"Samsung" компанийн энэтхэг ажилчид суулт зарлаж байна

"Samsung" компанийн энэтхэг ажилчид суулт зарлаж байна

"Samsung" компанийн энэтхэг ажилчид суулт зарлаж байна

Сүүлийн 11 өдрийн турш Энэтхэгийн өмнөд Тамил Наду муж дахь "Samsung Electrinics" компанийн 1500 ажилчин ажил хаялт зарлаж, үйлдвэрлэлтийг доголдуулж байна. Тус улсад "Samsung" компанийн хоёр үйлдвэр байдаг бөгөөд гэр ахуйн бараа үйлдвэрлэдэг үйлдвэр нь Тамил Наду мужийн Ченнай хотод байрладаг. Энэ нь нийт 2000 ажилчинтай, компанийн Энэтхэг дэх орлогын гуравны нэг орчим хувийг буюу 12 тэрбум ам.долларыг бүрдүүлдэг.

Ажил хаялт зарласан ажилчид үйлдвэрийн ойролцоо цугларч, суулт зарласан бөгөөд Самсунг Энэтхэгийн Хөдөлмөрийн Халамжийн Нийгэмлэг (SILWU) байгуулжээ. Мөн эдгээр нийгэмлэгийн гишүүд цалинг сайжруулж, ажлын цагийн уян хатан нөхцөлтэй болгож өгөхийг шаардаж байгаа юм.

"Samsung India" компани ажил хаялт зарласан хүмүүстэй тохиролцсон гэж мэдэгдэж, цаашид ажилчдынхаа цалин хөлс, аюулгүй байдалд анхаарна гэжээ. Тус улсын ерөнхий сайд Нарендра Моди сүүлийн жилүүдэд гадаадын орнуудын хөрөнгө оруулалтыг татаж, Хятадаас илүү үйлдвэрлэгч орон гэдгээ батлахыг хичээж буй энэ үед ажилчдын хөдөлмөрийн эрх зүй алдагдаж байгаа юм. "Samsung India" компани мэдэгдэл гаргаснаас хэдэн цагийн дараа цагдаагийн албан хаагчид суулт зарласан 104 хүнийг баривчилсан байна.  Ажилчдын хувьд "Samsung" компанид гурван шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, шинээр байгуулагдсан холбоог хүлээн зөвшөөрөх, хоёрдугаарт ажилчдын 90 орчим хувь нь "SILWU"-д харъяалагддаг тул хамтын хэлэлцээр хийхийг зөвшөөрөх, гуравдугаарт өрсөлдөгч холбоог бус "SILWU"-г дэмжих гэжээ.

Тус хороо нь ажилчдын цалинг ирэх таван жилийн хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм. Одоогийн байдлаар нэг ажилчны дундаж цалин нь 298 ам.доллар аж.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж