггүй болгож чадаагүй шүү дээ.

Avatar

Jariga.mn 2024-09-20 103.71.100.187

Мүн Жэ Ин одоо үе ээ өнгөрөөсөн улс төрөөс холд.Таний Солонгос улсад хийж хэрэгжүүлсэн ажил бол Пак Овогтын Ин Хэ-г бохир улс төрийн аргаар түлхэн унагаж Гэм зэм үгүй байхад нь гүжирдэн шоронд хийсэн байх аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж