Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Тус аймагт  Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км зам барих ажлын нээлт болсон аж. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцжээ.
Монголын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй авто зам төслийн хүрээнд дээрх хатуу хучилттай авто зам баригдана. Гүйцэтгэлийн ажлыг БНСУ-ын LG группийн охин компани хариуцаж байгаа юм. Гэрээнд зааснаар авто замыг 2013 оны есдүгээр сард дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дашрамд сануулахад Ерөнхий сайд ирэх амралтын хоёр өдөр мөн орон нутагт ажиллах төлөвлөгөөтэй байна. Тодруулж хэлбэл, Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж, ургац хураалтын ажил байдалтай танилцах юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж