Гэмтэл согог судлалын үндэсний төв, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон эмч, мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр хоёр талын удирдлагууд орон нутгаас өвчтөн тээвэрлэх явц, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын гадна талбайн хүртээмж, нисдэг тэрэгний зогсоолын хувьд тулгамдаж байгаа асуудлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан ярилцаж, шийдвэрлэх боломжтой арга замуудын талаар санал солилцсон байна.
Тухайлбал, гамшиг ослын үед ГССҮТ рүү орон нутгаас хүнд өвчтөн тээвэрлэж ирэх, буух болон хөөрөхөд чиглэсэн нислэгийн зогсоолын стандарт талбай байдаггүй аж.
Мөн эмнэлгийн дэргэд баригдаж байгаа барилгын асуудлууд нь агаарын урсгалыг бүрэн хааж, нисдэг тэрэг буух боломжгүй болох эрсдэлтэй байгаа тул холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөлджээ. ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны явцад өвчтөн тээвэрлэх үзүүлэх сургалтыг сонирхож, нисгэгч сургах симулятор буюу дадлага сургалтад хамрагдан, осол гэмтлийн үед иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйл ажиллагааны нэгдмэл чанаруудын талаар мэдлэг туршлагаа нэмсэн байна.
Хулгай 2024-09-19 122.201.23.28
Ойр орчмын үе үеийн дарга нар нь зараад дууссан юм чинь. Ууг нь зориулалтын талбай бол байсан юм
зочин 2024-09-19 59.153.114.104
Байсан талбайг нь үе үеийн дарга нар нь зараад идсэн биздээ, Оросууд анх ямар том хашаатай нисдэг тэрэг буудаг талбайтай эмнэлэг барьж өгснийг санах хүн байна уу? Хавдар, халдвартын эмнэлэг мөн адил ш дээ. Одоо болохоор хэтэрхий мэргэн жараахайнууд их болж дээ.
лутаа 2024-09-19 66.181.164.23
талбайгаас нь бүдүүн дарга цусалчихсан гэсээн, тэрэн дээр нь барилгаа бариад мань дарга хэлж чадахгүй гүлдийгээд хэлчүүл матсан болчих гээд хадний завсар хавчуулагдаад
Чугун 2024-09-19 202.126.90.170
гэнэт л мэдээд л мэдэмхийрч яриад л хачин шүү ажил хариуцсан том дарга том генерал юу ч ажил хийхгүй байна шүү дээ
Нэргүй 2024-09-19 66.181.188.212
Хэдэн жилийн өмнө талбайтай боллоо хэмээн сенсацлаад байсан биз дээ…
Нэргүй 2024-09-19 72.143.212.163
Хуучин зориулалтын талбай байсан. Бодвол нэг аваад барилга барьчихсан биз
DGG 2024-09-19 103.212.116.165
Талбай нь байгаад буучихсан байгаа биз дэ!