ЦЕГ: Үйлдвэрийн дэлбэрэлтээс болж 2 хүн гэмтсэн, ослыг шалгаж байна

ЦЕГ: Үйлдвэрийн дэлбэрэлтээс болж 2 хүн гэмтсэн, ослыг шалгаж байна

ЦЕГ: Үйлдвэрийн дэлбэрэлтээс болж 2 хүн гэмтсэн, ослыг шалгаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж нэг иргэн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, үйлдэрийн дэлбэрэлт 10 хоногийн өмнө болсон бөгөөд цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, нэг хүн хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Дуудлага мэдээлэл есдүгээр сарын 11-ны 10:25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.

Осол 10 хоногийн өмнө өглөө ээлж солилцох үед буюу 08:00 цагт гарсан байсан. Дуудлагын дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан А ажлаа хийх явцдаа хөл хэсгээ түлсэн. Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэв.

Осолд 38 настай эмэгтэй, дадлагаар ажиллаж байсан 17 настай хүүхэд өртжээ.

Дэлбэрэлтийн улмаас хлоратори цацарч 38 настай эмэгтэйн ам руу орсон байж болзошгүй учраас яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Харин 17 настай хүүхдийг эмчийн хяналтад гурав хоног байлгасан байна. Осол хувцас солих өрөөний хажууд гарсан бөгөөд хлораторын станцын хадгалалт аюулгүй байдал алдагдсан байж болзошгүй гэнэ. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажил дуусаагүй учир шалтгааныг тодорхой хэлэх боломжгүй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Траа 2024-09-19 202.9.40.134

Эрдэнэтыг улс хяяналтадаа авна шүү анхааралтй байгаарй аймар хулгайчужд бага шүү адгийн олн жил хулгаы хийсн шааруудыг торлно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж