"207 дугаар байрыг энэ онд багтаан буулгана"

"207 дугаар байрыг энэ онд багтаан буулгана"

"207 дугаар байрыг энэ онд багтаан буулгана"

Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад 1 жил найман сар шаардлагатай гэж албаныхан үзэж буй. Тус байрны оршин суугчдын түрээсийн байрны хугацаа 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр дуусна. Нийслэлийн удирдлагын зүгээс түрээсийн байрны төлбөрийг найман сараар үргэлжлүүлэн сунгах захирамж гаргаж, оршин суугчидтай гэрээ байгуулсан.

Өнөөдөр /2024.09.19/-ний өдөр НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн есдүгээр сард 207-р байрны 63 оршин суугчид найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан. Үүний дагуу зураг, төсвийг хэлэлцсэн. Үүнд 2.4 тэрбум төгрөгийн төсөв гарсан. Энэ онд багтааж 207-р байрыг буулгана. Иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, барилгыг буулгах компанийг сонгон шалгаруулна.

УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан.

Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.160.11

яасан гэж дашваанжил төлдөг юм? осол гаргасан бхя-ны б**с долоогч албаны машинтай шөнө хүүхэндэж явсан хурган дарга яасан! зөв яллаж сурцгаа малнуудаа

Avatar

Zochin 2024-09-19 202.9.40.132

dashwaanjilaar tolvvleech

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.160.77

Ингээд татвар төлөгчдийн мөнгө ёо гэхгүй болохоор даший шог болох нь ээ!! Энэ дэлбрэрэлт бол галт уулын дэлбэрэлт, далайн хар шуурга, усны үер г.м. байгалийн гамшиг биш, хүний буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол атал татвар төлөгчид өмнөөс нь төлөх ёсгүй юм!!! Манай төр засаг ч яахав дээ, амрыг нь бодоод татвар төлөгчдийн мөнгөөр хаагаад дуугүй л өнгөрөх байх даа??? Уул нь "Дашваанжил"-ын захирал буруугаа хүлээгээд байх шиг л байсан шдээ??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж