ОХУ 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш 610 мянга гаруй цэргийн албан хаагч нь нас барж, хүнд шархадсан байх магадлалтай гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тиймээс Кремль цэрэг татлагын тоогоо нэмэгдүүлэхийг хичээж байна гэжээ. Батлан хамгаалах яамнаас Мягмар гаригт гаргасан тайланд "ОХУ-ын явган цэргийн анги нь фронтын шугамын хүчийг таслахгүй байх шаардлагатай байдаг. Тиймээс цэргийн тоогоо нэмэгдүүлэх тушаал гаргасан" гэж бичсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн жил өдөрт 1600 хүн цэрэгт элсүүлдэг байсан бол энэ жил өдөрт 1000 болж буурчээ.
Дайчилгааны ажил олон нийтэд таалагдахгүй байгаа тул Кремлийн эрх баригчид мөнгөн шагналын дүнг нэмсэн байна. Тодруулбал, Украинд тулалдах цэргүүдэд олгодог нэг удаагийн төлбөрийг 4330 ам.доллар болгон хоёр дахин нэмсэн аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Оросын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу Мягмар гаригт Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай уулзсан байна.
Талууд харилцан нэг нэгэндээ тусалж, харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлжээ.
ОХУ Украинд түрэмгийлснээс хойш бусад улс орнуудын дундаас Иран, Хойд Солонгостой харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Барууны гүрнүүд Тегеран болон Пёньяныг шүүмжилж, Оросыг зэвсгээр хангаж байна гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: NHK
3,595.38






















































Холбоотой мэдээ