Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан. Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагддаг юм.
Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьдаг билээ.
Энэ жилийн хувьд эрчим хүчний салбарт үнэ тарифыг нэмж, алдагдлыг нөхөх шийдвэр гаргаж, судалгааны ажлын хэсгүүд гаргаад буй. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сараас шөнийн цахилгааны тарифийг тэглэх асуудлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас тодруулахад "Өнөөдрийн байдлаар цахилгааны шөнийн тариф тэглэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, тарифийг тэглэх эсэх нь тодорхойгүй байна" гэлээ.
Тус хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал ажил. Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд байна.
Зочин 2024-09-20 202.9.41.18
ШӨНӨ ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААН БАЙДАГ ЮМ БОЛ БҮХ ЦХИЛГААНЫГ ГЭР ХОРООЛОЛ ГЭЛТГҮЙ БАЙРНЫ АЙЛУУДЫГ Ч ГЭСЭН БҮГДИЙГ ТЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙМААР ЮМ ОРОСООС ӨНДӨР ҮНЭТЭЙ ЦАХИЛГААН АВЧИХААД ҮНЭГҮЙ Г\ШӨНИЙН ИЛҮҮДЭЛ ЦАХИГААН АА ҮНЭГҮЙ ӨГДӨГ БАЙЖ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ ЭНЭ ҮНЭН ЮМ УУ МЭДЭХ ХҮН БАЙНА УУ
Иргэн 2024-09-20 66.181.186.110
Одоо зайн хураагуур ашиглалтанд орхоор хэрэгцээгүй цахилгаан үнэгүй цахилгаан байхгүй байлгүй!!!
Иргэн 2024-09-20 66.181.186.110
Монголчууд хэзээнээс зах зээлийнхээ жамаар амьдрах юм бэ??? Алдагдал ихтэй гэх тэгээд үнэгүй өгнө гэнэ!!! Дээр нь хулих тоолуур хулгай нь замаа алдсан ялангуяа зуслангийн бүсэд ккк!!! Эмх цэгцэнд нь оруулах ажилаа давхар хийгээрэй малнууд минь!!!
И 2024-09-20 66.181.161.103
хэрэв гэнэт хөнгөлөлтийг болилоо гэвэл зуухаа цахилгаан халаагуураар солисон олон мянган өрхийн яа гэх гэж, 2017 оны тогтоол хүчинтэй хэвээрл бнашдээ.
Хамаагүй юм бичиж битгий үймүүлээд бай !!!
Нэргүй 2024-09-20 202.55.188.110
ОРОС РУУ ШӨНӨ УРСГАЖ БАЙХААР ӨӨРСДӨӨ ЯАГААД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ
ZOCHIN 2024-09-20 202.55.183.178
Энэ бол халамж биш агаарын бохирдолыг бууруулах бодит ажил. Цахилгаанаар шийдэх нь оддгоор хамгийн зөв шийдэл.
Нэргүй 2024-09-20 202.9.46.213
Одоо наадхаа боль
Нэргүй 2024-09-20 203.23.199.210
Алдагдалд орчоод тэглэдэг эргүү төр
Нэргүй 2024-09-20 103.168.34.61
Цахилгааны үнэ нэмж болно
Нэг хэсэг нь үнэгүй цахилгаан хэрэглэдэг байж болохгүй
Хэрэглэсэн л бол төлдөг байх ёстой
Нэргүй 2024-09-20 59.153.113.42
ХАЛАМЖА БОЛИ