Улаанбаатар хотын авто машины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах олон ажлыг үе үеийн хотын удирдлагууд санаачилдаг ч хийж хэрэгжүүлдэг нь тун ховор. Ямартай ч гэр хорооллын газрыг чөлөөлж орон сууцжуулснаар утаа багасаж агаарын бохирдол буурна гэж тооцоолж буй. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг сууцжуулах тухай хууль” баталсан. Орон сууцны хорооллоо дагаад дэд төвүүдийг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл ч мөн буурна гэж төлөвлөжээ. Энэ хүрээнд,
Iурван дүүргийн 15 хороог орон сууцжуулах байршлаар сонгон баталсан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12,13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11,12,13,14,15,16,18,22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбайг, мөн Сүхбаатар дүүргийн 15,17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбайд, Сонгинохайрхан дүүргийн 1,2,34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайн гэр хорооллын газрыг орон сууцжуулах байршлаар батлаад байгаа аж. Хотын төвөөр байшин барилга барих зай талбай үнэндээ байхгүй. Тиймдээ ч гэр хорооллын газруудыг чөлөөлж орон сууцны хотхон байгуулах ажлыг хэрэгжүүлж эхэлж буй. Эхний ээлжид Сэлбэ дэд төвийг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрыг чөлөөлөөд байгаа юм.
Тэгвэл ирэх аравдугаар сард дээрх чөлөөлсөн 158 га газарт 12 мянган айлын орон сууц барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарлахаар болжээ.
Тендерийн сонгон шалгаруулалтыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэж хотын дарга мэдэгдэв. Энэ мэтчилэн цаашид Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудын газрыг байраар солих хэлэлцээр хийх аж. Ингэж гэр хорооллын газрыг чөлөөлснөөр орон сууц барих газрын нөөц бүрдэнэ гэж тооцоолжээ. “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусаж хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гаргасан байна.
Иргэн 2024-09-20 103.212.117.198
Гэр хорооллыг дахин төлөвлөхөд дахиад гэр хороолол үүснэ. Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, шалгуурыг хамгийн түрүүнд хатуу тогтоох хэрэгтэй. Суурь шалтгаанаа арилгаагүй байж төлөвлөлт яриад нэмэргүй. Дахин төлөвлөлт нэртэй хэдхэн хүний ашиг сонирхол цаана нь явж байгаа нь үнэн шүү.
Нэргүй зочин 2024-09-20 202.55.188.118
барилга ч яахав барьдаг юм байгаа биз дотор гадна холбох зам зогсоолоо эхлээд шийдээсэй машин байтугай хүн зөрөх зайгүй юм барьчихдаг шүү
Зочин 2024-09-20 202.55.188.91
ямар ч байсан гэр хорооллыг орон сууцжуулаж байж утаагүй болно яахав юм хийж л байна.юм хийх гэхээр янз бүрээр гоочлоно хийхгүй болохоор юу ч хийсэнгүй гэх.олон жил утаагаа арилгах гэж худлаа ярилаа орон сууцаа аль дээрээс барих байсан юм
Нэргүй 2024-09-20 66.181.177.244
Аргаа олохгүй л байгаа улс даа. Түгжрэл бол шийдэж болох л эд . шийдлийн олж харахгүй байгааг л гайхаж удлаа. одоо нэг шийдчих байлгүй гэж мөн ч удаан хүлээлээ
Нэргүй 2024-09-20 79.117.162.167
15минутын шорон Хятад хувилбарын технологи хэрэгжүүлэх гэж байна.монголчууд сэрэхгүй бол оройтно шүү
Нэргүй 2024-09-20 202.9.40.184
Сэлбэ төвийн ажлыг мянгуужингийн ажил гээд сөрөг хүчнийхэн хэлээд байсан чинь үгүй байсан юм байна.
Нэргүй 2024-09-20 79.117.162.167
мангараа 20минутын шорон хотыг а**с новшнуудын даалгавраар хийж байгаа юм.өөрсдөө нээх гоё ажил хийгээд байгаа аятай сурталчилж 🤮
Зочин 2024-09-20 202.9.46.91
Одоо л Мянгуужингийн үлгэр болох үе нь эхэлж бна
Нэргүй 2024-09-20 59.153.115.224
олон давхар орон сууц бариад хүн улам их бно, гөлөг төарүүлэхээ боль !!!
Зочин 2024-09-20 59.153.112.55
баруун талаасаа эхлэх байсан шүү салхи ихэвчлэн баруун хойноосоо ба баруунаас салхилдаг утааг багасгая гэж бодсон бол нямбаа Баянхошуу 1хорооллыг эхлээд дахин төлөвлөх байсан таг зөрүүд илжиг нямбаа
Зочин 2024-09-20 202.9.46.91
Яг үнэн
Зочин 2024-09-20 202.9.46.91
Дандаа буруу талаас нь ажлаа эхлэх юм
Зочин 2024-09-20 174.194.136.30
Овоо доо! Бүтээн байгуулалтаа хийгээд байгаарай, гэхдээ чанар нэгдүгээрт!
Нэргүй 2024-09-20 202.55.188.88
Соншуулийн өмнө шааж байгаа юм. Одоо тан ар наадуулаа сонгоод жаргаарай.
Нэргүй 2024-09-20 139.5.219.142
БЗД ийн 11-р хороог дүүрэг болгож барилгажуулахад бүрэн боломжтой…
Нэргүй 2024-09-20 103.57.92.175
baymzurheeeeee uliastai havi tegsh saihan gazarshdee oron suuts bariacheeeeee
Бадарч тахар 2024-09-20 66.181.187.76
Ингэснээр хашаа байшингийн үнэ эрс өсөж байгаа юм ! энэ нь хотын эдийн засагт маш муу явдал ! даахгүй нохой булуу хураана гэгчээр урьдчилж ингэж балайрдагаа боль ! Гүүнд хайртай мроь гэгчээр нэгмөсөн өлзийт хороо эмээлт хоёрыг газарт оруулна хашаа байшингаа битгий зар их үнэ хүрнэ гээд зарлачихаач ! Нямбаатраа ! эдийн засаг мэддэггүй хүн ингэж авирлаж болохгүй !!
Зочин 2024-09-20 202.126.90.200
Том амжилт хүсье🌹
Нэргүй 2024-09-20 66.181.184.71
Нянборжуур сайхан шөөжийнаа