Ираны хакерууд Трампийн нууц мэдээллийг хулгайлжээ

Ираны хакерууд Трампийн нууц мэдээллийг хулгайлжээ

Ираны хакерууд Трампийн нууц мэдээллийг хулгайлжээ

Ираны хакерууд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампийн сонгуулийн кампанит багаас мэдээлэл хулгайлж, ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн багт илгээсэн гэж АНУ-ын тагнуулын агентлагууд мэдээллээ. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд Иран хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. Холбооны мөрдөх товчоо, Үндэсний тагнуулын газрын даргын алба, Кибер аюулгүй байдал болон Дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг Лхагва гаригт хамтарсан мэдэгдэл гаргаж,  "Ираны сонгуульд нөлөөлөх хүчин чармайлт нэмэгдсэн" гэв.

Тодруулбал, Ираны кибер халдагчид зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр ерөнхийлөгч асан Трампийн сонгуулийн кампанит ажлын талаар олон нийтэд мэдээлдэггүй нууц мэдээллийг цахимаар хулгайлсан. Дараа нь уг мэдээллээ ерөнхийлөгч Байдены сонгуулийн кампанит ажилтануудад илгээсэн байна. Ерөнхийлөгчийн кампанит баг Ираны талтай ямар ч холбоогүй бөгөөд Трампийн нууц мэдээллийг ашиглах сонирхол агуулаагүй гэж мэдэгдсэн байна.

Ираны хакерууд хулгайлсан материалаа АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөн адил илгээсэн байсан гэж Холбооны мөрдөх товчоо нэмж тэмдэглэсэн бөгөөд Байденыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх шийдвэр гаргахаас өмнө энэ явдал болжээ.

 

Эх сурвалж: NKH

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 51.38.225.46

тэр Байденгийн нүдийг хардаа, яав ч эрүүл биш!

Avatar

Нэргүй 2024-09-20 103.57.95.125

Чи өөрийгөө л хичээ,,,эмээ уу,,,,улирал чинь ирчихээд байнаа,,,,,

Avatar

Нэргүй 2024-09-20 185.107.57.65

салга бөгсөн толгойт өөрөө эмээ уу, салгалаад хэцүү байгаа биздээ, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.186.10

Чи Трампад саналаа өг өг, харамсалтай нь чиний санал дэмжлэгийг ёстой "түй ч" тоохгүйдээ !!! Кх кх кх
Саваагүй нохой саранд хуцахаа боль боль…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж