Гэр хорооллын дундуурх замыг ер засдаг бил үү? Их цөөн санагдах нь лавтай. Бартаа, эвдрэл ихтэй учраас аль ч улирлын нөхцөлд зорчих амаргүй. Мөн нийтийн тээвэр явах боломж үүнээс болж хязгаарлагддаг.
Тэгвэл Recycling технологийн богино хугацаанд шороон зам засдаг машиныг Чингэлтэй дүүргийн 13-р хороонд аширласан нь шинэ тутам туршлага болжээ. Энэ замын хажууд үерийн далан, нөгөө талд нь ЕБ-ын 49-р сургууль бий. Иймд голчлон хүүхдүүд зорчдог аж.
Recycling технологи нь, машин урагшлах явцдаа шууд хөрсийг устай хольж, цемент болгоод хучдаг байна. Араас нь индүүдлэгийн машин явснаар замыг богино хугацаанд засдаг аж.
Энэ санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуул гаргасан байна. Тэрбээр зам засварын ажлын үеэр биечлэн байлцах үедээ тайлбар өгчээ.
Н.Мандуул "Гэр хорооллын зам бартаатайгаас болж олон хүндрэл үүсдэг. Гэвч засдаггүй, засах нь тун ховор. Харин Recycling гэж технологийн тусламжтай ийнхүү Чингэлтэй дүүргийн 13-р хороонд ажиллаж байна. Амжилттай болж байна. Энэ санаачилга амжилттай хэрэгжвэл цаашид нэвтрүүлэх боломжтой. Нэг өдөрт 2 км замыг шууд засаад явчихдаг технологи гэсэн үг" хэмээн ярьжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Д.Одбаяр ч технологийн тухай сайтар тайлбарласан. Холбоотой хоёр машин удаан урагшлах явцдаа, хөрсийг шууд янзалж, дээш татан устай хольж цемент болгоод, буцаагаад хучдаг аж. Дээр дурдсанчлан индүүдлэгийн машин араас нь явахад л хангалттай. Асфальт биш, гэр хорооллын дундах хүндэрсэн замуудад тохиромжтой хувилбар болж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчийн тухайд "Энэ замыг төсөвгүйгээс болж гүйцэд засаж чадалгүй орхисон байсан. Одоо тун хялбар технологиор, хурдтай засаж байгааг харах таатай байна. Хамгийн гол нь үүгээр хүүхдүүд их явдаг. Дэргэдээ үерийн далантай учраас аль ч улиралд аюул эрсдэл элбэг" хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуулын хувьд ажлаа аваад удаагүй ч олон чиглэлд санаагүйг санаж, хийгээгүйг хийж байна. Түүнийг урьд нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус банкийг дампуурлаас гарахад томоохон үүрэг гүйцэтгэснээр нь олон нийт танина.
Н.Мандуул өдгөө НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Чингэлтэй дүүргийн асуудлыг мэдэхийн хувьд, мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн тухайд тус дүүргийн гэр хорооллын замыг ийн шинэ технологиор, хурдтай засуулж эхэлжээ.
Зочин 2024-09-19 103.161.242.162
асфалтан зам үнэтэй бга юм чинь цементэн замаа сайн чанартай тавчих юм бол зүгээр л шдээ
Нэргүй 2024-09-19 66.181.191.87
шороог устай холиол цемент бочихуу? за тэгээд тэгшлээд индүүдчихээр өнөөх шумайхрууд нь 100тай давхиад дайрч а**х байлгүй
Нэргүй 2024-09-19 103.212.162.209
1
оож 2024-09-19 59.153.115.80
сонгуулиас өмнө хийж байхгүй яасан золиг вэ
зочин 2024-09-19 202.126.89.142
Бетоны найрлага стандарт гэж нэг юм байдаг байхаа. ямарч хамаагүй шороо цемент хольж болох уу
Нэргүй 2024-09-19 202.179.11.230
Ger horoolliin zamaas ih hemjeenii shoroo boroonii usaar ursch zasmal zam ruu ordog. Daraa ni avtomashinuud ene ih shoroog agaart huurgudug.
Нэргүй 2024-09-19 66.181.188.212
БГД, бичилийн хойно, Энхбаярын зам дагуу явган хүний зам хиймээр байна.
Босоо хөхдөг 2024-09-19 103.57.95.75
за битгий ш** л даа. тэр банк манкандаа ажил. попрох гээд ядчих юм
Нэргүй 2024-09-19 66.181.180.204
заавал хүйтрэх гэж байхад авчирдаг нь нэг л сэжигтэй, ш..ж байгаа биз
Нэргүй 2024-09-19 38.42.106.107
Ийм сэжигүүд монголыг удирдахаар яана аа. Бид өөдлөхгүй ээ
Нэргүй 2024-09-19 202.126.90.253
Орон нутгийн сонгууль сонгууль.
Зочин 2024-09-19 202.55.188.119
Дөлгөөн нуурын хойно Хоймор офиссоос дэнжийн мянгын зам руу асфальтан зам тавьж холбох хэрэгтэй байна. 1км хүрэхгүй газар ш джэ Ийм зам тавигдвал Баянбүрдийн тойрог 32-ын уулзварын ачаалал багасана
Нэргүй 2024-09-19 43.228.129.25
Наад төхөөрөмжөөсөө хэд, хэдийг аваачихаач дээ, ядаж …
Нэргүй 2024-09-19 202.131.245.34
сонгууль дуусаад энэ яриа мартагдана
Нэргүй 2024-09-19 45.117.35.31
Энэ залууг бол дэмжинэ
Нэргүй 2024-09-19 43.228.129.25
Энэ технологи манай улсад одоо л дөнгөж эхэлж байгаа болохоос аль эрт нэвтэрсэн. Тоног төхөөрөмж нь жоохон үнэтэй л байдаг.
Нэргүй 2024-09-19 66.181.187.94
Энэ амьтан сонгогдох гэж аль байдгаараа бурж байх шив. Чааваас
Зочин 2024-09-19 59.153.112.55
гэр хорооллын зам хэт нарийн зарим яг хаалганд тулсан байдаг бас л стандартгүйн гай
Нэргүй 2024-09-19 66.181.161.142
Стандартгүй дээ биш. МАНгарууд зараад идчихсэн шүү дээ