Эсэргүү утгатай үг бичсэн подволк өмссөнийхөө төлөө нэгэн хонгконг эр 14 сарын хорих ял авчээ. Тодруулбал, 27 настай Чу Кай-пон "Хонгконгийг чөлөөл, цаг үеийн хувьсгал" гэсэн бичигтэй подволк өмссөнөөр өнгөрсөн зургадугаар сард метроны буудлаас баривчлагдсан. Түүний амны хаалт дээр ч бас "Нэг биш таван шаардлага" гэх эсэргүү утгатай уриа үг байжээ. Мөн үзэл бодлыг нь эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг ашиглахаар ялгадсаа хайрцагт хийгээд авч явсан гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.
Дээрх хоёр уриа үг Хонгконгод 2019 онд засгийн газрын эсрэг олон сар үргэлжилсэн жагсаалын үеэр байнга сонсогддог байв.
2014 оны гуравдугаар сард батлагдсан Үндэсний аюулгүй байдлын эсрэг шинэ хуулийн дагуу түүнийг шүүж, ял оноожээ. 23 дугаар зүйл гэж нэрлэгддэг уг хууль нь Хятадын 2020 онд баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг өргөжүүлсэн хувилбар юм. Энэ хууль нь иргэдийн эрх чөлөөг улам боогдуулна гэж шүүмжлэгчид үзэж байгаа бол Хятад, Хонгконгийн эрх баригчид үүнийг тогтвортой байдалд зайлшгүй хэрэгтэй хууль гэжээ.
Чу Кай-понг 2019 оны эсэргүүцлийн гол өдөр буюу зургадугаар сарын 12-нд баривчилсан. Баривчлагдсан өдрөөсөө хойш цагдан хоригдсон Чу Даваа гаригт гэм буруугаа хүлээснээр ял авсан нь энэ юм. Тэрбээр энэ удаагийнхтай ижил подволкийг өмнө нь ч бас өмсөөд гурван сар хоригдож байсан удаатай.
Шүүхийн шийдвэрийг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна. Тухайлбал, "Эмнести Интернэшнл" байгууллагын Хятад дахь захирал Сара Брукс энэ явдлыг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд илт халдсан үйлдэл гэж тодорхойлоод, 23 дугаар зүйлийг хүчингүй болгохыг уриалжээ.
Эх сурвалж: BBC
ах 2024-09-20 66.181.190.174
ял өгөх нь зөв хятад бхйх байхгүй асуудал учраас яллах л хэрэгтэй. Монгол ардчилалсан байна уу ардчилалгүй байна уу хамаагүй оршин тогтнохын тулд хэн ч хэниийг алагчилгүй шийтгэж сурах хэрэгтэй. Эх орноо худалдагсдыг өршөөж хэзээ ч болохгүй
Нэргүй 2024-09-20 38.42.106.107
Нэг мөр подоолк гэчихгүй дээ хэхэ