200 жилийн өмнөх лонхтой захиа олджээ

200 жилийн өмнөх лонхтой захиа олджээ

200 жилийн өмнөх лонхтой захиа олджээ

Францын хойд хэсэгт сайн дурын оюутнууд археологийн малтлага хийж байхдаа сонирхолтой зүйл олсон байна. Тодруулбал, өнгөрсөн Даваа гаригт /2024.09.16/ эртний Галли тосгоны балгасаас лонхтой захиа олжээ. Багийн ахлах Гииом Блонделиийн хэлснээр "Ийм жижиг лонхонд анхилам үнэртэй давс ийж, эмэгтэйчүүд хүзүүндээ зүүдэг байсан" гэжээ.

Дараа өдөр нь лонхтой захиаг уншихад "Диеппэ хотын уугуул, оюуны нийгэмлэгүүдийн гишүүн П.Ж.Ферет 1825 оны нэгдүгээр сард энд малтлага хийсэн. Тэрээр Cité de Limes эсвэл Цезарийн хуаран гэгддэг энэ өргөн уудам нутагт судалгаагаа үргэлжлүүлж байна" гэж бичсэн байжээ.

П.Ж.Ферет нь нутагтаа нэр хүндтэй хүн байсан бөгөөд 200 жилийн өмнө Галли тосгонд малтлага хийж байсныг хотын бүртгэл нотолсон байна. Блонделийн хувьд олон жилийн өмнөх, сайтар хадгалагдсан зүйл олох нь гайхамшигтай байсан гэжээ. Тэрбээр "Бид өмнө нь энэ газарт малтлага явагдаж байсныг мэдэж байсан. Гэхдээ 200 жилийн өмнө бичигдсэн зүйл олно гэдэг нь ид шидийн гэмээр. Заримдаа эртний мужаануудын үлдээсэн эд зүйлсийг харж, олдог. Гэхдээ хуучин цагийн археологичийн үлдээсэн зүйлийг олно гэдэг их ховор тохиолдол юм" гэжээ.

Диеппегийн хойд хэсэгт хадан цохионы эвдрэл үүссэн тул археологичид яаралтай малтлага хийхээр уг газарт ирсэн аж. Галли тосгоны ихэнхи түүхийн дурсгалт байшин, барилгууд нурсан ч малтлага эхэлснээс хойш долоо хоногийн дотор 2000 жилийн өмнөх вааран эдлэлүүд олджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.179.34

гоё, ёстой сонирхолтой мэдээ бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж