Популизм гээчийг манайд л зүүний популизмаар нь ойлгож, цээртэй үгийн тоонд оруулчихсанаас биш дэлхий дахинд барууны популизм хүчээ авч байна. Тиймээс ч бид баруун жигүүрийн популизмыг тайлбарлаж, таниулах нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Биднийг сөхрөөж буй олон төрлийн татварыг нэн даруй бууруулах ёстой гэдгийг, халамжийг хумихгүйгээр данхар төрийн тэлэлтийг зогсоож чадахгүй гэдгийг өмнө нь хөндсөн. Энэ удаад “Гахайнуудад ганжин” нийтлэлээр цувралаа үргэлжлүүлье.
Нийгмийн нэг хэсэгт олгогддог давуу эрхүүдийг үгүй хийхгүй бол монголчууд Жорж Оруэллын “Амьтны ферм”-ийн оршин суугчид болоход тун ойрхон иржээ.
Өнөөдөр Монголд давуу эрхтэй бүлэглэл маш олон болчихсон байна. Үүнийг эсэргүүцэх ёстой. Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг сэтгэл санааны зовлон.
ДАВУУ ЭРХГҮЙ ГАНЗАГАЧДАД ТАЛАРХАЦГААЯ
Зөвлөлт Оросын хамаарлаасаа салсан монголчуудын дэлгүүрийн лангуу давснаас өөр зүйлгүй болчихсон, инфляци нь хэзээний 200 гараад “давхичихсан” тэр үед гаалийн татварыг тэглэсэн гавъяатнаас гадна Монголыг өөд нь татсан хүмүүс нь ганзагын наймаачид байв. Төрөөс юу ч горьдоогүй тэд амьдралаа өөд нь татахын тулд өлсөж цангах, унтаж амрахыг үл тоон “гахай” чирэн, ганзагын наймаанд явсаар Монголыг бараа таваараар хангасан.
Тэдний хүчээр л өнөөгийн Монголын зах зээлийн эргэлт, сэргэлт бий болсон. Ингэж тэнгэрт хадсан бараа бүтээгдэхүүний үнийг эрэлт, нийлүүлэлтийн хуулиар зах зээлийн үл үзэгдэгч гар зохицуулж эхэлсэн юм. Тэдний үеэс бас нэгэн зүйл бий болж эхэлсэн нь өнөөгийн авлигачдын тэргүүн эгнээнд шалгардаг гаалийнхны ар, өврийн хаалга байв. Өнөөгийнх нь шиг хэн ч хуулиар давуу эрх эдэлдэггүй байсан учраас бас ч гэж даваад гарсан биз. Тэдний ямар их зовлон туулсныг өнөөгийн төртэй нийлсэн бизнесийн бүлэглэлүүд төсөөлөх ч үгүй.
ШИЙДЧИХСЭН НӨХДҮҮД
Шинэхэн байгуулагдсан парламент эхний ээлжит бус чуулганаар төртэй нийлсэн бизнесийн бүлэглэлийг дэмжсэн ээлжит хуулийн төслөө хэлэлцэв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Тендер шалгаруулалтыг тухайн аргаар хоёроос доошгүй удаа зарлахад нэг ч тендер ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл өмчийн оролцоотой хуулийн этгээдээр тухайн худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж болно” гэх заалт байв. Энэ нь наанаа аятай зүйл мэт харагдаж болох ч үнэндээ сайд, дарга нарын үзэмжээр тендерээ “цохидог” болно гэсэн үг. Хэзээ ч өвөртөө орж болохгүй хоёр нэг хөнжилд орсныг Монголоос харж болох бөгөөд түүнийгээ “Төр хувийн хэвшлийн түншлэл” нэрээр хуульчилсан. Ингэж тэд хүчээр хувийн хэвшлээ богтолж авсан бөгөөд төртэй хамсаагүй хэн бүхнийг хааж, боож, дээрэмдэх явдлаа үргэлжлүүлж байна.
Өнгөрсөнд бизнесийнхэн зовлон, бэрхшээлээ тоочих болгонд тэд боломж болгон ашиглаж иржээ. Энэ тоолонд жирийн иргэд хохирдог бөгөөд өнөөгийн баян, ядуугийн ялгаа үүнээс л бий болов. Шатахуун импортлогч нарт тусгай зөвшөөрөл олгож, тэдний бусдаас ялган татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлсний балгаар энэ салбарт өөр хэн ч орох боломжгүй болчихсон. Түгжрэлийн нөлөөгөөр хамгийн бага зайнд хамгийн их шатахуун зарцуулдаг монголчууд хамгийн чанар муутай шатахууныг маш өндөр үнэтэйгээр хэрэглэж байна. Газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор элдэв хөнгөлөлттэй зээл өгөх сан байгуулахад хэн хөнгөлөлттэй зээлийг нь авав? Ганцхан компани л авсан. Монголын соёл урлагийг дэмжиж яам байгуулаад соёлын бүтээлд тендер шалгаруулдаг болоод хэн хожив? Сайдын таалалд нийцэгсэд л хожив. Бусад салбараас онцгойлон давуу эрх олгосноор өөр салбарыг үгүй хийдэг аж. Гучин жил зүтгээд гавиагүй байхад гуравхан жилийн өмнө цаасан дээр компани нээгээд тэрбумтнууд болчихсон түүх Монголынх.
МАЛ ХҮҮХДЭЭС, МАЛЧИН МАНИАС ИЛҮҮ ЭРХТЭЙ
Үндсэн хуульдаа хүнийг биш малыг тунхагласан улс Монголоос өөр дэлхийд байхгүй. Хэрэв Монголд нохой эсвэл муур тэжээвэл татвар авахын дээр бүгдээрээ нийлж байгаад ад шоо үздэг бол мал тэжээвэл мөнгө олгодог. Уг нь ялгаа байхгүй амьтад. Хамгийн хөгийн нь хотын улсын сургуулийн хүүхдэд хоол өгөхөд хүрэлцэхгүй мөнгө олгодог хэр нь залхуу малчны малын тэжээлийг төсвийн мөнгөөр бэлдэж, дутвал аав, ээжийг нь хандив өгөхийг шаардаж, өмсөх хувцасгүй шахуу айлын хүүхдийг малын нэмнээ авчрахыг уриалахыг нь яана. Хүүхдээс илүү хангамжийг малд ингэж үзүүлнэ. Малчны тухай ярих ч юм байхгүй. Хөлсөө дуслуулан байж олсных нь талыг нь дээрмээр шахуу татварласан мөнгөнөөс малчны тэтгэврийг төлүүлж байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТОЙРСОН ИЛҮҮ ЭРХ
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргаснаар тус дэмээ өгсөн гэх хүмүүс олон л байх. Гэхдээ банк хойшлуулсан хүүгээ бас ипотекийн зээлгүй гэр хорооллын татвар төлөгчийн тушаасан татвараас авсан талаар хэн ч ярихгүй нь хачин. Сонгуулийн шоу болгоод зогсоод байсан ипотекийн зээлийг эрх баригчид үргэлжлүүлэхдээ угаартаж үхээд байгаа хоттой тэнцэхүйц хэмжээний зээлийг хөдөө орон нутагт давуу эрх болгон олгожээ. Төр улайм цайм иргэдээ оршин суугаа газраар нь ялгаварлан гадуурхдаг болсон бөгөөд хөдөө амьдарвал давуу эрх олгоод удаж байна. Хэрэвзээ хөдөө ажилладаг иргэн ипотекийн зээл авбал хотын ипотекийн зээл авч буй иргэнээс бага хүү төлнө. Дээр нь цалин, мөнгөн урамшуулал үзүүлнэ. Татварын хөнгөлөлт үзүүлж, хотын иргэдээс давуу эрх эдэлнэ. Гэтэл бодит байдлыг аваад үзвэл энэ зээлийн балгаар орон сууцны үнэ тэнгэрт хадаж, барилгын салбарт хөөс бий болсон бөгөөд түүнээс завшигчид нь төр, түүний албан тушаалтнууд, төртэй халаасаа нэгтгэсэн банк, улстөрчдийн барилгын компаниуд бол хохирогчид худалдан авчид болж байна. Доод талын ханшаар тооцоход ам дөрвөлжин нь 3 сая давчхаад байгаа ипотекийн зээлийн урьдчилгааны мөнгөөр та байр худалдаж авах боломж хэдэн жилийн өмнө байсныг санаарай.
ХҮҮХДИЙН, ХӨГЖЛИЙН, ХҮНИЙ НЭРИЙГ БАРЬСАН ХӨГИЙН САНГУУД
Монголд ямар салбарыг хөгжүүлэх сан байна тэр сангаас дарга, төрд ойрхон мэдээлэлтэй салбарынхан давуу эрхтэй болдог бөгөөд үнэн хэрэгтэй салбарт нь салмайдаг жишээ та хэлүүлэлтгүй мэднэ. Хүүхдийн сан байгаад хүүхдүүд хүчирхийлүүлж, эрх нь зөрчигдөж, эндэгдэл нь өссөөр л байхаас гадна боловсролын санг давхар байгуулснаар боловсрох эсэх нь улам бүрхэгдэж байна. Гэтэл өнөөгийн засгийн “нүгэл” болгоныг гоёчилж, зохиолд нь байхгүй зүйлийг зохион зохиогчийг нь үзэн ядуулж, хүн овоо босгон дээр нь төрийг тунхаглан үзүүлсээр буй “Hero entertainment”-ийнхэн хуучин коммунист нийгмийн “Хүүхдийн төлөө фонд” гэгчийг дахин байгуулж хүүхдүүдийн нэрийг барьж аав, ээжийнх нь халаасыг сайн дурынх нь үндсэн дээр сэгсэрсэн тэрбумаар тооцогдох мөнгө одоо хаана байгааг бүү мэд. Тэр мөнгө төрд шилжсэн ордон барих нэрийдлээр хэнийг хөлжүүлж, хэдэн хүүхэд хорвоо орхихыг бүү мэд. Тусгай 25 сан Монголд үйл ажиллаж явуулж байна. Тэр бүх санд хулгай, ашиг сонирхол, давуу эрх бий болж төрийнхөн хэрхэн тонож, дээрэмдэж байгааг бид ЖДҮДС, Боловсролын зээлийн сангаас хангалттай харсан. Цөөнхийн бүлэгт давуу эрх олгох байдлаар эхэлдэг энэ явдал дахиад л сүйрэлд хөтөлдөг. Зөвхөн эдийн засгийн давуу эрхийн талаар цухасхан дурдахад энэ. Эрүүл ухаантай, саруул хүн та эргэцүүлэн бодно биз ээ. Энэхүү нийтлэлийг нийгэм, соёлын салбарт хэрхэн бий болж, ямар хөнөөл учруулж буй үргэлжлүүлэн ярилцах болно. Гахайнууд Монголын бүх салбарт давуу эрх эдэлж байна.
Зочин 2024-09-20 202.55.188.119
Хуцааа
Зочин 2024-09-20 66.181.189.49
Эбигийн бичсэнийг дамжуулахчаан, э****з хурлийзууд хар пиар, хар хэл амаар нийгмийг бузарласаар
Z 2024-09-20 103.57.95.46
chi yaj medehuu, ch mungjnii hun, busdyn bichij ugsun iumiig damjuuldag bohir hun shuu
Нэргүй 2024-09-20 66.181.177.70
Монголд нохой эсвэл муур тэжээвэл татвар авахын дээр бүгдээрээ нийлж байгаад ад шоо үздэг бол мал тэжээвэл мөнгө олгодог. Уг нь ялгаа байхгүй амьтад. Хамгийн хөгийн нь хотын улсын сургуулийн хүүхдэд хоол өгөхөд хүрэлцэхгүй мөнгө олгодог хэр нь залхуу малчны малын тэжээлийг төсвийн мөнгөөр бэлдэж, дутвал аав, ээжийг нь хандив өгөхийг шаардаж, өмсөх хувцасгүй шахуу айлын хүүхдийг малын нэмнээ авчрахыг уриалахыг нь яана. Хүүхдээс илүү хангамжийг малд ингэж үзүүлнэ.
Зочин 2024-09-20 66.181.190.227
боаво!!! сайн бичиж. сэтгүүлчид ингэж бичээсэй.
Иөиа 2024-09-20 202.9.40.202
Хаяа муутй. Хаяаага хадарсн хогиын х***а бдлог-с ийм байдлд хүрсн
Нэргүй 2024-09-20 202.55.191.130
Баяр хүргэе. Чин үнэнийг бичжээ. Өнөөдөр Монголд яг л ийм юм болоод байна.
Нэргүй 2024-09-20 66.181.184.97
tanai site Chimgee gej buduun arhichin, tselhger har avgaigaar udirduulahaar iim yum bichij bgaa yum shdee, unshih ch yumgui suirsen site boljee
Зочин 2024-09-20 202.55.188.46
Энэ нөхрийг Элбэгдоржийн бичсэн хогийг сийрүүлж тархи угаах зорилготой АН-ын хөлсний гөлөг гэж л ойлгогдож байна. Яг үнэндээ МАН АН 2 бол 1 л нам. Бие биенээ шүүмжилж байгаа нэртэй худал ярьдагийн цаад шалтгаан нь шударга нийгэм эргээд тогтчих вий гэсэн айдас.
Нэргүй 2024-09-20 202.131.227.42
Гөлөг минь үзэл санаа чеойлгохгүй трол хийж байхаар ажил хий
zasaglyylj z**l 2024-09-20 216.38.195.74
darangyilagchuin opond segsryylne shyy. masslaas medrelcw@#;
- ylcuun 2024-09-20 216.38.195.74
SARVAISAN XULTEI JIGEZ;
zasaglyylj #; 2024-09-20 216.38.195.74
daryi
yygyyl 2024-09-20 216.38.195.74
SARVAISAN XULTEI JIGEZEL
Нэргүй 2024-09-20 202.21.98.174
Өнөөдрийн нийгмийн бодит үнэн төрхийг үнэхээр олон юм нуршихгүй бичжээ. Олон хүнд хүрч Монголчуудын тамын тогоог хагалах үзгэн зэвсгээ улам бүр хурцлахыг хүсье.
Нэргүй 2024-09-20 203.98.77.237
Төр хувийн хэвшлийн түншлэл гэж ёстой үнэн шүү хувийн хэвшлийг боомилж төрийн олгархи гахай төрүүлэх нөгөө төлөөс төрөөс хулгай хийж хувиа хөгжүүлэх ийм л түншлэл дээ
иргэн 2024-09-20 66.181.189.180
Ялаас мултарсан Ерөнхийлөгчөөр удирдуулсан, Авилгачи Хулгайч нараар Хуулиа баталуулдаг Ардчилсан гэх боловч Төр, нь өөрөө Хууль, Шүүхтэйгээ нийлээд Гэмт хэрэгтэн Авилгачи Луйварчидыг өөгшүүлж хаацайлж даврааж байгаа Төртөй улс хэзээ ч Өөдлөхгүй ээ,
Зочин 2024-09-20 139.5.217.130
Улсын сургуулийн хоолны монго дэндуу бага гэнээ Энэ бол оорийнх нь хэлснээр барууны биш зууний популизм Ябарууны популист юу гэж бичих вэ гэвэл хоолны монгийг эцэх эхчууд оорсдоо хариуцах естой гэнэ
Зочин 2024-09-20 139.5.217.130
Санаа авах юм байнаа байна яж орон сууц дэндуу унэтэй байна Энийг ярих цаг болсон
Бодит түүх 2024-09-20 103.10.21.104
Жинхэнэ бодит түүх байна, бид үнэхээр нүдэн дээр байгаа муухай зүйлсээ хардаг боллоо, гэтэл дарга нараас их глё зүйлс мөрөөдөж 30 болжээ
Нэргүй 2024-09-20 202.126.91.133
Ёстой л бодууштай юмыг бичиж дээ. Хүмүүс уншаасай