Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том чуулга уулзалтыг Zangia.mn, NitoPay болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулах гэж байна. Монголын хүний нөөц, хөдөлмөрийн зах зээлийн салбарт тогтмол үйл ажиллагаа явуулж буй салбарын тэргүүлэгчид болох Zangia.mn, NitoPay болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран есдүгээр сарын 27-нд Shangri-La, Ballroom-д хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: GOOD WORKPLACE AWARDS 2024” арга хэмжээг энэ жил “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор олон улсын байгууллагын судлаачид, яам, засгийн газрын төлөөлөгчид Монголын хамгийн том компанийн удирдлагууд зэрэг салбарын хамгийн том экспертүүд нэг дор цуглан өргөн цар хүрээнд зохион байгуулахаар болсон байна.
Хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн асуудлууд нь компаниудын тогтвортой үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн тулгуур асуудал бөгөөд цаашлаад улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогын түлхүүр хүчин зүйл билээ. Тиймээс ч энэ удаагийн чуулга уулзалтад дотоодын тэргүүлэх компаниуд, салбарын яам, засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагуудын судлаачид болон салбарын экспертүүд оролцож хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд ба түүнийг хэрхэн шийдвэрлэх, хүний нөөцийн тогтвор суурьшлыг хангах шилдэг туршлагуудын талаар санал солилцож, шийдлүүд хэлэлцэхээр цуглах гэж байна.
Холбоотой мэдээ