Сурвалжлага: Үндэсний үйлдвэрлэлд салхи оруулсан "BZ Showroom"

Сурвалжлага: Үндэсний үйлдвэрлэлд салхи оруулсан "BZ Showroom"

Сурвалжлага: Үндэсний үйлдвэрлэлд салхи оруулсан "BZ Showroom"

Нийслэлийн Баянзүрх дүүргийн "Баянзүрх нэг зүрх" төв болон Жижиг дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ эрхлэгчдийн "Нэг зүрх манлайлал" гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Монголд анх удаа "BZ Showroom" арт дэлгүүрийг өчигдөр /2024.09.19/-ний бэлэгт сайн өдөр нээлээ. Тус дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэе.

Баянзүрх дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Баярсайханы санаачилгаар тус дэлгүүрийг хоёр сарын хугацаанд байгуулжээ. Тэрбээр "Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлоос тус дэлгүүрийг үүсгэн байгуулах санаа төрсөн. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчидтэйгээ ярилцан борлуулалтын цэг зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг төслийн ажлыг эхлүүлсэн. Тус дэлгүүрийн ажлыг санаачлан хэрэгжүүлэхэд ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагаа, мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэг, туслалцаа чухал байсан" талаар онцлов.

Түүний хэлсэнчлэн "BZ Showroom" арт дэлгүүрийг Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах  зорилгоор байгуулжээ. Тус дэлгүүрт Баянзүрх дүүрэгт ЖДҮ эрхэлдэг шилдэг 24-н ААН бараа бүтээгдэхүүнээ борлуулах юм.

ХУДАЛДАН АВАГЧДАД НЭЭЛТТЭЙ БАЙХ ЗОРИЛГООР "BZ SHOWROOM" ГЭЖ НЭРЛЭСЭН 

"BZ Showroom"-ийн тохижилтыг харвал өндөр зэрэглэлийн брэндийн дэлгүүрийн уур амьсгал шингэжээ. Үүднээсээ эхлээд цэгцтэй, үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүний сонголт, чанарыг мэдрэх боломжийг олгохын тулд зай талбайгаа ч ухаалаг төлөвлөсөн харагдав. ААН бүр өөрийн гэсэн талбайтай. Бараа бүтээгдэхүүн бүр дээр үнийн шошго хаджээ. Үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа өндөр үнэтэй худалдаалдаг бусад газартай харьцуулбал боломжийн үнэтэй, загвар сайтай бараа бүтээгдэхүүн олон байв. Энэ нь зөвхөн дотооддоо төдийгүй гаднын жуулчдад Монгол Улсаа сурталчлах ач холбогдолтой гэдгийг "BZ Showroom"-ийн захирал Б.Батдулам хэлж байлаа. Тэрбээр "Монголчууд бүх зүйлийг хийж чаддаг шүү гэдгийг харуулахын тулд Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгч ААН-үүдээс шилдэг брэндүүдээ сонгон авч, хоорондоо зохицох зэрэгт нь өндөр ач холбогдол өгч ажилласан. Мөн үндэсний үйлдвэрлэлийн чанар, нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарсан. Тиймээс үнийн хувьд уян хатан байх, бөөний үнээр худалдаалах талаар хоорондоо ярилцан шийдвэрлэсэн. Биднийг дүүргээс дэмжиж түрээслэх талбайн асуудлыг шийдэж өгсөн. Худалдаа эрхэлж байгаа ААН-үүд дотор олон улсад гарсан брэндүүд бий. Хэдий тийм ч гэсэн бид бүгд анх удаа "BZ Showroom"-ийг нээж байгаа учраас үнийн хувьд уян хатан ажиллаж байгаа" гэв.

"BZ Showroom"-д тогтмол худалдаа явагдана. Худалдан авагчид бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ААН-үүдтэй танилцах, захиалга өгөх, гомдол санал хүргүүлэх бүрэн боломжтой юм байна. Тэр ч утгаараа энгийн дэлгүүр бус "BZ Showroom" гэж нэрлэжээ.

"BZ Showroom"-ийг анх санаачлан дүүргийн ИТХ дээр Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулсан нь ийнхүү хэрэгжсэн байна. Мөн цаашид "BZ Showroom"-тэй адил олон борлуулалтын цэг нээхээр төлөвлөж байгаа талаар тус дэлгүүрийг санаачлагчид хэлж байлаа.

Харин бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй ААН-ийн төлөөлөл ярихдаа "ЖДҮ эрхлэгчдэд тулгамддаг хамгийн гол асуудал бол борлуулалт. Мөн бидэнд зөвлөж, туршлага хуваалцах гаднын боловсон хүчин шаардлагатай байдаг. ЖДҮ эрхлэгчид ихэвчлэн өглөөнөөс орой хүртэл ажилладаг тийм учраас бидэнд нэгдсэн маркетинг, борлуулалтын цэг зайлшгүй шаардлагатай байсан. ААН бүр өөрсдөө лангуу худалдан авах боломж байхгүй. Бусад орны туршлагаас харвал тэдгээр улсууд үндсэндээ хамтрал, нэгдмэл зорилгын хүчээр хөгжсөн. Тиймээс ААН-үүд хамтарсан "BZ Showroom"-ийг дүүргээс санхүүжүүлэн байгуулсанд маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дашрамд дурдахад "Нэг Зүрх Манлайлал" ГҮТББ нь ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг нэгдмэл дуу хоолойгоор хуулийн хүрээнд хүргэх, төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийн хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг ойртуулах зорилготойгоор өөрсдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан билээ.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-20 66.181.180.228

тэнэг сэтгүүлч. хаана байрлаж буй талаар ганц үсэг ч тавьсангүй,

Avatar

Нэргүй 2024-09-20 103.168.34.74

БЗД , үйлдвэрлэл дэмждэг биш устгалд оруулдаг .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж