Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж буй. Хэдийгээр эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт иргэн бзо хамрагдаж байгаа ч бага насныхны идэвх сул байгаа аж. Үүнтэй холбоотойгоор бага ангийнхан тэр дундаа эхний ээлжинд нэгдүгээр ангийнхныг эрт илрүүлгийн үзлэгт улс даяар хамруулахаар болсон байна. Тухайлбал, Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан тушаалаар эрүүл аюулгүй сургууль арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг гаргажээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн I, III улиралд улсын хэмжээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангийнхныг эрт илрүүлэгт хамруулах юм.
Урьдчилсан тооцооллоор нийт 73 мянга гаруй хүүхдийг шүд, нүд, зүрхний үзлэгт хамруулж, зөвхөн үзлэг хийгээд орхихгүй шаардлагатай сурагчдыг дараагийн шатны эмнэлгийн байгууллагад очтол хянах цогц тусламж үзүүлэхээр болжээ.
Мөн ирэх жилүүдэд энэ үзлэгийг тогтмолжуулж, нарийн мэргэжлийн эмч нар очдог биш сургуулиас дүүрэг, аймгийн эмч нартай хамтарч зохион байгуулдаг болоход анхаарч ажиллах аж. Ингэхдээ зөвхөн нэгдүгээр ангийнхныг биш бүх сурагчдыг хамруулдаг болох нь чухал. Боловсролын яамнаас үр дүнд үндэслэж ирэх жилүүдэд тус үзлэгийг хэрхэн зохион байгуулах хуваарь гаргана гэжээ.
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨРХДӨӨ БҮРТГҮҮЛЖ, ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Эрт илрүүлгий үзлэг, шинжилгээ дууссан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ энэ бол ташаа мэдээлэл. Эрүүл мэндийн даатгалараа иргэд үнэ төлбөргүй өөрийн насны багцад харьяа болон заасан эмнэлгүүдэд очиж үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой. Эрт илрүүлэгт хамрагдах иргэд сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн бол урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. Гэвч эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх муу хэвээр байгаа бөгөөд зарим хүн мэдээлэл аваагүй, мэдээллийн зөрүүтэй ойлголтоос болж үзлэг шинжилгээндээ хамрагдаагүй байгаа аж.
Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг урьдчилж бүртгэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодын өрхийн эмнэлгүүд эрт илрүүлэг хамрагдах иргэдээ нэгдсэн эмнэлэгт очихын өмнө бүртгүүлэхийг зөвлөсөн байна.
Хүүхдүүдээ үзлэгт хамруулах иргэд өрхдөө хандах бөгөөд шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх бол өрхийн эмчийн зөвлөгөөний дагуу цаг авч үзүүлэх юм байна.
Эрт илрүүлэг үзлэгийн тухайд бага насныхны шүд, нүд ихэвчлэн муу гарч байгаа бөгөөд дийлэнх өвчлөлийг тэргүүлж байгаа аж.
Иргэн 2024-09-20 103.57.92.51
хортой сүүний үнэн худлын учрыг засгийн газар ххяам хариу өгнө үү МИНИЙ МОНГОЛ СҮҮНИЙ
- gadni + keni; ? 2024-09-20 216.38.195.74
UURCHLULTTEI+C #
SHEZONi XYLGAICHDING y/t XT? 2024-09-20 216.38.195.74
AIMAAR UBJTEI UUrSDUU DOROMJLUULJ BGAA ULCi;,
ээж 2024-09-20 43.228.128.226
Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийг миөн адил эрүүл мэнд, сэтгэуийн эрүүл мэндийн үдлэгт хамруулах шаардлагатай байгааг анхаарна уу!