Москва хотод буудалцаан болжээ

Москва хотод буудалцаан болжээ

Москва хотод буудалцаан болжээ

Москва хотын төвд есдүгээр сарын 18-ний өдөр буудалцаан болжээ. Тодруулбал, онлайн худалдаа эрхэлдэг "Wildberries" компанийн төв байранд буудалцаан болж, долоон хүн шархдаж, хоёр цагдаа амиа алдсан. Мөрдөн байцаах хороо хүн амины хэрэг, санаатай хөнөөх гэж завдсан зэрэг хэрэг үүсгээд байна. "Wildberries" компанийн гүйцэтгэх захирал Татьяна Бакальчукийн нөхөр Владислав Бакальчук хэд хэдэн хүний хамт компанийн төв байранд нэвтрэх гэж үзжээ. Тухайн үед хамгаалалтын ажилтнууд түүнийг нэвтрүүлэхгүй байх тушаалын дагуу ажиллаж, маргалдаан гарсан байна. Улмаар буудалцаан болсон.

Энэ талаар Владислав Бакальчук мөрдөн байцаагчдад хэлэхдээ эхнэртэйгээ зарим бизнес асуудлын талаар тохиролцохоор компанийн байранд очсон ч танихгүй хүмүүс галт зэвсгээр сүрдүүлж эхэлсэн гэжээ.

Тэрбээр тухайн үед хамтран ажиллагсдаа дагуулж явсан гэж мэдүүлэг өгсөн байна. "Wildberries" компанийн гүйцэтгэх захирал Татьяна Бакальчук хэлэхдээ, нөхөр нь компанийн байрыг санаатайгаар булаан авах гэж галт зэвсгээр халдлага үйлдсэн гэжээ. Мөн нөхрийнх нь хөлсөлсөн өөр бүлэг хүмүүс салбар компаниудад нь дайран орох гэж үзсэн гэсэн байна. Татьяна Бакальчук болон Владислав Бакальчук нар гэр бүл цуцлуулахаар шүүхэд маргалдаж байгаа юм. Татьяна Бакальчук анх компанийнхаа нэг хувийг нөхөртөө өгч байжээ.

Гэсэн хэдий ч салах болсон тул нөхөр болох Владислав Бакальчук компанийнх нь дийлэнхи хувийг авахыг хичээж байгаа юм.

Ойролцоогоор 30 орчим хүнийг баривчилж байцаасан бөгөөд хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь чечен үндэстэн байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Татьяна Бакальчук нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг бөгөөд нөхөр нь эд хөрөнгийн маргаан үүсгэсэн учир компанийн байранд зэвсэгт халдлага үйлдсэн гэж мөрдөн байцаагчид дүгнээд байна. Орос Украин руу түрэмгийлсний дараа Москва барууны бизнесийг эх орноосоо гаргасан. Үүний дараа "Wildberries" компани эрэлт хэрэгцээтэй болж, жилд 205 сая ам.долларын цэвэр ашиг олдог болжээ.

Гэхдээ Владислав Бакальчук нь Чеченийн удирдагч Рамзан Кадыров хамтран тус компанийг "Русс групп"-тэй нэгтгэхээр төлөвлөж байжээ.

Үүнийг мэдсэн Татьяна Бакальчук өөрийн бизнесийг төрийн өмчит компани болгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, салах өргөдөл өгсөн аж. Татьяна Бакалчук ​​2019 оны арванхоёрдугаар сар хүртэл өөрийн компанийн цорын ганц эзэн байсан. Түүнийг ерөнхий сайд Михайл Мишустин,  нэгдүгээр орлогч Денис Мантуров зэрэг Оросын засгийн газрын хүчирхэг улс төрийн зүтгэлтнүүдтэй холбоотой гэж ажилдагчид үздэг юм байна.

 

Эх сурвалж: RADIO FREE EUROPE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-19 66.181.187.141

Зөв л зүйл байх. Бага ястанууд Монголд ч хэрэггүй байх хэн мэдхэв

Avatar

Эх оронч 2024-09-19 103.168.34.12

Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид маш их дотоолын дайн эхлэх болно.

Avatar

Нэргүй 2024-09-19 103.57.92.244

путины эрх хүүхэд кадыровын зэс цуауйж эхэлж дээ дайнд оролцоно гээд баахан мөнгө аваад оросуудыг хулхидсан юм биш үү

Avatar

зочин 2024-09-19 66.181.160.86

Кадыровтой нийлж нэг хүүхнийг луйвардах гэсэн юм биздээ…Орос орон 90 онлуугаа шаалаадааа

Avatar

Нэргүй 2024-09-19 103.57.95.125

Гях,,,,гяхх,,,гяхх,,,,зургаадугаар тасгийнхан,,,,,эр эм хөгшин залуугүй хоорондоо алалцаад л байх юмдаа,,,нөгөө кгбгын нөхрийн ярьсан “”””орос гэр бүл””””ийн онцлог мөн чанар нь юм болвуудаа,,,

Avatar

Зочин 2024-09-19 66.181.161.20

Алан хядагч, булаан эзлэгчдийн хотод буудалцаан болохгүй өөр юу болохын? Тэхдээ л аймаар. Эхнэр нөхөр хоёр өмчийн маргаанаас болж дайн үүсгэнэ гээд бодохоор. Энэний хажууд манай Түвшинжаргал Чимэдцэеэ, КекүшюзанБатбаяр Баясгалан, Жавхлан Эрдэнэчимэг нар бол зүгээр л дуурь тоглоод байгаа хэрэг юм байна.

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.186.10

Элэнцгийн дуурь муурь, ШОГ ГАРАА л байхгүй юү…..

Avatar

Нэргүй 2024-09-19 202.55.188.110

шог гараа чбиш зүгээр гэрийн жүжгийн нэг үзэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж