УГТЭ түүхийн танхимтай боллоо

УГТЭ түүхийн танхимтай боллоо

УГТЭ түүхийн танхимтай боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн ой 2024 оны 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд болсон. Бид түүхт 70 жилийнхээ ойг тохиолдуулан анх удаа эмнэлгийн түүхэн музей болох “Эмнэлгийн түүхэн танхим”-ыг  байгуулан ажиллаж түүхт ойн босгон дээр 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр өдөр нээлтээ хийлээ.

Эмнэлгийн түүхэн танхимын нээлтийг Эмнэлгийн захирал Ц.Төмөр-очир нээж, эмнэлгийн удирдлагууд болон хариуцлагатай албан тушаалтан төв тасаг албаны дарга эрхлэгч, ахлах ажилтанууд 98 хүн оролцлоо.

Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан гол зорилго нь эмнэлэг үүсгэн байгуулагдсны түүхэн замнал, 70 жилийн хөгжлийн түүхэн явц, үе үеийн удирдлага хамт олон, тасаг нэгжийн үүсэл хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо  эмчилгээний шинэ арга технолги, эмнэлгийн үйл ажиллагааны шинэчлэл, хөгжил, тус эмнэлгийн түүхэн үйл ажиллагаа, арга хэмжээ, тасаг, төв, албадын түүхэн замнал зэрэг мэдээллүүдийг  цахим хэлбэрт оруулж баримтжлуулахаас гадна 70 жилийн хөгжлийн явцад ашиглаж хэрэглэж байсан багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийг таниулах зэрэг олон баримт мэдээлэл , бодит үзмэрүүдийг багтаасан .

Энэхүү музей нь  Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхны  эмнэлгийн түүхэн танхимтай болгосныг онцлох нь  зүйтэй юм.

Музейд 59 төрлийн биет үзмэр, 2 макет, түүхэн замналын 4 үеийн товчоо, 50 гаруй зургийн биет үзмэр, 22 чиглэлийн цахим мэдээлэл, 150 гаруй түүхэн цахим зургийн альбомыг дэлгэн байршуулав.

Музейг бүтээхэд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн музейн зөвлөх,  Эрдэнэтийн ГОК-ын музейн зөвлөх асан Г.Буянжаргал, Монголын үндэсний музейн мэргэжил арга зүйн төвийн дарга  Д.Мөнхтогоо,  Интер Сайнс ХХК-ны Борлуулалт маркетингийн албаны дарга Н.Насанжаргал, уран барималч Ц.Намдаг, Сити их сургуулийн мэргэжлийн нүүр хувиргалтын багш Г.Хос-Эрдэнэ, Зүрхний мэс заслын тасгийн зөвлөх Ц.Даваацэрэн нар бидэнтэй хамтран ажилласан юм.

Бидний хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн” Эмнэлгийн түүхийн танхим” нь Улсын Гуравдугаар Эмнэлгийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг эрүүл мэндийн салбарын эмч ажилтан мэргэжилтнүүдэд  танин мэдүүлж   Эмнэлгийн түүхэн хөгжил, түүхэн замнал,  бидний бахархал, шинэ техник технилоги, инноваци, төсөл хөтөлбөр зэрэг, эмнэлгийн бүхий л цаг үеийн түүхэн хөгжлийг   видео танилцуулга, VR (Virtual reality)  болон камерын 360бичлэг,  виртуал орчинд   цахим болон биет үзмэр, самбараар  үзэх боломжтой эрүүл мэндийн салбартаа анхдагч болохуйц уламжлалт музейн стандартыг, цахим технологитой хослуулсан  шижиг музейтэй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 202.9.40.129

Юун музей эмчилгээ үйлчилгээ сайжруулахаа бодохгүй хэдэн том өрөө дамжуулсан зураг өлгөцөн, энэ одоо ажил хийж байгаамуу?

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.168.82

эмчилгээ, үзлэгийн эсвэл хэвтдэг өрөө болгоно биз. хэдэн өрөө дамнасан музейгээр эмнэлэг яах вэ, магад эрүүл мэндийн салбарын гэж байвал яахав

Avatar

За больёооооооооооооо 2024-09-19 122.201.23.28

За битгий шаал даа Эрүүл мэндийн салбарт анхны түүхэн танхим, музей ч гэх шиг. Судлаад үзээч өөр эмнэлгүүдээс
Анхны болох гэж битгий яд. Түүхийг битгий гуйвуулж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж