Хятадын өмнөд хэсэгт орших Шэньжэнь хотод Лхагва гаригт 44 настай Хятадын иргэн 10 настай япон хүүг хутгалсан хэрэг гарсан. Тухайн үед хүүг эрчимт эмчилгээнд хамруулж байсан ч Пүрэв гаригийн өглөө нас барсан байна. Японы засгийн газар энэ үйл явдлаас болж хоёр орны харилцаанд асуудал үүсэхээс болгоомжилж буйгаа илэрхийлжээ. Тухайн хүү нь Шэньжэн хотын Япон дунд сургуульд суралцдаг байсан бөгөөд ээжийн хамт сургууль руугаа явж байв.
Гэнэт 44 настай хэрэгтэн хүү рүү нь дайрч, хэвлий хэсэгт нь хутгалсан. Одоогийн байдлаар сэжигтнийг цагдаагийн байгууллагад хорьж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэх болсон нь тодорхойгүй байна.
Гэрчийн мэдээлснээр, хүү хутгалуулсныхаа дараа газар дээрээ ухаан алдаж, ээж нь анхан шатны түргэн тусламж үзүүлэхээр хичээж байсан. Энэ хэргээс өмнө өнгөрсөн долдугаар сард Шанхайд ижил төстэй хэрэг гарсан. Тодруулбал, тус хотод амьдарч байсан япон ээж, хүүхэд хоёр руу мөн адил Хятадын иргэн дайрч, амь насыг нь хөнөөх гэж завдсан. Тухайн ээж, хүүхдийг аюултай байдалд орсныг мэдсэн хятад эмэгтэй хамгаалах гэж оролдсон ч амиа алдсан юм. Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши Токио хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлэв.
Тус улсын Гадаад хэргийн сайд Ёоко Камикава бага насны хүүхдэд халдаж буй хэргийг буруутгаж, Бээжингээс уучлалт хүсэхийг уриалсан.
Мөн Хятадад амьдарч буй Японы иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүд Хятадын газар нутагт дайран орсноос хойш хятадуудын дунд япон хүнд дургүйлхэх үзэл дэлгэрсэн байдаг. Үүнээс болж Хятадад амьдардаг япончуудын эсрэг халдлага гарч байна гэж шинжээчид үзэж буй. Шэньжэнь хотод одоогийн байдлаар 3600 япон хүн амьдардаг гэх тооцоо бий. Ирээдүйд энэ мэтчилэн харамсалтай хэрэг гаргахгүйн тулд Хятадаас Японд суугаа Элчин сайд У Зянхао анхаарч ажиллана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Нэргүй 2024-09-20 202.21.109.38
монголыг өдий хүртэл тэжээж байгаад нь баярлаж яв
Нэргүй 2024-09-20 202.21.109.38
нанкины яргалалыгХятад хэзээч мартахгүй нь дээ
Нэргүй 2024-09-20 66.181.182.87
Xyataduud iim muuxai xymyys dee.
Нэргүй 2024-09-20 202.126.91.225
muusai hytaduudiig yponchuudaas chuluuluh heregvi bsiin mongolchuud odoo muu hytaduud dawarch bgaa bhgui yu uul in yponchuud mongolchuudtai baildahiig hvseegvi ym bnaleeshdee orosuud p***a nar dund in ypon bolj jvjeed mongolruu gal gargasan tegeed yahuu orsuud yponchuud dairch bna gej hud shaagaad mongolchuudtai bailduulsan ym bnaleeshdee germenchuudch bas mongolruu dairahgui bh bsan ch ym bilvv ymartaich German oros hytad hoeriig vgvi hiih bsiin tegsen bol muu hytaduud ingej dawrahgui bsiin
Нэргүй 2024-09-20 202.9.40.248
Япондох хужаагуудыг хөөвөл таарна
Кимоносан 2024-09-20 202.21.109.38
тэгьe хамт явьж хөөe
өөө 2024-09-20 66.181.164.23
Гуужгайтайгууд нь амаа гуужгайгүүчүүд нь алааа захирчуул энэ улс яг болчих гээд байх ёоом
иргэн 2024-09-20 59.153.84.210
хохирогч нь Хятадын Гуанжоу хотод суух Японы консулын хүүхэд гэсэн бсан,
Зочин 2024-09-20 202.126.90.134
Монголчууд нэгэн цагт орос ах дүүс гэж туйлширч байснаа одоо цагт хятадыг бишрэх шахам болсон ч юм шиг. Туйлширдаг зан их хортой. Аль нь ч монголчуудын төрөл биш. Төв сайхан бодолтой, төвшин сайн байвал болох биз
Нэргүй 2024-09-20 203.17.23.177
МОЯА ОРКУУД ӨӨРСДИЙГӨӨ Л ХИЧЭЭ. ХЯТАД ЯПОН ДЭЛХИЙН ТОП УЛСААД МОНГОЛ БОЛ ДЭЛХИЙН АДАГ УЛС. ИРГЭДИЙН НЬ ДИЙЛЭНХ БОЛОВСРОЛГҮЙ ТИЙМДЭЭ Ч ОРОСЫГ ШҮТДЭГ.
Нэргүй 2024-09-20 202.126.89.212
хятадуудаас хол байх хэрэгтэй.дээ.эргэн тойронд хятадыг магтан дуулагсад
Тэнэг өмбүүхэн минь 2024-09-20 66.181.179.206
Магтан дуулсан ямар ч хүн алга
Нэргүй 2024-09-20 66.181.180.228
ямаан омогтнуудыг даврааж болдоггүй түүхэн сургамж бий шүү, юу ч хийж мэдэх хорон үндэстэн.