Ливаны нутаг дэвсгэрт Хезболлагийн гишүүдийн гар утасны пейжер дэлбэрснээр 12 хүн нас барж, 2800 орчим хүн шархаджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор бүс нутаг дахь мөргөлдөөн улам даамжрах вий гэх болгоомжлол үүссэн.
Тэгвэл нөхцөл байдал хурцадсан энэ эгзэгтэй үед Израилийн арми өмнөд Ливанд агаарын цохилт өгөв. Израилийн байлдааны онгоцууд Пүрэв гаригт Ливаны Жеззин дэх Махмудье, Ксар аль-Аруш, Биркет Жаббур хотуудыг онилжээ. Энэ нь Газын зурвас дахь дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй бөмбөгдөлт байсан гэдгийг Ливаны аюулгүй байдлын эх сурвалж хэлсэн байна. 100 орчим пуужин харвагч болон бусад дэд бүтцэд цохилт өгсөн гэж Израилийн арми мэдэгдэв.
Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ "Бид Ливантай хиллэдэг бүс нутгийн дүрвэсэн оршин суугчдыг эргэж ирэх аюулгүй нөхцлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Хезболла төлөөсөө төлөх болно. Манай цэргийн үйл ажиллагаа цааш үргэлжлэх болно" гэжээ. Хезболлагийн эсрэг илүү далайцтай арга хэмжээ авна гэж Израилийн удирдагчид сүүлийн үед анхааруулах болсон.
Харин Хезболлагийн удирдагч Хассан Насралла үүний өмнөхөн мэдэгдэл хийхдээ энэ долоо хоногт Ливан, Сири дахь гишүүдийнх нь эсрэг хийсэн халдлагууд байж болох бүх шугамыг давсан гэсэн юм.
Эх сурвалж: AL JAZEERA
Нэргүй 2024-09-20 91.166.54.44
Араб болон оросуудыг нам дараа хэрэгтэй.Тэд хүн биш.
Нэргүй 2024-09-20 103.168.34.220
ZOV
Нэргүй 2024-09-20 203.169.50.253
mongol ruu hushcih vii ee