Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг дахин зарлажээ

Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг дахин зарлажээ

Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг дахин зарлажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох ажлын тендерийг дахин зарлажээ. Сонгон шалгаруулалтад ямар компани шалгарсан талаарх мэдээллийг ирэх долоо хоногт зарлаж, замын ажлыг эхлүүлэх гэнэ.

Хороонд шинээр тавих 2.6 километр замыг 4 километр зам болгон нэмж, төсөв санхүүжилтийг нь шийдсэн байна.

Гурван жилийн өмнө тус чиглэлийн замын тендерт “Энигма констракшн” шалгарсан ч зардал өссөн гэх шалтгаанаар ажлаа гүйцэтгээгүй байсан юм. Зам барихаар ухсан нүхнээс нь болж нийтийн тээвэр нь эцсийн буудалд ирж чадахгүй, хүүхдүүд сургуульдаа явахын тулд олон километр алхаж байгааг News.mn  сайт өмнө нь сурвалжилж байв.

Тиймээс 2023 онд замын компанийн тендерийн гэрээг цуцалсан талаар албаныхан мэдээллээ.

Шанд-Хурган чиглэлийн гурван автобус Эмээлтээс Таван шар хүртэлх маршрутаар иргэдэд үйлчилдэг. Сургууль, цэцэрлэгийн сурагчид зөвхөн автобусны буудал хүртэл нэг километрээс дээш алхдаг бол автобусны жолооч нарын хувьд ч ажлаа хийхэд хүндрэлтэй байгаагаа учирлаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-09-20 66.181.190.68

СХД дүүргийг ямар нөхдүүд удирддаг юм болоо?

Avatar

Оааө 2024-09-20 202.9.40.202

Слнг адгийн шүүх прокурор торлоо адгийн гахай ажиллагаатй бузар шааруудийг далдаруул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж