Утаа гаргахгүй “Go kart” машиныг спорт машин сонирхогч Монголд нэвтрүүлжээ

Утаа гаргахгүй “Go kart” машиныг спорт машин сонирхогч Монголд нэвтрүүлжээ

Утаа гаргахгүй “Go kart” машиныг спорт машин сонирхогч Монголд нэвтрүүлжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Go kart” спорт машинаар уралдах боломжтой болж шинээр нэг тоглоом нэмэгдээд байгаа. Тэгвэл уг уралдааны машиныг нэвтрүүлж буй машин сонирхогч М.Итгэл нь уг уралдааныг цаашид улам өргөжүүлж, Монголд спорт болгон хөгжүүлээд тамирчин бэлтгэх зорилготой байгаа юм байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнд наймдугаар сарын 22-ноос эхлэн албан ёсоор “Go kart” тоглоом нээлтээ хийж хүүхэд залуучууд уралдах боломжтой болсон.

Тухайн уралдааны машин нь цахилгаанаар цэнэглэдэг учир утаа гаргахгүй гэдгийг “Go kart” унааг Монголд нэвтрүүлж байгаа спорт машин сонирхогч М.Итгэл онцлов.

Мөн тэрбээр, зөвхөн зун гэлтгүй жилийн дөрвөн улиралд уралдах боломжтой уралдааны газар нээхээр зорьж байгаа гэлээ. Цаашид тус спортыг хөгжүүлж мэргэжлийн тамирчин бэлтгэх зорилготой байгаа юм байна. Үүнээс гадна тус уралдааны машинаар уралдаж буй хүмүүс хоорондоо мөргөлдөж, машиныг эвдлэх хандлага их ажиглагдаж байгааг мөн дурдсан юм.

“Go kart” гэх нэршилтэй жижиг хэмжээтэй дөрвөн дугуйт спорт машин нь анх 1956 онд Лос Анжелес хотод дэлгэрсэн байдаг. Монголд орж ирсэн энэхүү уралдааны машин нь дээд талдаа 43 км/цаг хурдлах хүчин чадалтай юм байна. Үнийн хувьд 9-14 насны хүүхэд 8км/цагийн хурдтайгаар 15000 төгрөгөөр уралдана. Харин 14-16 насны хүүхэд 28км/цагийн хурдтайгаар 40,000 төгрөгөөр тоглох бол 16-с дээш настай бол 37км/цагийн хурдны хязгаартайгаар 100 мянган төгрөгөөр тойрох юм байна.

Т.Хүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.191.87

za arai yuda 100k gaar gants toirhiimu?

Avatar

ЗОЧИН 2024-09-20 66.181.190.80

ХУРДЫГ НЬ Ч ЯАХАВ НАСААР НЬ ЯЛГААД БАГАСГАЧИХ ЮМ БАЙНА. ХАРИН БҮГДИЙГ НЬ НЭГ ЗАМ ДЭЭР УРАЛДУУЛЖ ТЭНЭГДЭХ БАЙХ ДА. ХУРДТАЙ ЯВЖ БАЙГАА ТОМ ХҮҮХДҮҮДЭД БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД МӨРГҮҮЛЭХ ЭРСДЭЛ БАЙНА. 37КМ ЦАГИЙН ХУРД ӨНДӨР ХУРД ШҮҮ.

Avatar

зочин 2024-09-20 103.71.100.100

үнийг төлөх хүн хэд байгаа бол доо

Avatar

ЗОЧИН 2024-09-20 66.181.190.80

МӨНГӨТЭЙ БАЯН АЙЛЫН ХҮҮХДҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. ЯАЖ Л БОЛ ЯАЖ ЭРХЭЛЖ БАЙНА. МӨНГӨ ХАМААГҮЙ.

Avatar

ЗОЧИН 2024-09-20 66.181.190.80

ШАЛ ДЭМИЙ ЗҮЙЛД САНАА ЗОВОХ ЮМ. ҮНИЙГ НЬ ДИЙЛЭХГҮЙ БОЛ ДАМПУУРНА Л БИЗ ДЭ. ОЧООД ХАРВАЛ БӨӨН ОЧЕР БОЛСОН БАЙХ БАЙХ ДА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж