Элон Маск анхны их наядтан болно

Элон Маск анхны их наядтан болно

Элон Маск анхны их наядтан болно

Тэрбумтан Элон Маск "Tesla", "SpaceX", "X", "xAI", "The Boring company", "Neuralink" гэсэн зургаан компанийнхаа ачаар дэлхийн хамгийн баян хүн болсон билээ. Тодруулбал, түүний нийт хөрөнгийг 250 тэрбум ам.доллар гэж "Forbes" сэтгүүл мэдээлсэн. Гэвч түүний энэ их баялгийн хуримтлал зогсохгүй нь. Түүнийг 2027 он гэхэд их наядтан болно гэж таамаглаж байна.

Алдартан, тэрбумтнуудын эд баялаг зэрэг энэ төрлийн мэдээллийг шүүж нягталдаг "Informa Connect Academy" байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр Элон Маскийн хөрөнгийн хэмжээ жилд 110 хувиар өссөөр байх аж. Энэ тооцооллын дагуу Элон Маск удахгүй анхны их наядтан болох төлөвтэй байна.

Элон Маскаас гадна удахгүй их наядтан болох төлөвтэй байгаа хоёр хүнийг "CNN" агентлаг нэрлэжээ. Тэдгээр нь "Nvidia"-ийн үндэслэгч, гүйцэтгэх захирал Женсен Хуан, Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани нар юм. Тэднийг 2028 онд их наядтан болно гэж таамаглаж байна.

Маск үнэхээр их наядтан болж чадах эсэх нь "Тесла"-аас ихээхэн хамаарах аж. "Тесла" компанийн зах зээлийн үнэлгээ 710 тэрбум ам.доллар буюу дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанид тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, "Кока-Кола", "Америкийн банк", "Боинг" гэсэн аваргууд нийлээд ч "Тесла"-г гүйцэхээргүй болж байна. Элон Маск "Тесла"-ийн 13 орчим хувийг буюу 93 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааг эзэмшдэг.

"Тесла"-аас бусад таван компани ч чамлахааргүй амжилттай явж буй. Тухайлбал, "SpaceX" компани саяхан мэргэжлийн бус хүмүүсийг сансарт аялуулж, түүх бүтээлээ. 210 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн тус компанийн 42 орчим хувийг Маск эзэмшдэг. Эдгээрийг харгалзан үзвэл Элон Маск удахгүй их наядтан болоод зогсохгүй Ангараг гаригаас мөнгөө тоолж ч мэдэх юм.

Эх сурвалж: JALOPNIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.190.174

Энэ тэнэг бидэнд ямар ч хэрэггүй. Бидиийг хүн ч гэж харахгүй Азийн мах иддэг бөөс гэж харна

Avatar

Иргэн 2024-09-19 43.228.129.215

Болоод яахав дээ мөнх амьдрах биш

Avatar

Tesla's Elon Musk is the richest and most intelligent genius in the world today. 2024-09-19 103.57.94.207

Tesla's Elon Musk is the richest and most intelligent genius in the world today.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж