"The MongolZ"-ийн Мальта дахь аялал 9-12 дугаар байраар өндөрлөлөө

"The MongolZ"-ийн Мальта дахь аялал 9-12 дугаар байраар өндөрлөлөө

"The MongolZ"-ийн Мальта дахь аялал 9-12 дугаар байраар өндөрлөлөө

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 20 дахь улирал Мальта улсад эхэлсэн. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив, бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдсөнөөс хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд 16 баг шалгарав.

Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ", "ATOX Esports" болон Хятадын "Lynn Vision" багууд оролцсон. Улмаар "The MongolZ" баг ганцаараа хэсгийн шатаа давж, тивээ төлөөлөн үлдэв.

"The MongolZ" хасагдах шатны эхний тоглолтоо Германы "BIG" багийн эсрэг хийж, 2-1 гэсэн харьцаатай буулган авсан. Эхний тоглолт "Ancient" дээр болоход "BIG" хожсон ч "Nuke", "Mirage" дээр "The MongolZ" дараалан хожиж, шилдэг 12 багийн нэгээр шалгарав.

Тэгвэл дараагийн учраа нь Туркийн "Eternal Fire" баг байлаа. Хоёр багийн сүүлийн хоёр тоглолтод "The MongolZ" баг хожсон байсан учир энэ удаад ч хожих болов уу гэж олон хүн бодсон нь лавтай. Гэвч бодит байдал өөр байв. Эхний тоглолт "Mirage" дээр болоход "The MongolZ" нэмэлт цагт буулган авав. Хоёр дахь ээлжийн тоглолт "Anubis" дээр болж, "Eternel Fire" сонгосон газраа ялалт байгуулсан. Улмаар шийдвэрлэх ээлжийн тоглолт "Inferno" дээр болж, "The MongolZ" тоглолтын эхнээс тэргүүлж байсан ч төгсгөл хийж чадсангүй. "Eternel Fire" төгсгөл сайн хийж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр Францын "Vitality" багтай учраа таарчээ.

"The MongolZ" баг 9-12 дугаар байраар тэмцээнээ өндөрлүүлж, 23,500 ам.долларын шагнал хүртлээ. Тэдний дараагийн тэмцээн аравдугаар сарын 07-нд Бразилд эхлэх "IEM Rio".

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж