Хөршийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ба Монголын ЭРХ АШИГ!

Хөршийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ба Монголын ЭРХ АШИГ!

Хөршийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ба Монголын ЭРХ АШИГ!

Францын суут жанжин, төрийн зүтгэлтэн Наполеон Бонапартын хэдэн зууны тэртээд хэлсэн алдарт эшлэлийг дипломатчид байнга сануулдаг. Тэр нь “Аливаа улсын гадаад бодлого оршин буй газар зүйн байршлаар тодорхойлогдоно” гэх үг. Энэ нь жижиг улсуудад хамгийн их хамаатай, тэр тусмаа хоёр их гүрний дунд оршдог монголчуудын хувьд  ханандаа хадахгүй ч дотроо бодож явахад илүүдэхгүй ч байх.

Товхондоо Хятад, Орос хоёр Монголын мөнхийн хөрш бас мөнхийн “дайснууд”…

Монгол манж /Хятадын/-аас болон ЗХУ /Орос/-оос де факто ба де-юре хамааралтай явж ирсэн улс. Улс төр, эдийн засгийн хувьд жинхэнээсээ тусгаар тогтнолоо олоод 30 гаруйхан жил болж байгаа. Гэсэн хэдий ч хоёр хөрштэйгөө дайсагналцах эдийн засгийн болон геополитикийн чадамжгүй улс. Бээжин хилээ хаах төдийд экспорт, импорт тэг зогсоно. Москва цоргоо хаавал эдийн засаг таг зогсоно.

Иймээс  жижиг улсын удирдагчид аль болохоор арга заль ихтэй байх ёстой. Тэгж байж улс орныхоо аюулгүй байдлаа хамгаалж үлдэнэ. Их гүрнүүдийн өөдөөс сөргөлдөх эсвэл өмнө нь өвдөг сөгдөх нь утгагүй. Хөршүүдийнхээ ч, гуравдагч хөршүүдийн ч ашиг сонирхолд адил тэнцүү хандах учиртай.

Оросын банкны салбарыг Монголд нээх асуудалд Шадар сайд С.Амарсайхан тайлбар хийхдээ “ОХУ-ын зарим банк санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой манайхаас хийж буй бензин шатахууны төлбөр тооцоо удаашралтай хийгдэж байна. Тиймээс ямар нэгэн хоригт ороогүй ОХУ-ын банк санхүүгийн байгууллагатай хамтарна” гэжээ. Энэ бол хоёр үзүүртэй тайлбар. Богино хугацааны улс төрөө харвал Оросын төрийн өмчит банкны салбарыг Монголд нээснээр шатахууны импортод саад бэрхшээл үүсэхгүй гэсэн үг. Урт хугацаандаа Оросын банк орж ирвэл эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдалд асуудал үүсч мэднэ.  Өнөөдрийн өөх үү, маргаашийн уушги уу гэдгээ сайн тооцохгүй бол хожмоо пянг нь даахгүй.

Товчхондоо, С.Амарсайхан хэний эрх ашигт үйлчилж байгаа нь гол асуулт. Ямар ч байсан Москвагийн харилцаа Женкогоос С.Амарсайханд шилжсэн болохыг В.Путин Монголд айлчлахдаа үг-үйлдлээрээ харуулчихсан билээ.

Хорин дөрвөн цагийн хугацаатай Улаанбаатарт айлчилсан В.Путин Монголын бүх л салбарт гүн оролцох, ялангуяа Засгийн газраас зарласан 14 төсөлд хамтрах сонирхлоо ч илэрхийлсэн. Эрх ашгаа ч тулгасан. Товчхондоо, ДЦС-3 ийн өргөтгөх төслийг хариуцах, Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээн дээр ажиллах, ураны цахилгаан станц барьж өгөх, боловсролын салбарт хамтрах зэрэг саналуудыг Кремль тавьсан, Монгол татгалзаагүй.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар Монголын импортын гол боомт Замын-Үүд дээр уулзаж, Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын холболтыг хийх, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцсон байна. Ийнхүү ээлж дараалан ирсэн хоёр хөрш Монголын эдийн засаг, эрчим хүчний салбарт эрх ашгаа тулгаад, тунхаглаад буцлаа.

Мэдээж, хөршүүдийн хүсэлтийг шулуухан эсэргүүцэх боломжгүй. Эрчим хүч, эдийн засгийн хувьд их гүрнүүдээс хамааралтай, Орос, Хятад найтаах төдийд Монгол хэвтэрт ч орж мэдэх эрсдэлтэй. Гэлээ гэвч Монголын эрх ашиг бол хоёр хөршийнхөө ч, гуравдагч хөршийнхөө ч хөрөнгө оруулалтын ижил тэнцүү татах явдал.

Харамсалтай нь, сүүлийн 15 жил Оюутолгойгоос өөр төсөлд гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тиймээс хамтарсан засгийн хүлээлт дагуулсан хамгийн чухал ажлын нэг нь “Зөөвч-Овоо” ураны төсөл болсон. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдээлснээр ирэх аравдугаар сард Францын төрийн өмчит “Орано”-тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадвал Монголын нэг эрх ашиг биелэлээ оллоо гэсэн үг.

Эгийн голын усан цахилгаан станц дээр оросуудын эрх ашгийг оруулж ирсэн нь муугаар хэлэхэд энэ төсөл хэзээ ч хэрэгжихгүй байх магадлалтай. Сайн талаас нь харвал эрчим хүчний бусад төслөө саадгүй хэрэгжүүлэх гэсэн Монголын Засгийн газрын заль ч байж бас болох уу?!

Монгол  Улс газар зүйн байрлалаараа Орос, Хятадын дунд орших жийргэвч орон мөн. Нөгөө талдаа газар зүйн байрлал маань Бээжингийн аюулаас Москва, Москвагийн аюулаас Бээжин биднийг хамгаалах давуу тал маань. Давуу талаа ашиглан гуравдагч орны хөрөнгө оруулалтуудыг татах нь харин Монголын бие даасан бодлого байх ёстой юм.

Дашрамд дурдахад "Fitch Ratings" агентлаг Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”-ээс “B+” болгосон нь гадаад талдаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах эерэг мессеж болж хүрнэ. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үндэсний аюулгүй байдал баталгаажина.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

банкуудыг өрсөлдүүл 2024-09-19 122.201.31.195

хуплаа гадны банкууд орвол монгол удсын тусгаар байдал алдагдана гэээд шаахаа болио. зүгээр эдийн засгаа пэмжээд өрсөлдөөн үүсгээ.

Avatar

гадны банк оруулах 2024-09-19 122.201.31.195

одоо энэ хэдэн монопол банзнуудыг халах цаг нь болсон . арай дэнпүү бүх жижиг дунд үйлдвэрүүдийг барьцаа хөрөнгүй гэх шалтгаанаар дандаа эргэлтийн хөрөнгөөр боодог . одоо болио энэ банкууд ямар их идэж цаддаггүй юм дээ

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.185.83

Монголчууд хоёр хөрш улсдаа дургүй байж тэднээс хөрөнгө оруулалт горьдоод л.

Avatar

Zochin 2024-09-19 213.200.203.18

Сэтгүүлч нэрт худалч зоргоороо бурах юм аа

Avatar

А 2024-09-19 122.201.31.138

2 horshteigoo oyun uhaanaar alaltsaj orsoldoj baij amid uldenee

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.178.198

Оросын ард түмэн тархиа коммунизмд угаалгаад ардчилал хүний эрх гэгчийг ойлгохгүй болсон Ард түмэн ямар бна тийм төр байдаг Тархиугаалт нь комунизмын чухал з****г байдаг Хэзээ эрх чөлөөтэй орос орон болно тэр цагт дэлхийн ардтүмэн тайван амгалан болох бх даа

Avatar

Эх оронч 2024-09-19 103.168.34.12

Мөнхийн хөрш гэдэг бол тэнгэрт байгаа сар болохоос газар нутгийг дээрэмдэн тоносоор хөрш болсон орос улс биш шүү дээ. Энэ дэлхий дээр "Мөнхийн хөрш" гэж хаана ч байхгүй. Цаашид ч байхгүй. Өмнө нь ч байгаагүй. Энэ нь айдсаас үүссэн бялдуучлалын үр дүнд буй болсон нэр томьёо юм шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.160.77

Энэ Амарсайхан гэгч этгээд Оросын байгалийн хийг нутаг дээгүүрээ тавиулах гэж их хичээж байгаа хүн шүү! За тэр нь ч бүтэхгүй байх! Харин оросуудаар атомын станц бариулна гэдэг бол геополитикийн маш ноцтой алдаа болно шүү!! Казахстан одоо атомын станц барих эсэх талаар референдум явуулах гээд ард иргэд нь эсэргүүцэж байгаа тухай тэндхийн ХМХ-үүд шуугиж байна! Гол нь "Росатом" барих учраас ОХУ-аас дор хаяж 100 жил хараат болох аюултай гэнэ!! Хасгуудыг дууриах албагүй ч анхаарах л асуудал!!!

Avatar

Монгол 2024-09-19 103.212.116.171

Ж.ЭРХЭС гэж нөхөр дандаа ийм хөлсний бичээч хийдэг нөхөр дөө.Төрийн бодлого үндсэндээ өөрийн орны ашиг сонирхол дээр үндэслэлдэг. Нэмэх нь дотоодын эв нэгдэл маш чухал.

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.186.10

Ж.Эрхэс нөхөр маш зөв зүйтэй юм бичсэн бнаа !
Оросын бууны ноход хуцаж л байг тэр хамаагүй шүү, тууш тайхан л байгаарай ! Цаг хугацаа өнгөрөхөд Оросууд агент уудаа өөрөө цааш нь харуулдагийм доо…

Avatar

Нэргүй 2024-09-19 202.126.90.130

2 хөрштэйгээ шударга харилцах нь зөв. Тэрнээс тулгасан болгонд нь хацраа тавьж өгнө гэдэг эх орныхоо эрх ашгийг найр тавьж өгөхтэй ялгаагүй. Энэ мэдээллийн зуунд бүх улсуудад нууц юм гэж байхгүй. Хэн шударга явж байна хэн дайн өдөөж байна, ямар улс эдийн засгаар илүү боловч хүний эрх зөрчиж байна гэдгийг цаг минут дутамд нийтээрээ мэдэж авч байна. Бид айх хэрэггүй хэлэх юмаа хэлдэг татгалзах юмаа татгалздаг байх нь чухал.Харин ганц хоёр хүн ард олны өмнөөс шийдэж аливаа гэрээнд гар хөлийн үсгээ

Avatar

зочин 2024-09-19 59.153.115.246

Амарсайхан бол чухал албанд томилж болохгүй шуналын тулам даа. Оросоос авсан, авилгаар олсон мөнгөөрөө Авилгаа төлчихөөд албан тушаал авчихдаг бололтой. Ингэхээр Оюунэрдэнэ, Хүрэлсүх 2 шудрага хүнүү,

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

Гуравдагч хоршийн хоронго оруулалт мэдээж чухал Герман Японы хоронго орууллтыг манайхан оорсдоо ургээсэн Магадгуй азийнхан шиг хазууль огдоггуйтэй холбоотой биз Газрын ховор элемент ураны тослууд дээр гуравдагч хорштэй хамтрах нь чухал байхаа

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

Хунс гээд Монголынтэдийнизасгийг торолжуулэх аюулгуй байдлыг бэхжуулэх чиглэлийн салбар юм Нэг угээр хэлэхэд хувь хумуусийн тэмцэл маргаан мэт боловч эдийн засгийн салбартхоорондын орсолдоон тэмцэл юм Ходоо аж ахуй мал аж ахуйн салбарынхан Яоростой хамтрахыг хусэх нь аргагуй Гол зах зээл Сибирьт байна Баттулгыг муулах нэрээр саллбараа зах зээлгуй болгож болохгуй Сэтгуулч Амарсайханыг маш буруу дугнэж байна ятэр улсынхаа толоо зутгэжьбайна

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.186.10

Чи бол Оросын агент бнаа, чиний цаг мөдхөн ирэх вий !

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

АН ы тодорхой хумуус ноу варынхан бас бус хумуус зарим хэвлэл сайтууд орос украины лайныг далимдуулж яоросыг узэн ядах узлийг маш хучтэй тараасан Баттулгыг улс тороос зайлуулах гол хэрэгсэл болгож нуурсний экспортыг эсэргууцлээ Монгол ялна гэлээ Крым Оросын уугуул нутаг гэж хулээн зовшоорлоо гэж их адалсан Гэтэл баттулга ба нуурснийхэн бизнесийнхээ онцлогоос болоод нэг нь Хятадаас хуссэн ч хусээгуй ч хамааралтай ороосгол эдийнизасгийн салбарын толоологч ноголх нь мал аж ахуй газар тариалан

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

Хоршуудийн хусэлтийг шулуухан эмэргууцэх боломжгуй гэж бичжээ Энэ буруу Монголын эрх ашигт хохиролтой гэж узвэл шууд татгалзах естой Орос цахилгаан станцуудыгтзасварлах болчиихлоо яих унэтэй Биднийг дарласан хэвээр гэж шуумжилж байна Манайд хэрэгтэй учраас тийм санал тавьсаан Оросоор оор нуурсээр ажиллах станцтай зууралдах улс байхгуй Орост биш Монголд ашигтай юм Унийнихувьд мэдэхгуй байна Мэргжлийн хумуус ярьмаар

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

Харин монголчууд Овор Монгол Тайван Шинжаан гэж орилоод тэгэх тусмаа цэргийн бааз гэж санаархвал жинхэнээсээ дайсагнана Энэ бол манай сэтгуулч иргэний ходолгоонийхэн анхаарах естой асуудал

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

Зальтай бишээ Хоршууд болон ер нь аль ч улстай харилцахдаа шулуун шударга байх естой юм Хоршуудтэрх ашгаа тулгаад явлаа гэж буруу Хятад жишээлбэл Монгол нуурсээ гаргахыг зусэж байгаа гээд тийм санал тавьж байгаа юм Тэгэхээс Хятад Монголын нуурсээр дутахгуй Овор Монголд очноон уурхай бий Харин суулийн уед оорийнхоо уурхайнуудыг илуу анхаарч Оросоос ч Монголоос ч авах нуурсээ багасгаж байгаа Хятад Монголын хогжлийг саатуулах гэсэн юм ер байхгуй Хогжлийн сонголтыг нь ч хулээн зовшоорч байгаа

Avatar

Нэргүй 2024-09-19 193.148.16.4

Хөршүүдтэйгөө сөргөлдөхгүй ч атганд орж болохгүй. Ухаантай бөгөөд зальтай байх ёстой. Өнөөдөр бид 20-р зуунд биш, далай даваад чөлөөтэй харилцдаг мэдээллийн технологийн 21-р зуунд байна. Монголчууд Казакстан, АНУ, Англи, Хятад, Филиппин гээд чөлөөтэй бизнес хийж байна. Энэ зууны давуу талуудыг ашиглаж, бид тусгаар тогтносон, бие даасан бодлого явуулах учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж