Ньюс хөтөч: Багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлнэ

 Ньюс агентлаг есдүгээр сарын 20-ны өдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


9:00 ЦАГТ: 

  • “Номын сан өнөөдөр, маргааш-III” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болно. Утас: 77307730-1428

10.00 ЦАГТ: 

  • “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд нээнэ.
  • ССАЖЗЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх “Гэр бүл-соёлын анхдагч орчин” соёлын боловсрол олгох хөтөлбөрийн нээлт Үндэсний номын сангийн шинэ байранд болно.
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй “Л.Цогцолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт Монгол Улсын Филармонид болно.

11.30 ЦАГТ:

  • Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд "Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлж байгаа" тухай Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарласан байна. Утас: 80060393

15:00 ЦАГТ:

  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй “Л.Цогцолмаа-100” Мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.

16:00 ЦАГТ: 

  • Задгай талбайн хаалтын шоу гэгдэх “Big show” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 103.57.93.174

Нөгөө Багш нарыг хуурамч холбооны хядаад өгнө гээд гарсан гишүүн хэн билээ.. Мөнхтуяа байгаа юу

Avatar

Ойдов 2024-09-20 139.5.217.147

Багш нарын ҮЭ одоо нойрноосоо сэрээ юу.Сохор нохой дүйвээнээр соотон халтар чимээнээр гэж хэл үг гарсан чинь гэнэт нойрноосоо сэрээ юү

Avatar

Нэргүй 2024-09-20 202.9.40.184

Дөнгөж саяхан л хамтарсан засгийн газар байгуулагдаж сайдын ажлаа авсан хүнийг хална гэдэг тэнэглэл. Түүнд цаг хугацаа өгөх хэрэгтэй. Томилогдсон болгоныг халааж өөрчлөөд байвал ажил урагшлахгүй

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.182.87

Emch, bagsh, jolooch, tseverlegch gej xeseg xymyysiin tsaling nemdegee bolix xeregtei baina. Xamgiin muu salbar ni bolovsrol, eruul mend, niitiin uilchilgee. Ene chini uniin usult daguulj baigaa shuu. Busad xymyys ni yax bolj bainaa. Tetgever, tsalingaa bugdiig ni neg l sain zereg nemex xeregtei sh dee. Shal utgagui yum xiix yum.

Avatar

Нэргүй 2024-09-20 103.57.93.174

муу үйлчилгээг хямд үнээр авдаг

Avatar

Иргэн 2024-09-20 90.188.240.17

Ер нь эмч, багш нар өөрийн ажлыг өөрийн гэртэй андуурдаг, өвчтөн, сурагчид, эцэг, эхчүүдийг дээрэлхэж харилцдаг, ажлаа нэг л их ялархаж хийдэг хүмүүс. Уг нь өвчтөнгүүд, сурагчид байж л та нар ажилтай, цалинтай байгаа юм шүү дээ. Харин ч талархаж амьдрах хэрэгтэй шүү

Avatar

Иргэн 2024-09-20 90.188.240.17

Багш нар сонин хүмүүс юм. Ажлын ачаалал их гэж тунирхаж ажлаа хийнэ. Бусдаар туслуулья гэхээр эсэргүүцнэ. Яг юу хүсээд байгаа юм. Төрийн албан хаагч нарын цалинг төрөөс аажмаар нэмж л байгаа. Их цалин хүсвэл гудамж цэвэрлэж болно, автобус жолоодож болно, солонгос явж болно. Сонголт их л бна. Өөр яалгах гээд байгаа юм бэ? Мөнгө боддоггүй, хүүхдэд хайртай, багшлах дуртай хүмүүст боломж олгох нь зөв шүү

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Манай багш нар гэж нэлдээ хуучинсаг үзэлтэй, соц-оо мөрөөдсөн, ххүхэд залуусын саад тотгор болсон чөтгөр, зомбинуудыг цөмий нь халах хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.160.11

Цогцолмаа гэж хэн бэ? Багш нэртэй хамуун толгойтнуудын цалинг нэмж яадаг юм

Avatar

дорж 2024-09-20 202.131.251.130

багш нарын цалин улны хэмжээнд очсон. ялангуяа, их , дээд сургуулийн багшийн цалин ичиж үхмээр болсон.3.8 сая төгрөгт хүрсэн гэх сайдын худал үг, бодит амьдрал хоёр алд дэлэм зөрүүтэй бна. Ийм эргүү сайд Наранбаярыг нэн даруй халах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж