Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хоолонд хийсэн шинжилгээний дүн гараагүй байна. Тус цэцэрлэгийн эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд долоо хоног муудсан махаар хоол хийж өгсөн гэх гомдлыг гаргасан. Мэдээллийн дагуу албаныхан шалгалт хийж, тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг ажлаас нь чөлөөлсөн юм.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байв.
Энэ талаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгээс өмнө нь тодруулахад, тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Боловсролын яам болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд цэцэрлэгт бүрэн шалгалтыг хийж байна. Гал тогоонд хийсэн хоолноос дээж авч, шинжилгээ хийлгэхээр өгсөн. Одоогийн байдлаар хоолноос хордлого авч, эмнэлгийн тусламж авсан гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Нэргүй 2024-09-20 103.57.94.64
Za muu olbiison mungund ulaorsan sheesnuudee huuhdiin hooloor l oroldohoo bolichih ter zahiral erhlegch togooch ged p***a nariig bugdiin shalgaj heregtei ajlaas ni choloolood orhiod bhaar iim sheesnuud gazar avch bgaashd huuhduudiin eruul ayulgui amidrah erhend ingej notstoi haldaj bhad eruugiin hariutslaga huleelgeh heregtei
Нэргүй 2024-09-20 66.181.179.159
Монгол хүн ямар ч нөхцөлд хоолныхоо махаа үнэрлээд мэднэ дээ харин чиг.
иргэн 2024-09-20 66.181.179.159
Манайхан дандаа нэг мэдээ тавьчихаад араас нь "зүгээр байлаа" гээд нэг юм бичдэг. Али алиндаа ичмээр, нэг л найдваргүй улсууд болцгоожээ. Монгол хүн ямар ч нөхцөлд махаа үнэрлээд мэднэдээ.